Хассуурийн Ганхуяг
Харагдац
Хассуурийн Ганхуяг | |
|---|---|
Ганхуяг 2020 онд | |
| Монгол Улсын Шадар сайд | |
Одоо хашиж буй | |
| Албан тушаалаа авсан 2025 оны 11 сарын 12 Хамтрагч: Тогмидын Доржханд | |
| Ерөнхий сайд | Гомбожавын Занданшатар |
| Өмнөх | Сайнбуянгийн Амарсайхан |
| Улсын Их Хурлын Гишүүн | |
Одоо хашиж буй | |
| Албан тушаалаа авсан 2024 оны 7 сарын 2 | |
| Сонгуулийн тойрог | 9-р, Баянгол дүүрэг |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 6 сарын 19, 1977 |
| Нам эвсэл | Монгол Ардын Нам (2017 оноос) |
| Хүүхэд | 3 |
| Төгссөн сургууль | Монгол Улсын Их Сургууль Харвардын их сургууль Британийн Колумбын Их Сургууль |
Хассуурийн Ганхуяг (1977 оны 6 сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын бизнесмэн, улс төрч. Хера группийг үүсгэн байгуулсан тэрээр 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Х.Ганхуяг 1984-1994 онд Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 1994-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Мөн 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний Академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ.
Ажилласан байдал, сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- 2003 оноос өнөөг хүртэл: Хера группийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
- 2008-2014 он: Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2010-2014 он: Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2010 оноос өнөөг хүртэл: Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
- 2013 оноос өнөөг хүртэл: “CEO” клубийн гишүүн
- 2013 оноос өнөөг хүртэл: YPO, Монгол улс дахь салбар байгууллагын гишүүн
- 2012-2014 он: Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
- 2015-2017 он: МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
- 2017 оноос өнөөг хүртэл: МАН-ын бага хурлын гишүүн
- 2018 оноос өнөөг хүртэл: Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
- 2019 оноос өнөөг хүртэл: 3х3 UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
- 2019 оноос өнөөг хүртэл: ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон, 2013
- Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011
- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2011
- Архангай аймгийн шилдэг бизнесмен, 2010, 2011, 2012
- Залуучуудын холбооны “Шилдэг залуу удирдагч” Алтан медаль, 2009
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Х.Ганхуяг эхнэр, 3 хүүхэдтэй.