Jump to content

Хатгуурт харваа загас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хатгуурт харваа загас гэж нэрлэгддэг Russian bitterling (Acheilognathus asmussii) нь сэрүүн усны Мөрөгийхөн овгийн загас юм.

Халбаган жараагаас ялгагдах нь нурууны болон сүвийн сэлүүр хатгууртай, сүвийн сэлүүр урт, хажуугийн шугам бүрэн. Бие гүйцсэн бодьгалын дээд эрүүнд мэдэгдэх төдий сахалтай. Нуруу ногоовтор-бор, хажуу мөнгөлөг, заримдаа хөхөлбөр туяатай. Тод алтлаг хайрстай. Хэвлийн сэлүүрийн дээгүүр алтлаг толботой. Толгой жижигхэн. Ам тэгш. Нуруу өндөр, бие хажуу талаасаа хавчиг. Сүүлний хэсгээр тууш бараан зураастай.

Биологийн оцлог

[засварлах | кодоор засварлах]

Агнуурын бус загас. Биеийн урт 16 см хүрнэ. 3 насандаа биеийн урт 7 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлчээс 7 сарын эхэн хүртэл түрсээ хэсэгчилэн шахна. Үржлийнхээ үед атуу дунгийн хясаан завсар түрсээ шахахад атуух нь тэнд нь үр тогтооно. Хосууд түрсээ хамгаалдаггүй. Атуу 300-1,100 ширхэг түрс гаргана. Хатгуурт харваа нь замаг, усны ургамлаар хооллоно.

Энэ загас сэрүүн уур амьсгалтай бүсийн 18- 22°C дулаантай усанд амьдардаг. Голын торгон элсэрхэг ёроолтой зөөлөн урсгалтай тогтуун хэсэг, нуурт тархан амьдарна.