Хэлэлцүүлэг:Мечет
Appearance
Лалын шашин гэдэг нь лалар буюу буруу номтон гэсэн үгнээс үүсэлтэй, ялгаварлан гадуурхсан нэр тул исламын шашныг ингэж нэрлэхгүй байхыг хүсч байна. Хүндэтгэв, --Zorigt 07:56, 30 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Уучлаарай. Та их төөрөлдөж байна. Аливаа үндэстэн өөрийн хэлээр бусад зүйлийг нэрлэсэн нэрээ л ном зохиолдоо хэрэглэдэг билээ. Лалын шашин гэхэд ямар нэгэн байдлаар гадуурхсан зүйл үгүй болно. Тэхээр варварууд, вандалууд гэсэн үгнүүдийг бас хэрэглэхээ больё. Славян үндэстнүүд германчуудыг немцы гэдэг нь мөн л хэлгүй дүлий гэсэн үг, манай эртний хөршүүд бидний өвөг дээдсийг дун-ху, ху нар гэдэг байсан нь мөн л зэрлэгүүд гэсэн санааг илтгэдэг билээ. --ОригМонгол 08:27, 30 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Эрт дээр үед тэгж нэрлэдэг байсан нь огт хамаагүй шүү дээ. Одоо үеийн хөгжлийн чиг хандлагыг ажиглаж үзнэ үү. Жишээ нь Япон улс Монголыг зэрлэг, бүдүүлэг гэсэн утга бүхий Мооко гэсэн нэрээр нэрлэдэг байснаа саяхан больж, албан ёсоор бүх үйл ажиллагаа, ном зохиолдоо Монгол гэж нэрлэх болсон байгаа. Ингэж байж л хүн төрөлхтөн харилцан ойлголцож, урагш ахина гэж би боддог. Та хэн нэгэн казах хүн таньдаг бол Лал гэдэг үгнийхээ тухай асуугаад үзээрэй. Боловсролтой казах хүн бол тэр нэрэнд дургүй байдаг. Бид ч гэсэн хятадуудад доромж утгатай нэрээр нэрлүүлэхдээ дуртай биш л байдаг биз дээ. Варвар, вандал гэдгийн тухайд тэдгээр үндэстнүүд өөрсдийгөө юу гэж дууддагийг нь хэлж өгч тус болбол би лав тэднийг тэгж дуудахаа болилоо. Бүр саяхны жишээ дурьдвал "тахир дутуу" гэсэн хэллэгийг Монголд одоо хэрэглэхээ больсныг та мэдэж байгаа байх гэж найдаж байна. --Zorigt 12:22, 30 Зургаадугаар сар 2008 (UTC)