Хурдны замын инженерчлэл
Хурдны замын инженерчлэл (замын инженерчлэл ба гудамжны инженерчлэл гэж нэрлэдэг) нь хүн, бараа тээвэрлэлтийн аюулгүй, үр дүнтэй байдлыг хангах зорилго бүхий автозам, хурдны зам, гудамж, гүүр, газар доогуурх гарцны төлөвлөлт, зураг төсөл, зам угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг хамарсан тээвэрлэлтийн инженерчлэлийн нийтийн барилгын инженерчлэлийн салбарын дэд салбар мэргэжлийн инженерчлэлийн салбар юм.
Дэлхийн 2-р дайны дараа 20-р зууны сүүлийн хагаст хурдны замын инженерчлэл хөгжиж эхэлсэн. Хурдны автозамын инженерчлэлийн стандартууд тасралтгүй сайжирч байна. Хурдны замын инженерүүд нь ирээдүйн замын хөдөлгөөний урсгал, хурдны замын уулзвар, огтолцлуудын зураг төсөл, геометр хэлбэрийн зураг төсөл, хурдны замын хучилтын материал ба дизайн, хучилтын зузааны бүтцийн зураг төсөл, хучилтын засвар үйлчилгээ зэргийг харгалзан үзэх ёстой.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Зам барилгын ажлын түүхийг Ромчуудын үеэс эхлэн тооцож болно. Хоёр мориор хөлөглөсөн тэрэгнээс 100 морины хүчин чадалтай машин хүртэл хөгжсөн техник технологид тохирох автозамыг хөгжүүлэлт даган өөрчлөгдөж байна. Орчин үеийн хурдны зам барих ажил 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн хүртэл эхлээгүй байсан билээ.