Jump to content

Хэлэлцүүлэг:Тугтөмөр хаан

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хуудасны нэрийг солих тухай

[кодоор засварлах]

Энэ хуудасны гарчаг Төвтөмөр заяат хаан гэж байгааг Тугтөмөр хаан эсвэл Тугтөмөр Заяат хаан, Заяат хаан гэж сольж өгнө үү. Анх нээсэн хүн нь Тугтөмөр хаан гэж зөвөөр нээсэн юм байна шүү дээ, дараа нь Төвтөмөр хаан болгочиж, одоо засах цаг нь болсоон. Тугтөмөр хэмээх нэрийг нотлох Анхдагч эх сурвалжууд:

  • Юань улсын сударын 32-р дэвтэрт Түтөмөр (圖帖睦爾) Вэньзун (хааны шастир)
  • Ямандаг бурхны мандал нэхмэл зураг дахь энэ хааны хөрөг болон хөрөгний баруун дээрх төвөд үсгээр бичсэн нэрийг Тугтөмөр/Түгтөмөр гэж бичсэн байна. Энэ хоёр бол гол хоёр нотолгоо гэхэд хол зөрөхгүй. Мөн түүхийн судлагааны монгол, гадаадын өгүүлэл, ном бүтээлд Тугтөмөр, Tughtimur гэж бичсэн байдаг.

Харин Төвтөмөр гэдэг нэрийн нотолгоо болох ямар баримт байдаг вэ? 17-19 дүгээр зууны монголын түүхийн сурвалж бичигт Заяат хаан гэх цолоор бичсэн байдаг. Хэрэв Тугтөмөр, Төвтөмөр гэх хоёр нэр маргаантай гэж санагдвал Хааны цолоор нь сольж болно. Megzer (talk) 14:57, 12 Тавдугаар сар 2023 (UTC)[хариулах]

Хуудсыг зөөгөөд эшлэл нэмчихлээ. 👍 chinneeb 00:29, 14 Тавдугаар сар 2023 (UTC)[хариулах]