Jump to content

Хуйлдар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чингис хааны дөрвөн хошууч жанжидын нэг. Хуйлдар “Арван гурван хүрээ”-ний байлдааны дараах Жамухын харгис хэрцгийг жигшиж түүнээс салан Урууд, мангуудууд бол Хабич баатрын долоон хөвгүүний нэг Начин баатарын хоёр хүү Уруудай, Мангудай нарын удам юм.

Хуйлдар өөрийн ахтай маргалдан мангууд аймгаа дагуулан Чингистэй нийлэхэд их хаан түүнээс “Ах чинь Жамухын дэргэд байхад чи юунд энд үлдэх? ” гэж асуухад Хуйлдар хэлэх үгээ олж ядан нэгэн сум авч хугалаад “ Энэ биеийг эцэслэтэл эзэн чамд эс зүтгэвээс энэ сум мэт болтугай” гэжээ. Чингис хаан түүний үнэнч шударгыг биширч “Сэцэн” цол олгож анд бололцжээ.

1203 оны “Муу өндрийн тулалдаан”-нд Хуйлдар сэцэн Зүрчидэйн хамт Хэрэйдийн эсрэг “ Андын өмнө бид хатгалдая, үлдэж хоцорсон үр хөвгүүдийг асрамжилахыг анд мэдтүгэй” хэмээн хэлж дайран орсон ба энэ тулалдаанд Хуйлдар шархдан унахад Чингис хаан ихэд харамсан мянган лангийн ховор эмээ шавж түрхээд майхандаа авч хонолоо гэдэг.

Үүнээс хойш сар орчмын дараа ан агнах үед шарх нь хүндрэн нас барсан Хуйлдарыг Халх голын Орнугын хэлтгий хад хэмээх газар оршуулжээ.