Jump to content

Хэйан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэйан үе (япон. 平安時代 хэйан-жидай) — Японы түүхийн 794 оноос 1185 оны хоорондох үе юм. «Хэйан» гэх үг нь энх тайван, амар амгалан гэж орчуулагдана.

Японы эзэн хааны нийслэлийг Нара хотоос Хэйан-кё (平安京, өнөөгийн Киото) хот руу нүүлгэснээс Хэйан үе эхэлж Данноүра дахь далайн тулаанаар Минамото овог Тайра овгийг ялснаар дуусдаг.