Хуванцар савны таних тэмдэглэгээ
Харагдац
Дахин боловсруулах дугаар | Зураг | Юникод | Бусад зураг | Товчлол | Нэр | Хэрэглээ | Дахин боловсруулах |
---|---|---|---|---|---|---|---|
1 | U+2673 | PETE/PET | Терефталатийн полиэтилен | Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг байна. | Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш бага юм. | ||
2 | U+2674 | HDPE | Маш өндөр нягтралтай полиэтилен | Уг төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх зэргийг савласан байдаг. | Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл нь бага юм. | ||
3 | U+2675 | PVC/V | Винил эсвэл поливинил агуулсан хуванцар | Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. | Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хүнсний зүйлийг агуулж болохгүй. | ||
4 | U+2676 | LDPE | Бага нягтралтай полиэтилен | Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. | Энэ төрлийн хуванцар савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм. | ||
5 | U+2677 | PP | Полипропилен | Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. | Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно. | ||
6 | U+2678 | PS | Полистирол | Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ны хайрцаг зэргийг хийдэг байна. | Энэ төрлийн савыг дахин ашиглахгүй. | ||
7 | U+2679 | Бусад тэмдэглэгээнүүд | Бусад хуванцар | Уг хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. | Энэ төрлийн хуванцар эдлэлийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна. |
Поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна. Эдгээр тэмдэглэгээнүүдээс "1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй. "2", "4" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай. Харин "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм.