Хэлэлцүүлэг:Үүлэн камер

Page contents not supported in other languages.

Маргаантай устгасан[кодоор засварлах]

Вилсоны үүлэнкамер гэж нэрлэгддэг үүлэн амер нь ионжуулагч цацрагийн дамжуулалтыг дүрслэн харуулахад ашигладаг бөөмийн илрүүлэгч юм.

Үүлэн камер нь ус эсвэл спиртийн хэт ханасан уур агуулсан битүү орчноос бүрддэг. Альфа, бета гэх мэт эрчим хүчний цэнэгтэй бөөмс мөргөлдөх үед электростатик хүчээр электронуудыг хийн молекулуудаас салгаснаар хийн хольцтой харилцан үйлчилж, ионжуулсан хийн хэсгүүдийн ул мөр үүсдэг. Үүссэн ионууд нь конденсацийн төвүүдийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэрэв хийн хольц нь конденсацийн цэг дээр байвал манан хэлбэртэй жижиг дуслууд үүсдэг. Эдгээр дуслууд нь үүл мэт харагдах бөгөөд дуслууд нь уураас шилжин унах үед хэдэн секунд үргэлжилдэг. Энэхүү үзэгдэл нь өвөрмөц хэлбэртэй байдаг. Жишээлбэл, альфа бөөмийн зам нь зузаан бөгөөд шулуун байдаг бол бета бөөмийн зам нь сэвсгэр бөгөөд мөргөлдөөний хазайлтыг илүү харуулдаг.

Үүлэн камерыг 1900-аад оны эхээр Шотландын физикч Чарльз Томсон Рис Вилсон зохион бүтээжээ.