Хийн урсгал судлал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хийн урсгал судлал буюу Пневматик гэдэг үг нь (эртний грек хэлээр pneuma πνεῦμα „амьсгал, салхи“) даралтат хийг ашиглан шинжлэх ухаан болон техникт механик ажил гүйцэтгэхийг хэлдэг.

Ерөнхий ойлголт[засварлах | edit source]

Хийн хэлхээний бүдүүвч зураг.

Хийн урсгал судлал нь бүх л техникийн хэрэглээнд даралттай хийг ашиглан ажил гүйцэтгэхийг нэрлэдэг. Үүний эсрэгээр, ажлыг гүйцэтгэхдээ шингэнийг ажлын медиум болгон хэрэглэхийг гидравлик хэмээн тодорхойлдог.

Орчны агаарыг шахсаныг даралттай хий (хуучнаар: шахсан агаар) гэж нэрлэнэ. Даралттай хийг олон төрлийн зорилготойгоор хэрэглэж болох ба жишээлбэл бодисыг цааш нь дамжуулах идэвхитэй хий (үүний жишээнд тээвэрлэх хий эсвэл будаг шүрших), эсвэл ямар нэг технологийн (жишээ нь хатаалт) процессийн хий болгон хэрэглэх мөн түүнчлэн шалгах хий болгон хэрэглэнэ.

Энгийн хэрэгцээний даралтат хийн төхөөрөмжүүд нь 6 бар хэт даралтанд (харьцангуй даралт) ажиллах бөгөөд энэ нь агаарын даралтаас долоо дахин илүү даралттай гэсэн үг юм. Өндөр даралтын түвшин шаардах хийн хэрэглээнд 18 бар хүртэл өндөр даралтын хүч шаардагдах ба үүнд ашиглах эд хэсэг нь тухайн даралтыг тэсвэрлэж чадах тусгай (жишээлбэл шланк, холбоос эд хэсэг гэх мэт) эд ангийг хэрэглэнэ. Зарим нэг онцгой тохиолдолд 40 бар хүртэл даралттай хийг ашиглах шаардлагатай байдаг (жишээ нь ПЭ- ундааны савны үйлдвэрлэл).

Даралттай хийн төхөөрөмжүүд нь бүгд дөрвөн хэсэг системээс бүрдэнэ: Даралтат хий үүсгэх, даралтат хийг бэлтгэх, даралтат хийг хуваарилах болон түүний жинхэнэ хэрэглээ. Даралттай хийг орчны агаарыг соруулан компрессороор шахан үүсгээд дараа нь бэлтгэх ажил болох шүүх болон хатаалт хийнэ. Үүний дараа даралттай хийн сүлжээгээр (хоолой- болон шланкаар хийсэн дамжуулаx хоолойнууд) дамжин түүнийг хэрэглэх газар аваачин техникт хэрэглэнэ.

Удирдаx систем (Хавхлаг)[засварлах | edit source]

Шингэний техникт хавхлагийг ерөнхийд нь тохируулагч гишүүд гэж нэрлэх ба энэ нь ажлын гишүүдийг удирдах үүргийг гүйцэтгэнэ. Дараах эд хэсгийн бүлгүүд байдаг: