Хийн компрессор
Хийн компрессор нь хийн эзэлхүүнийг багасгах аргаар түүний даралтыг нэмэгдүүлдэг механик төхөөрөмж юм. Хийг шахах нь байгалийн жамаар түүний температурыг нэмэгдүүлдэг. Шахаж байгаа хий нь агаар бол уг төхөөрөмжийг агаарийн компрессор гэнэ.
Компрессор нь шахуургатай төстэй: хоёулаа шингэн дахь даралтыг нэмэгдүүлж, шингэнийг хоолойгоор дамжуулж болдог. Хий шахагдах боломжтой тул түүний эзэлхүүнийг компрессор багасгадаг. Шингэн нь харьцангуй шахагдах чадвар муу учир шахуурга зөвхөн шингэнийг зөөвөрлөх үүрэг хүлээнэ.
Компрессорын төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Олон төрлийн хийн компрессорууд бий. Үүнд хоёр үндсэн ангилал байдаг нь:
- Зөөвөрлөх боломжтой компрессор хоёр салж ангилагдана.
- Холхих
- Эргэлдэх
- Динамик компрессорыг мөн хоёр ангилана.
- Төвөөс зугтаах
- Тэнхлэгийн дагуу
Тус чухал дөрвөн ангилалыг доор салган авч үзье.
Төвөөс зугатаах компрессор
[засварлах | кодоор засварлах]Төвөөс зугтах компрессорууд нь эргэлддэг сэнстэй диск эсвэл импеллер ашиглан хийн хурдыг нэмэгдүүлснээр сэнсний амсар руу хийг шахах зориулалттай. Сарниулагч (салаалсан суваг) хэсэг нь хурдны энергийг даралтын энерги болгон хувиргадаг. Тэдгээрийг газрын тос боловсруулах үйлдвэр, химийн, нефтийн үйлдвэр, байгалийн хий боловсруулах үйлдвэр зэрэг салбарт байнгын, суурин үйлчилгээнд ашиглах нь элбэг. Аль салбар ашиглагдахаасаа хамаарч хэрэглээ нь 100 морины хүчтэй (75 кВт) -аас хэдэн ч мянган морины хүчтэй байж болдог. Олон төрлөөр ашиглагдахын зэрэгцээ 10,000 psi (69 МПа) -аас их өндөр гаралтын даралтад хүрч тэсвэрлэж чаддаг байна.