Хэлэлцүүлэг:Коизүми Жүн-Ичироо
Appearance
Энд байгаа нэр яагаад Жүн-ичироо гээд тасарчив?болор-эрдэнэ гэдэгтэй адилтгаж байгаа юм уу? Тэгүүл Мори-о(守男) гэх мэт нэрийг таслах хэрэг гарах байх. Нэгдсэн нэг форматтай байхгүй бол хайлт хийхэд явдалтай болох юм шигээ.
- Bambuushaa, япон эхийг нь сайн үзнэ үү. Коизүмийн япон нэр нь өөрөө "-" тэмдэгтэй байна. --ОригМонгол 17:11, 3 Гуравдугаар сар 2009 (UTC)
- Хэлний үзүүрийн н, хоолойн н хоёрыг ялгаж өгөхгүй бол болохгүй учраас Жүн-Ичироо гэж бичиж байгаа юм л даа. Хэрэв нийлүүлээд бичвэл Жүничироо гэж бичигдээд монгол хүнд ни гэсэн үе уншигдах тул хэлний үзүүрийн н болчихно. Мориогийн хувьд салгаж бичих шаардлага байхгүй.
- Ориг Монголд хэлэхэд, япон нэрэнд нь байгаа - нь тэмдэг биш, нэг гэсэн утгатай, ичи гэж уншигдах ханз нь юм. --Зоригт 07:30, 4 Гуравдугаар сар 2009 (UTC)
- Аа, за тийм байх нь л дээ. Нээрээ. Хэхэ. Хэл мэдэхгүйн зовлон бас байна шүү. Тайлбарлаж өгсөнд баярлалаа. --ОригМонгол 14:05, 4 Гуравдугаар сар 2009 (UTC)