Хурга майлахаа болино (кино)

Хурга майлахаа болино
Найруулагч:Жонатан Демме
Продюсер:Кеннет Утт
Эдвард Саксон
Рон Бозман
Зохиол:Тэд Толли
Томас Харрис (тууж)
Дүрүүдэд:Жоди Фостер
Энтони Хопкинс
Скотт Гленн
Тэд Ливайн
Хөгжмийн
зохиолч:
Ховард Шор
Зураглаач:Так Фүжимото
Эвлүүлэгч:Крэйг Маккэй
КомпаниОрион Пикчерз
Нээлт:1991 оны 2 сарын 14
Хугацаа:118 минут
Улс:Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$19 сая[1]
Орлого:$272,742,922
Өмнөх анги:Хүн агнагч
Дараагийн анги:Ханнибал

Хурга майлахаа болино (Англи: The Silence of the Lambs) нь 1991 онд дэлгэцнээ гарсан, Америкийн триллер кино бөгөөд гэмт хэрэг, аймшгийн гэх ангилалд ч багтдаг[2]. Жонатан Демме найруулж, Жоди Фостер, Энтони Хопкинс, Скотт Гленн, Тед Ливайн нар гол дүрүүдэд тогложээ. Тус кино нь Томас Харрисын ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээсэн, чадварлаг сэтгэл зүйч боловч хэрцгий цуврал алуурчин Ханнибал Лектерийн тухай цуврал кинонуудын хоёрдугаар анги нь юм.

Уг кинонд, Холбооны Мөрдөх Товчооны залуу дадлагажигч Клэрис Старлинг шоронд хоригдож буй Ханнибал Лектерийн тусламжтайгаар "Баффало Билл" гэх цуврал алуурчныг илрүүлэхээр ажиллаж буй тухай гардаг.

1991 оны 2 сарын 14-нд дэлгэцнээ гарсан тус кино шүүмжлэгчдийн магтаалыг маш ихээр хүлээсэн бөгөөд Оскарын шагналыг шилдэг кино, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн гол таван төрлөөр хүртсэн билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. IMDb Box office/ Business Information for The Silence of the Lambs
  2. Matt Zoller Seitz (2010-09-10). "Trash-talking nine classic movies: "The Silence of the Lambs"". Salon. Retrieved 2010-09-12.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]