Jump to content

Хорчууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хорчууд бол Халх ястны эртний ховор овог бөгөөд зэр зэвсэг хийдэг, уран гартай, мэргэн ухаантай, дархан хүмүүс байсан гэдэг.

Зарим улс түмэн эрт дээр үеэс эртний монголчуудыг “хор”, ”хорчууд “ гэж нэрлэж байсан түүхтэй.[баримт хэрэгтэй] МНТовчоонд хувь хүмүүсийн нэрс дотроос хамгийн их дурдагддаг нь “Хори” гэсэн нэр байдаг. Эртний еврей хэлээр “хори” гэдэг нь өнөө үеийн монгол хэлээр “мэргэд” гэсэн утгатай үг болно.[баримт хэрэгтэй] “Татар” гэсэн нэр дундад перс хэлээр мөн ижил “мэргэд” болдог.[баримт хэрэгтэй] 12-13-р зуунд Байгал нуур, Сэлэнгэ мөрнөөс Хянганы нурууны хооронд суурьшиж байсан мэргэд, хори-түмэд, татар гэх хөрш зэргэлдээ аймгуудын нэрс ижил утгатай.[баримт хэрэгтэй]