Хэлэлцүүлэг:Вольфрам
Appearance
Металл гянтболд цайвар саарал өнгөтэй, хайлах температур нь 3422°C, 5930°C–т буцалдаг. Хувийн жин нь 19.25 г/см3. Гайхамшигтай физик шинж чанартай. Улайсгахад гэрэлтэх чадвар өндөртэй, улайссан металл вольфрам дулаан ялгаруулах чадвар өндөртэй, тэлэлтийн коэффициент багатай, олон металлтай хамтарч онцгой сайн шинжтэй хайлш, хатуу карбид-хайлшууд үүсгэдэг. Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширээдэг, хүчилд тэсвэртэй. Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд катализатор болгож хэрэглэдэг. 103.87.255.66 04:24, 25 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)