Хонин арц
Хонин арц (лат. Juniperus sabina) нэн ховор ургамал нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Дунд халх, Говь-Алтайн тойрогт тархсан байдаг. Хонин арц нам дор газар ургана гэж бараг үгүй. Өндөр уулын тагийн бүслүүрийн нураг хад, ойн дээд захын хушин ой, ширэнгэнд ургадаг байна. Түүнийг үрээр болон мөчрөөр үржүүлдэг төдийгүй 200 жил ургадаг урт настай ургамал юм. Энэхүү ургамал нь мөн хүйтэнд тэсвэртэйгээрээ давуу талтай. Мөн анхилуун үнэртэй эфирийн тос агуулдаг, өнгө нь гүн ногоон, уугуулахад хурц үнэргүй аж. Тус аарцыг түүхэд залуу арцыг хөндөхгүй, хөгширч, хатаж байгаагаас нь үндэс мөчрийг гэмтээхгүй авах юм. Тус арцыг уугуулж хэрэглэснээр амьсгалын замыг цэвэршүүлэх, тасалгаан дахь чийгийг дарах давуу талтай байна. thumb