Худалдааны авлагын даатгал
Худалдааны авлагын даатгал (Англи: Trade credit insurance) мөн бизнесийн авлагын даатгал, экспортын авлагын даатгал, эсвэл ерөнхий авлагын даатгал нь хувийн даатгалын компаниуд болон засгийн газрын экспортын зээлийн агентлагуудаас бизнес эрхлэгчдэд санал болгож буй эрсдлийн менежментийн бүтээгдэхүүн бөгөөд зээлийн эрсдэлээс (удаан хугацааны ашиггүй ажиллагаа, төлбөрийн чадваргүй байдал эсвэл дампуурал) үүсэх авлага болон орлогоо алдахаас хамгаалахад туслах даатгалын хэрэгсэл юм.
Уг үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн болон ослын даатгалын нэг төрөл боловч, credit life (зээлтэй холбоотой амьдралын даатгал) эсвэл credit disability insurance (зээлтэй холбоотой хөгжлийн бэрхшээлийн даатгал) г.м өр төлбөр төлөхөд шаардлагатай орлогоо алдах эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүнүүдээс ялгаатай.
TCI (Худалдааны авлагын даатгал)-д валютын ханш, улс төрийн үймээн самуун, албадан мөлжлөг зэргээс үүдэн гадаад худалдан авагчид төлбөр төлөхгүй байх эрсдлийг даатгах зорилгоор санал болгодог улс төрийн эрсдлийн даатгалын бүрэлдхүүн үйлчилгээг багтаана. TCI (худалдааны авлагын даатгал) нь олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чухал үүрэгтэй. Худалдааны авлага буюу зээлийг борлуулагчаас худалдан авагчдаа урьдчилсан төлбөрийн нөхцлөөс өөр төлбөрийн сонголт олгох, хүлээн авах үедээ төлбөрийг төлөх зэргээр бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөхдөө борлуулалтаас орлого олох цаг хугацаа олгох зорилготой.
Иймээс ханган нийлүүлэгчдийн хувьд төлбөр төлөгдөхгүй байх эрсдлийг тооцох шаардлага гардаг. Үүнд, орон нутгийн болон дотоодын нөхцөл байдлыг ойлгон үнэлэх, мөн экспортын гүйлгээнд нөлөөлж болох тухайн улсын хууль тогтоомж, гааль, тухайн худалдан авагчийн нэр хүндийг бүрэн ойлгоогүй нөхцөлд эрсдэл нэмэгдэх магадлалтай. Улмаар, төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгдэхээс гадна бүтээгдэхүүний ачилт болон бүтээгдэхүүн тавиур дээр өрөгдөх хугацааг сунгах эрсдэлтэй.
Дансны авлага нь зээлийн адил нийлүүлэгчийн хувьд хөрөнгө оруулсан, ихэвчлэн зээлүүлсэн хөрөнгийг илэрхийлэх бөгөөд төлөгдөх хүртлээ найдвартай хөрөнгө биш юм. Хэрэв худалдан авагчийн өрийг даатгуулсан бол даатгалд хамруулсан үл хөдлөхтэй адил илүү баталгаатай болох тул, бүтээгдхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Ийм ч учраас, худалдааны авлагын даатгал нь худалдааны санхүүжилтийн үндсэн хэрэгсэл юм.
Худалдааны авлагын даатгал нь ихэвчлэн худалдан авагчдын багцыг хамруулан тооцох ба хугацаа хэтэрсэн, төлбөрийн чадваргүй болсон, эсвэл дампуурсны улмаас төлөгдөөгүй үлдсэн нэхэмжлэх эсвэл авлагын хувьд тохиролцсон хувийг нөхөн төлөх зарчмаар ажилладаг. Даатгалын компаниас тухайн даатгуулагчийн худалдан авагч тус бүрт зээлийн хязгаарлалтыг тогтоодог. Үүнд, худалдан авагчдын даатгуулсан багцын авлагын дундаж эрсдэлийг тусгадаг. Мөн, та авлагын даатгалын үйлчилгээг зөвхөн дан гүйлгээнд эсвэл зөвхөн нэг худалдан авагчтай хийсэн борлуулалтандаа зориулан авах боломжтой.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1860-аад оноос эх үед анх Жон Хопкинс зээлийн эрсдэл багатай гэж үзсэн хувь хүн, пүүсээс гаргасан үнэт цаасыг үнийг дүнгийн нь тав хүртэлх хувиар батлан дааж, эхэлснээр TCI даатгалын (явцуу утгаараа кредит дериватив бүтээгдэхүүнүүд) түүх нь эхэлсэн гэж үздэг. Энэ баталгаа нь үнэт цаасны үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулж, өөр банк болон пүүсэд дамжуулан зарахад хялбар болгосон байдаг. Энэ нь арилжааны үнэт цаасны борлуулалтыг нэмэгдүүлж улмаар зээлийн картаас өмнөх үеийн олон улсын худалдааны эргэлтийг идэвхжүүлэхэд ихээхэн түлхэц болсон байдаг. Хопкинс үнэт цаас гаргагч, түүний хэрхэн бизнэсээ явуулж буйг цэвэр өөрийн туршлага мэдрэмжиндээ тулгуурлан дүгнэж авлагын эрсдэлийн үнэлгээгээ гаргаж байжээ. Иймээс түүний гаргаж байсан дүгнэлтүүд нь өнөөдрийн зээлийн тайлангуудаас ихээхэн ялгаатай байсан бөгөөд Хопкинс өөрөө "Би ямар ч төрлийн тайлан хүсэхгүй байна. Би өөрийнхөө шийдвэрт найдаж байгаа бөгөөд энэ шийдвэр намайг унагаахгүй" гэж хэлж байжээ. Энэ нь түүний амжилтанд хүрч магадгүй гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, бизнесүүдэд бооцоо тавих өөр хэлбэрээр хөрөнгө оруулдаг арга барилтай нь нийцэж байв. Үнэт цаасыг төлбөртэйгээр баталгаажуулах практик нь Хопкинсийг АНУ дахь үйл ажиллагаа эхлэхээс өмнө Лондонд мэр сэр байсан боловч АНУ-д бол анхдагч нь болсон.
Албан ёсны худалдааны авлагын даатгал нь XIX зууны сүүлч үе болон Дэлхийн I ба II дайны хооронд Баруун Европт үүсч хөгжсөн байдаг. Олон оронд хэд хэдэн компани байгуулагдаж байсан ба зарим нь экспортын улс төрийн эрсдлийг өөрийн улсын өмнөөс батлан даатгаж байсан байдаг. 1991 онд Их Британийн Экспортын богино хугацааны зээлийн баталгааны газар хувьчлагдсны дараа TCI-ийн зах зээлд төвлөрөл өрнөсөн бөгөөд, одоогоор гурван том групп компани дэлхийн зах зээлийн 85 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр гол тоглогчид эхэндээ Баруун Европт төвтэй байсан боловч удалгүй Зүүн Европ, Ази, Америк тив рүү хурдацтай өргөжсөн. Үүнд:
- Euler Hermes
- Coface
- Atradius
TCI даатгал нь ихэвчлэн гадаад буюу экспортын дансны авлагыг хамгаалдаг гэдгээрээ алдартай байдаг боловч дотоод авлагын хамгаалалтад ашигладаг зах зээлийн томоохон хэсэг байсаар ирсэн. Дотоод худалдааны авлагын даатгал нь авлагын бүтэц нь цөөн тооны харилцагчдаас бүтэж буй тохиолдолд компаниудад тулгарах авлага эрсдэлийг бууруулдаг. TCI / Худалдааны авлагын даатгалын хэрэглээ Худалдааны авлагын даатгалын тусламжтайгаар даатгуулагч нь өөрийн хяналтаас гадуурх арилжааны болон улс төрийн эрсдлийг найдвартай удирдах боломжтой болдог. Худалдааны авлагын даатгал нь одоогийн үйлчлүүлэгчиддээ илүү их зээл олгох боломжийг, мөн түүнчлэн хэтэрхий эрсдэлтэй санагдах шинэ, том үйлчлүүлэгчдийг үнэлж дүгнэхэд даатгуулагчид тусалдаг.
- Худалдан авагчийн судалгаа - Даатгуулагчийн худалдан авагчдын зээлжих чадвар, санхүүгийн тогтвортой байдалд дүн шинжилгээ хийнэ.
- Зээлийн хязгаар - Худалдан авагч бүрт хязгаарлалт байх ба энэ нь төлбөр төлөгдөөгүй тохиолдолд даатгалын компаний төлөх хамгийн дээд хэмжээ юм.
- Хэвийн бизнесийн үйл ажиллагааны мониторинг - Даатгуулагч эрсдэлээ хязгаарлаж, худалдан авагчидтайгаа хүссэнээрээ худалдаагаа үргэлжлүүлнэ.
- Зээлийн хязгаарын шинэчлэлт - Аливаа бизнесийн өөрчлөлттэй уялдуулан зээлийн даатгуулагч хязгаарыг өсгөх буюу бууруулна.
- Даатгуулагчийн бизнесийг тэлэх - Даатгагч боломжит шинэ худалдан авагчдын зээлжих чадварыг шалгаж, хамтын ажиллагааг дэмжинэ.
- Нэхэмжлэл - Худалдан авагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд даатгуулагчаас ирсэн мэдээллийн үндсэн дээр даатгагч нөхөн олговрыг олгоно.
TCI-н давуу тал
- Хамгаалалт – Чанаргүй зээлд алдсан мөнгөө хурдан нөхөх боломжтой.
- Оюун санааны амар амгалан - Таны нэхэмжлэл хамгаалалттай болно.
- Өрсөлдөх чадварыг сайжруулах – Танай компанийн өрсөлдөгч нар бараа бүтээгдхүүнээ зээлээр олгох боломжгүй үед, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх/ хадгалахад тусална.
- Санхүүжилт - Банктай харилцаагаа сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар худалдааны санхүүжилтийг баталгаажуулахад тусалдаг
- Ашигт ажиллагаа – Эрсдэл багатайгаар илүү олон үйлчлүүлэгчидтэй болох тул ашигт ажиллагааг дээшлүүлнэ.
- Бэлэн мөнгөний урсгал – Өдрийн борлуулалтыг өсгөхийн тулд одоогийн авлагын хяналтын процессыг сайжруулдаг.
- Мэдээлэл - Тэнцвэртэй эрсдлийн шийдвэр гаргахад туслах үйлчлүүлэгчдийн мэдээллийн сантай болно.
- Өсөлт – Эрсдэл багатайгаар шинэ үйлчлүүлэгчидтэй итгэлтэй харьцах, зээлийн шугамыг одоо байгаа үйлчлүүлэгчдэд санал болгох боломжийг олгодог.