Хоол хүнсний аюулгүй байдал

Хоол хүнсний аюулгүй байдал нь янз бүрийн хоолоор дамжигч өвчнөөс сэргийлэн няцаах зорилгоор хоолыг шинжлэх ухааны арга зүйг хэлж байгаа юм. Ямар нэгэн нийтлэг хоолыг идсэний улмаас төстэй өвчин зовиур хоёр ба түүнээс дээш тохиолдол илэрсэн байдлыг хоол хүнсээр дамжигч өвчний дэгдэлт болсон гэж үзнэ. Үүнд гарах боломжтой эрүүл мэндийн аюулаас сэргийлэхийн тулд дагах ёстой хэд хэдэн горимуудыг багтсан байдаг. Энэхүү байдлаараа, хоол хүнсний аюулгүй байдал болон хүнсний хамгаалалт хоорондоо давхцаж ажилладаг байна. Энэ бодлын арга заманд үйлдвэржилт ба зах зээлийн хооронд болон зах зээл ба хэрэглэгчийн хоорондын аюулгүй байдлыг илтгэж байгаа юм. Аж үйлдвэрээс зах зээлийн туршлагыг авч үзвэл, хүнсний аюулгүй байдалд хүнсний шошгололт, хүнсний эрүүл ахуй, нэмэлт бэлдмэл, ба пестицид /шавжны хор/-ын үлдэгдэл гэх мэт хоол хүнсний үйлдвэрлэлтийн дадал шинжүүдийг ба, биотехнологи, хүнсний талаарх бодлого, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын хяналт шалгалт, баталгаажуулалтын тогтолцооны удирдлагын удирдамж зэргийг тусгаж авдаг байна. Харин зах зээлээс хэрэглэгчид тусгасан туршлагыг авч үзвэл, нэгдсэн санаа нь хоол хүнс зах зээл дээр аюулгүй байх ёстой гэсэн ойлголт ба хэрэглэгчидид аюулгүй байдлаар бэлтгэгдэж хүргэгдсэн байх шаардлагатай гэж хэлсэн байна.