Хэлэлцүүлэг:М-Си-Эс Электроникс

Page contents not supported in other languages.

М-Си-Эс Электроникс компани нь 1997 онд байгуулагдаж мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх, компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, бизнес, интернэт, өгөгдлийн холбоо, төсөл-систем интеграцчлал, программ хангамж зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Одоогоор монголын компьютерийн зах зээлийн 40 хувийг дангаар эзэмшдэг манлайлагч компани юм. М-Си-Эс Электроникс компани нь дэлхийд алдартай Dell, Canon, HP, NEC, Acer, Apple, Lenovo, Samsung, IBM, Panasonic, RAD, Oracle, Cisco, D-Link, Intel зэрэг фирмийн албан ёсны төлөөлөгч, борлуулагчаар ажилладаг юм. Мөн монгол улсын мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт томооохон хөрөнгө оруулалт хийн өөрийн бизнесийн хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр тэргүүлэгч дараах компаниудад хувь оролцоотой. • MCSCOM LLC – Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компани • ORBITNET LLC – Хиймэл дагуул ашиглан сансрын холбооны үйлчилгээ үзүүлдэг компани • SKYNETWORKS LLC – Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний компани • TELEMAX LLC – WiMax технологид суурилсан өндөр хурдаар өгөгдөл дамжуулах утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани М-Си-Эс Электроникс компани нь хамгийн сүүлд "Могул" компьютер угсрах анхны автомат үйлдвэрийг Монголд нээн, 2010 оноос Могул компьютерийг угсран үйлдвэрлэж эхлээд байна.

Түүхэн замнал[кодоор засварлах]

1997

  • М-Си-Эс Элэктроникс нь мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд үзүүлэх үндсэн үйл ажиллагаатайгаар байгуулав.
  • Packard-Bell (NEC)-ийн албан ёсны дистрибьютер болов.

1998

  • ASUS компанийн албан ёсны борлуулагч болов.
  • “Анун” төв дээр анхны худалдааны төв нээгдэв.

2000

  • DELL компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.
  • CISCO компанийн албан ёсны борлуулагч болов.
  • RAD Data Communication компанийн албан ёсны төлөөлөгч болов.
  • М-Си-Эс Плазад Технологийн төв нээгдэв.

2001

  • D-Link компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • MCSCom интернетийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч компани байгуулагдав.
  • MCSCom нь HDSL үйлчилгээг нэвтрүүлэв.

2002

  • Canon компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • HP компанийн бизнесийн түншээр сонгогдов.
  • MCSCom нь Wireless холболтын үйлчилгээг нэвтрүүлэв.

2003

  • М-Си-Эс Электроникс компани дэлхийн сансрын хөдөлгөөнт холбооны нэгдсэн систем болох Глобалстар системийн үйлчилгээг үзүүлэгч Монсат ХХК-ийн удирдлага, үйл ажиллагааг өөртөө авав.
  • RACOM компанийн албан ёсны төлөөлөгч болов.
  • Transcend компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • MCSCom нь VDSL үйлчилгээг нэвтрүүлэв.

2004

  • “Орбитнэт” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд VSAT системийн сансрын холбоог ашиглан алслагдсан орон нутаг интернэт болон өгөгдөл дамжуулах үйлчилгээг нэвтрүүлэв.
  • MGE компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • HP компанийн Монгол дахь цорын ганц Баталгаат Засвар Үйлчилгээний албан ёсны түнш болов.
  • Chaintech компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • CISCO компанийн баталгаажсан түнш болов.
  • Genuine Intel Dealer Program-ийн гишүүнээр сонгогдов.
  • Oracle компанийн бизнесийн түнш болов.

2005

  • Intel компанийн Монгол дахь цорын ганц албан түншээр сонгогдов.
  • TwinMOS компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • Balance Score Card менежментийн төслийг эхлүүлэв.

2006

  • “Tedy” төв дээр шинэ салбар худалдааны төв нээгдэв.
  • “Монсат” ХХК нь урьдчилсан төлбөр картын үйлчилгээг шинээр хэрэглэгчиддээ нэвтрүүлж эхлэв.
  • CRM бизнесийн програм хангамжийг нэвтрүүлж эхэллээ.
  • “TopSolutions” сар тутмын сэтгүүлийг гаргаж эхлэв.

2007

  • Бүх худалдааны төвүүдийн нэрийг өөрчилж “ITZONE “ компьютерийн дэлгүүрийн сүлжээг байгуулав.
  • “ITZONE” компьютерийн сүлжээ дэлгүүрийн шинэ салбарыг Компьютер Лэнд дэлгүүрийн урд нээв.
  • Canon брэндийн төрөлжсөн төв буюу “Canon Showroom” болон албан ёсны засвар үйлчилгээний төв нээгдэв.
  • Lenovo компанийн албан ёсны дистрибьютер болов.
  • MCSCom компани ADSL өндөр хурдны интернетийн холболтын үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж эхлэв.

2010

  • М-Си-Эс Электроникс компани Монголд анх удаа бүрэн автоматжуулсан үйлдвэрт, олон улсын стандарт угсралтын технологиор Могул брэндийн компьютерийг үйлдвэрлэж эхэллээ.

Бизнесийн түншүүд[кодоор засварлах]

  • Acer
  • Apple
  • Avaya
  • BitDefender
  • Canon HongKong Company Limite
  • CISCO
  • Logitech
  • DELL Asia Pacific Sdn
  • D-Link International Pte Ltd
  • Hewlett Packard
  • FORS
  • Foxconn
  • Freebalance
  • Genius
  • Globalstar
  • Huawei
  • IBM
  • iDirect
  • Kingston
  • Inmarsat
  • Intel
  • Lenovo
  • Matsushita Electric Industrial
  • Microsoft
  • Micro-Star International (MSI)
  • Motorola
  • Oracle
  • Optic UBS
  • RAD data communication
  • Samsung Electronics
  • Siemens
  • Taihan
  • Tarmac
  • Targus
  • Transcend Information Inc.
  • Viewsonic
  • Vivotec (Taiwan)
  • ZTE Corporation (China)