Хожа Ахмед Ясавийн бунхан
Хожа Ахмед Ясавийн бунхан* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Хожа Ахмед Ясавийн бунхан | |
Улс | Казахстан |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, iii, iv |
Дугаар | 1103 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2003 (27-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Хожа Ахмед Ясавийн бунхан (Перс хэл:مزار خواجه احمد یسوی) нь өмнөд Казахстаны Түркистан хотод орших бүрэн баригдаж дуусаагүй бунхан юм. Исламын суфизм урсгалын XII зууны алдарт төлөөлөгч Хожа Ахмед Ясавийн жижиг бунханг 1389 онд алдарт Доголон Төмөр хааны зарлигаар өргөтгөн барьжээ. Персээс ирсэн өндөр чадвартай уран барилгач Хожа Хусейн Ширазийн удирдан бариулсан уг бунхан 39 метр өндөр бөгөөд төв азийн хамгийн том бөмбөгөр оройт барилга юм. Бөмбөгөр оройн диаметр нь 18.2 м, өндөр нь 28 м байдаг.
1405 онд Доголон Төмөр хаан нас барахад бунханы өргөтгөлийн ажил зогсчээ. Түүний залгамжлагч нар уг бунханг байнга хамгаалан засч сэлбэдэг байсан тул өнөөдөр хадгалагдан үлдсэн аж. Казахын Хант Улсын үед Аблай хан тэргүүтэй хэд хэд ханы шарил хадгалагдаж байдаг.