Хотгор шанагын уурхай
Хотгор шанагын уурхай нь Улаанбаатараас 1591 км-ийн зайд Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог нүүрсний уурхай юм. Энэхүү уурхайн хяналтын багц болох 51% БНСУ-ын мэдэлд байдаг бөгөөд үлдсэн 49 % нь “Хотгор шанага” ХХК-ийн захирал Бэгзсүрэнгийн Алтангэрэлийн мэдэлд байдаг байна. “Хотгор шанага” уурхайн 51 хувийг хөрөнгө оруулалт хийж 10 сая ам.доллароор БНСУ-ын "Korea Coal" төрийн өмчит компанид 2010 онд зарсан байна. Нүүрсний нөөц нь 500 сая тонн нүүрстэй гэж тогтоосон ажээ.
2023 оны 4-р сард Өмнөд Солонгосын "Yonhap news" агентлаг Хотгор шанагын уурхайг эзэмшигч "Korea Coal" корпораци 13 жилийн дараа Монгол дахь нүүрсний уурхайгаа зарах гэж байгаа тухай мэдээлэл нийтэлжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]“Хотгор шанага” уурхайн лицензийг анх Ашигт малтмалын газраас Ардчилсан намын гаралтай хүмүүс авсан байдаг юм байна. Хамгийн анх Улсын Бага Хурлын гишүүн асан П.Улаанхүү, Болгар Улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нар уг уурхайн лицензийг эзэмшиж байжээ. 2001 оны долдугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн гэгч “Хотгор шанага” ХХК-ийн захирал Л.Дүгэржавт зөвшөөрлийг нь өгсөн байдаг. Л.Дүгэржав, П.Улаанхүү нар “Хотгор шанагын” уурхайг “Баруун Монгол энержи” компанийн захирал Бэгзсүрэнгийн Алтангэрэлд “Хотгор шанага” уурхайг зарсан түүхтэй ажээ.