Jump to content

Хэлэлцүүлэг:Наландарийн их сургууль

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эртний Энэтхэгийн Их Хөлгөний ёсны хамгийн том сургууль байсан.

Эртний түүхт Наландра хийдийг Монголд байгуулна 9 сарын 13-ны өглөө айлчлалыг ивээн тэтгэгчидтэй хамт барьсан зоогийн үеэр Далай багш Энэтхэгийн эртний түүхт Наландра-гийн хийдийг Монголд байгуулахаар шийдвэрлээд байгаагаа сонсгосон байна. Далай багшийн ЛосАнжелест хийсэн энэ удаагийн айлчлалын үеэрх Монголчуудын хувьд бэлгэшээлтэй сайхан мэдээ энэ байлаа. Учир нь Бурханы шашны гол сургууль, дэг жаяг нь энэхүү Наландрагийн сургуулийн зарчим буюу Нагаржунагийн онолоор явдаг ажээ. өмнө нь энэхүү Наландрагийн хийдийг АНУ-д ч байгуулж магадгүй тухай яригдаж байсан билээ. Мөн Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг бурханы шашинт орнуудын аль нэгийг ч сонгож болох бөгөөд Тайваныг хамгийн тохиромжтой газар байж болох талаар Далай багшийн ойрын хүрээнд яригдаж байжээ. Харин одоо өөр хаана ч биш, Монголд байгуулахаар болсон байна. Далай багштан хэдхэн хоногийн өмнө Монголд айлчлахдаа энэхүү шийдвэрт хүрсэн байж болох юм. Монгол нь Төвдийн нэгэн адил бурханы шашны үндсэн гал голомтийг тулж яваа ард түмний хувьд, Бурханы шашныг хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулж, хөгжүүлсэний хувьд энэхүү алдарт хийдийг эх нутагтаа байгуулах бүрэн бололцоотой ард түмэн билээ. Ийнхүү Бурханы шашны үндсэн дэг жаягын нэгэн томоохон төв Монгол оронд байгуулагдах нь Монгол дахь бурханы шашны хөгжилд их тус нэмэр болж, монголын сүсэгтэн олны буян - сэтгэлийг сэргээх төдийгүй Монгол орныг дэлхий дахинаа сурталчлах, таниулахад ч нэн чухал үйл явдал болох нь ойлгомжтой байна.


Наландрын хийд төсөл [1]

Start a discussion about Наландарийн их сургууль

Start a discussion