Хэлэлцүүлэг:Монголын Ардчилсан Холбоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ардчилсан Холбооны анхдагч Цогтоогийн Хишигтийн дурсамж 1990 оны 1-р сард Дорлигжав/Би өмнө нь Дорлигжавтай нэг сургуульд оюутан байсан танил нь байсан бид тэнд уулзсан./ бас хэдэн хүнтэй Зайсанд байрладаг Бэлчээр Тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн дээр Одоогийн МААЭШХ/ирж бид налуу зааланд хүмүүсээ цуглуулж анхны мэдээллийг тэндээс авч бид хувьсгалт тэмцэлд оролцогч болсон. Хурал тараад Хүрээлэнгийн залуус нууцаар миний бордооны туршилт хийдэг 102 тоот өрөөнд цугларч анхны хурлаа нууцаар хийж анхны салбар зөвлөлийн даргаа Лхагвадоржоор сонгож байснаа тод санаж байна. миний бие найз С.Энхтуяатайгаа 1990 оны 03 сарын 07 ний Эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээнд Баруун 4 замд байрлах МҮЭТЗ-ийн байранд үзвэр үзэж суугаад анх тэндээс хүмүүс өлсгөлөн зарласан тухай сонсож шууд л Сүхбаатарын талбай руу найзтайгаа алхан очиж хартал хүмүүс үстэй дээл нөмрөн хэвтэж байыхыг харж тэр үед л ардчилсан хувьсгалын төлөө, шударга ёсны тэмцэлд зүрх сэтгэлээрээ эргэлт буцалтгүй орох шийдвэрийг гаргаж байсан.Манай хүрээлэнгийн 176-р үүр 4 сарын хорьд гараад болсон цуглаанд Дуурийн театрын орчмын талбайд хамгаалалт хийх үүрэг авч Энхтуяа найзтайгаа нөхөртэйгээ хамт очиж нөхөр маань эхний эгнээнд гар гараасаа гинжлэн зогсож байсан тэр үе одоо баримтат дэлгэцэнд бичигдэн хоцорч зурагтаар гарч байхыг нь харах бүртээ хүүхдүүддээ аав чинь энэ байна гэж хэлж байдаг даа. Ардчилалын төлөө явснаараа олон олон бэрхшээлийг туулахдаа "Бид шударга зөв зүйлийн төлөө явж байгаадаа зүрх сэтгэлээ өргөн , ажлаас халагдах, гутрах, доромжлуулах гэх мэт зовлонгоо тэсэж гарсандаа би өөрийгаа урамшуулж л явна даа. 25 жил ардчилсан нийгмийнтөлөө сонголтыг үр хүүхдүүд, аав,ээж,ах дүүгээрээ тэдний гэр бүлийнхэнтэй хамт хийж байдагтаа баяртай явдаг Утас 9577597