Худалдааны санхүүжилт
Appearance
Худалдааны санхүүжилт нь импортлогч, экспортлогчдод арилжаагаар дамжуулан бизнес эрхлэх боломжийг хялбар болгох, олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор компаниудын ашигладаг, ханган нийлүүлэгчээс эцсийн худалдан авагч хүртэлх худалдаа, гүйлгээний явцад бараа, үйлчилгээг санхүүжүүлэх санхүүгийн нэгэн хэрэгсэл юм. Энэ нь дэлхийн худалдааны 3% -ийг бүрдүүлдэг. Худалдааны санхүүжилт нь бараа, хувьцаа худалдан авахад шаардагдах хөрөнгийг баталгаажуулах замаар бизнесийн өсөлтийг хөнгөвчилдөг.
Худалдааны санхүүжилтийн давуу талууд
[засварлах | кодоор засварлах]- Богино болон дунд хугацааны эргэлтийн хөрөнгө, импортлох / экспортлоход суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг аюулгүй байдал / барьцаа болгон ашиглах. Энэ нь компанийн орлогын чадавхийг нэмэгдүүлж, эрт төлбөр хийснээр илүү өндөр ашиг авах боломжтой
- Компаниудад илүү их хэмжээний бараа авах хүсэлт гаргах эсвэл ханган нийлүүлэгчидээс илүү их хэмжээний захиалга хийх боломжийг олгодог
- Ашгийн түвшинг нэмэгдүүлэх, худалдан авагч, худалдагчийн хоорондын харилцааг бэхжүүлснээр компанийг илүү өрсөлдөх чадвартай болгодог
Худалдааны санхүүжилтийн төрлүүд
[засварлах | кодоор засварлах]- Худалдан авах захиалгын санхүүжилт (Purchase Order Finance)
- Хувьцааны санхүүжилт (Stock Finance)
- Бүтээгдэхүүний санхүүжилт (Structured Commodity Finance)
- Нэхэмжлэх санхүү (Invoice Finance-Discounting & Factoring)
- Нийлүүлэлтийн сүлжээ (Supply Chain Finance)
- Аккредитив (Letters of Credit /LCs/)
- Бонд ба баталгаа (Bonds & Guarantees)
Оролцогч талууд
[засварлах | кодоор засварлах]- Банкууд
- Худалдааны санхүүжилтийн компаниуд
- Импортлогчид болон экспортлогчид
- Даатгагчид
- Экспортын зээлийн агентлаг, үйлчилгээ үзүүлэгч