Хэлэлцүүлэг:Ардчилал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ардчилал-н үүсэл Тархай бутархай толхилцож түлхэлцсэн Монгол овог аймгуудыг нэгтгэснийхээ хэрээр дэлхийн соёл иргэншилд гайхамшигтай нөлөөлсөн Чингэсиийн их эзэнт гүрний үеийг эс тооцвол XX зуун Монголчуудын хувьд тусгаар эрх чөлөөгөө дахин бататгасан зуун мөн. Үндэсний сэргэн мандлын хөдөлгөөн өрнөсөн 1911, Ардын хувьсгал ялсан 1921, Бүгд найрамдах засгаа тунхагласан 1924,тусгаар тогтнолоо бодитой зөвшөөрүүлсэн 1946, тоталитар тогтолцооноос ангижирсан 1990 он Монголчуудын энэ зууны бүхэл бүтэн түүхийг агуулдаг. Зууны төгсгөлийн 80, 90-ээд оны үйл явдлууд мөн чанар, цар хүрээ, ач холбогдлоороо үнэхээр агуу юм. Чухамхүү энэхүү алтан агшинд Монголчууд хувь заяаныхаа шинэ сонголтыг хийж үнэн. Монголын Оюутны Холбоо 1990 оны ээлжит бус III чуулганаасаа чадсанаар хүн төрөлхтний нийтлэг хөгжлөөс хол хаягдсанаа нөхөх боломжтой болсон билээ. Ийн даруй 20 жилийг үджээ. Өөрсдийн эрх ашгийг хамгаалахын сацуу түүхэн боломжийг төгөлдөржүүлэх амаргүй хэрэгт нийгмийн хамгийн цул нэгдэлтэй хүч оюутнууд эхнээс нь идэвхийлэн оролцсон нь хэзээ ч үгүйсгэгдэшгүй “…Хүн төрөлхтний, хөгжлийн бодит зүй тогтлоос хазайж, гаднаас тулган хүлээлгэсэн “хуарангийн социализм”-ын замаар хэдэн арван жил замнасаар Монголын ард түмэн сайныг үзэх тавилангүй болжээ. Энэхүү бурангуй тогтолцооноос бүрмөсөн салж, ардчилсан, шударга ёст, тусгаар тогтносон хөгжлийн замд орох түүхэн үеийн босгонд манай ард түмэн тулж ирээд байна. Өнөөдөр бидний өмнө харгис туршилтад хэлмэгдэж зовсон үй олон хүний амьдрал, хуримтлагдан овоорсон хямралт үзэгдлүүдийг даван туулах бэрхшээлт зорилтууд байгаагийн зэрэгцээ хуучин цагийн сүүлийг мушгиж шинэ эриний үүдийг нээх хувь заяа оногдсноороо азтай улс ч гэж өөрсдийгөө хэлж болно… Хуучин үеийн тогтолцоог илээр эсэргүүцсэн анхны тэмцэл Ховд хотод оюутнуудын дундаас үүссэнийг тэмдэглэх хэрэгтэй…” хэмээн албан ёсоор мэдэгдсэнийг өнөөдөр дахин дурдсан маань учиртай. Учир юу хэмээвээс та бүхэнд 1989 оны XII сарын 7-нд Монголын алс баруун хязгаар Ховд аймагт Багшийн дээд сургуулийн оюутнууд, багш нарын, зохион байгуулсан ардчиллын төлөө анхны жагсаал, цуглаан, түүний учир шалтгаан, эргэн тойрон өдөөгдсөн үйл явдлууд, үр дагавар, үүнтэй холбоотойгоор дээрх үйл явдлыг бүхий л талаас нь шинжлэх ухаанчаар магадлан шинжлэж, үнэлж дүгнэн Монголын нийгэм, түүхэнд байр суурийг нь үнэн бодитоор эзлүүлэх нь эрдэмтэд, түүхчид, судлаачдын хэнтэй ч хуваалцашгүй үүрэг мөнийг онцолж байна. Оногдсон үүргээ биелүүлэхэд тань эх сурвалж, судлагдахуун болох мэдээлэл та бүхэнд тус дэмээ өгөх нь дамжиггүй. "Ардчилал эв нэгдэл" ТББ Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай...