Хэлэлцүүлэг:Үндэсний бөхийн Шөвгийн дөрөвт үлдэгсэд

Page contents not supported in other languages.

Сайн байцгаана уу монголчуудаа. Миний нэрийг Боюуша гэдэг, Википэдиа-ын сайн дурын гишүүн. Миний бие Монголын Улсын наадам дахь үндэсний бөхийн шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн лист-ийг гаргахаар Англи, Монгол дээр эхэллээ. Надад хангалттай мэдээлэл байхгүй байсан учираас сүүлийн наадмуудын мэдээллийг орууллаа. Үүнийг хэн дуртай гишүүн нь баяжуулж болох бөгөөд, хамгийн гол нь үнэн зөвөөр оруулаарай гэж хүсч байна. Учир дутагдалтай зүйл байвал илүү сайжруулаарай гэж хүсч байна, мөн хэлэлцүүлэг дээр өөрийн санаа бодлоо үлдээгээрэй. Ингэснээр Монгол бөхөө түүхэнд мөнхөлж үлдээхэд хойч үедээ, бөх сонирхогчиддоо хувь нэмэр оруулахаас гадна, Дэлхийд Монгол бөхөө сурталчилж буй нэгэн хэлбэр болох юм. Би л гэхэд Английн Премэр лигийн аваргуудыг он дараалалтай нь харахдаа Викийг ашигладаг ч монгол бөхийнхөө аваргуудыг харах боломжгүй байдаг билээ. Тиймээс энэ хуудас та бидэнд тус болох болно гэж найдаж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Гишүүн Боюуша-с.