Хоббит - Санаандгүй Аялал

Хоббит - Санаандгүй Аялал
Найруулагч:Питер Жаксон
Продюсер:Питер Жаксон, Фрэн Уолш, Кэролинн Каннингем
Хөгжмийн
зохиолч:
Ховард Шор
Зураглаач:Эндрю Лесни
Нээлт:2012 он
Хугацаа:169 минут
Улс:Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Шинэ Зеланд
Хэл:англи
Төсөв:$675 сая[1][2][3]
Орлого:$2.932 тэрбум

1937 онд хэвлэгдсэн Ж.Р.Р.Толкейний үлгэрийн зохиол "Хоббит" номоор 2012 онд найруулагч Питер Жаксон гурван цуврал киноны эхний хэсэг болох "Хоббит - Санаандгүй Аялал" үлгэрийн киног бүтээжээ. Энэ киноны 2-р анги "Смогийн Сүйрэл" 2013 онд, 3-р анги "Дахин Ирсэн нь" нэртэйгээр 2014 онд гарах болно. Эдгээр кинонууд Жаксоны өмнө гаргасан "Бөгжний Эзэн" киноны өмнөтгөл болох юм. Киноны үйл явдал нь Бөгжний Эзэн үлгэрийн үйл явдлаас 60 жилийн өмнө Дунд Тивд өрнөж байгаагаар эхлэнэ. Гандалф мэргэн Билбо Баггинсийг ятгаж 13 одойг даган Дунд Тивийн Ганцаардлын уулыг Смог луунаас эргүүлэн эзлэн авах тухай үйл явдал өрнөнө. Кино Шинэ Зеландад 2012 оны 11 сарын 28-нд эхэлж гарч олон улсад 2012 оны 12 сарын 12-нд гарсан юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: The Hobbit: An Unexpected Journey – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Pip Bulbeck (21 October 2014). "'Hobbit' Trilogy Reportedly Cost $745 Million to Make". The Hollywood Reporter. Prometheus Global Media. Retrieved 9 December 2014.
  2. Alex Garofalo (23 October 2014). "'The Hobbit' $745 Million Budget Released Before 'Battle Of The Five Armies' Premiere; How Does The Trilogy Rank Against Other Film Franchises?". International Business Times. IBT Media. Retrieved 9 December 2014.
  3. Scott Mendelson (6 November 2014). "'The Hobbit: The Battle Of The Five Armies' Gets Unnecessary Final Trailer". Forbes. Retrieved 1 December 2014.