Хэлэлцүүлэг:Лазер
Лазер нь албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан оптик өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. ЛАЗЕР (англиар laser) гэдэг нэршил нь албадмал цацралаар гэрлийг өсгөх буюу Light Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм. Лазерын бусад гэрлийн үүсгүүрүүдээс ялгарах онцлог нь когерент гэрэл цацаргадаг бөгөөд цацаргасан туяа нь зүг бүрт сарнилгүй нэгэн цэгт цуглардаг явдал юм. Мөн түүнчлэн лазерын гэрэл нь зөвхөн нэг өнгийн гэрэл агуулдаг юм. Лазерын гэрэл нь их энергитэй бөгөөд нүдэнд шууд тусгаваас сохрох хүртэл аюултай.
Гарчиг
1 Түүх 1.1 Үүсэл 1.2 Мазер 1.3 Лазер 2 Төрөл 3 Хэрэглээ 3.1 Чадлаас хамаарсан хэрэглээ
Түүх Үүсэл
1917 онд Альберт Эйнштейн лазер болон мазерын онолыг үндэслэсэн. Үүнээс хойш хэд хэдэн эртэмтэд Эйнштейний гаргасан онолыг баталсан. Мазер
Гол өгүүлэл: Мазер
1953 онд ЗХУ-н эрдэмтэд болох Николай Басов, Александр Прохов нар болон Америкын эрдэмтэн Чарльз Хард Таун нар бие биенээсээ хамааралгүйгээр см-н мужид ажиллах хэт богино радиодолгионы үүсгүүр МАЗЕР-ыг анх зохион бүтээжээ. Мазер (англиар maser) гэдэг нэршил нь албадмал цацралаар микродолгионыг өсгөх буюу Microwave Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм. Лазер
1960 онд АНУ-ын Теодор Мейман анхны амжилттай лазерыг угсарчээ. Төрөл
Лазер нь гэрэл үүсгэж буй аргаасаа хамаараад хийн лазер, химийн лазер, хатуу биеийн лазер, хагас дамжуулагчын лазер гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
Start a discussion about Лазер
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Лазер.