Хонконгийн метро

Хонконгийн метро (хятад. 港鐵; англи. Mass Transit Railway) - БНХАУ-ын Хонконгийн гудамжны бус хурдан тээвэр болох метро юм.

"Лам Тин" метроны өртөө

2020 оны байдлаар 193,2 км урт замтай 111 өртөө бүхий метро юм. 2000 оноос Хонгконгийн метро, трамбай болон хурдан галт тэргийг "MTR Corporation" (Mass Transit Railway Corporation / 香港鐵路有限公司) компани удирддаг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1960 онд анх Хонгконгийн удирдлага метро барих судалгаа хийж эхлээд 1979 онд анхны шугам ашиглалтанд орж оршин суугчдын талархалыг хүлээсэн ажээ.