Хэвнэг
Appearance
Хэвнэг - Зун намрын хүйтэн бороо, сэрүүн цагт хээр гадаа явж, мал хариулах үед ахрын эсгийгээр хэвнэг хийж, хувцасны давхац болгон хэрэглэж байв. Хэвнэг нь ахар хормойтой, шууд задгай энгэр, захтай, урт өргөн ханцуйтай, хэдхэн шилбэн уяатай. Хэвнэг нь жингийн хувьд дээл, тэрлэгнээс харьцангуй хүнд, хүн ажил хөдөлмөр хийхэд хялбархан бус, зөвхөн хүйтнээс хүний биеийг хамгаалахад зориулагдсан хувцасны нэг төрөл юм.
Монгол хэвнэгтэй адил төстэй хийц бүхий хувцас киркиз, өмнөд алтайчууд, синьзяны зарим түрэг угсаатанд дэлгэрсэн байна.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 151-152]