Их Хуралдай

(Хуралдай-с чиглүүлэгдэв)

Их Хуралдай нь хааны алтан ураг, ноёд түшмэдээс бүрэлдсэн язгууртны хурал юм. Хуралдайд хаант улсын том ноёд түшмэд оролцдог. Хаан өргөмжлөх хуралдайд хаан, түүний хатад, хөвүүд, хамаатан садан оролцдог байсан. Цэрэг дайны асуудал, албан тушаалтныг томилох, гэрээ хэлэлцээр, дотоод гадаад асуудал гэх мэтийг хэлэлцдэг. Хааныг өргөмжлөх, хаанд зөвлөх, төрийн дээд эрх мэдлийг хэн нэг этгээд дур мэдэн хуйвалдан булаан авахаас сэргийлэх, шинээр өргөмжлөгдөх хааны хууль зүйн үндсийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.