Jump to content

Хонины сүүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хонины сүүл - Хүүхэд өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Нялх хүүхдүүдэд хонины сүүл хөхүүлэх нь өлчир чийрэг, эрүүл саруул өсөн торниход тустай гэж үздэг.

Монголчууд болон Төв Азийн орнуудад эрт дээр үеэс хоол хүнсэндээ өргөн дэлгэр ашиглаж ирсэн.

Сүүлийн үед Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн гэх шагналын эзэн болсон байгаа.

Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “биенд тань хэрэгтэй тэжээлийг нь өгч, чийгшлийг нь хадгалж, тослог байдлыг нь хамгаална” хэмээжээ.

Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг гэж судалгаагаар батлагдсан байна.