Хас банк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “МикроСтарт” хэмээх төсөл нь Хөгжлийн Алтан Сан ХХК-ийн тулгын чулууг анх тавьсан юм. Тун удалгүй зургаан Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай нэгдэн Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсэн байгуулагдсан түүхтэй. Хэдийгээр бүхнийг эхнээс нь эхэлсэн ч тун богино хугацаанд буюу 2001 онд Говийн эхлэл ББСБ-тай нэгдэн ХасБанк нэрээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн юм. Өдгөө тус банк нь Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч төдийгүй үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн бусдыгаа түүчээлэн ажиллаж байна. ХасБанк нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртөгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон уул, уурхайн бизнес эрхлэгчдэд зориулан, Бизнес үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллаж байна.