Хэрэглэгчийн байгууллага

Хэрэглэгчийн байгууллага нь хүмүүсийг аюултай бүтээгдэхүүн, махчин зээл, худал суртчилгаа, астротерфинг ба бохирдол гэх мэт корпорацын хүчирхийллээс сэргийлж, хамгаалахыг зоридог нөлөөллийн бүлэг юм.

Хэрэглэгчийн байгууллагууд ихэнхдээ эсэргүүцэл, шүүх хурал, суртчилгаа, эсвэл лобби-ийн аргаар ажиллагаагаа хийдэг. Тэд ганц төрлийн асуудлын нөлөөлөлтөнд (жиш., British Campaign for Real Ale (CAMRA), энэхүү кампани нь торхон шар айрагийн эсрэг ба торхон але-ийн төлөө хийгдсэн) эсвэл заримдаа ерөнхий хэрэглэгчдийн харуул болдог, жишээлбэл, Их Британи улсын Хэрэглэгчийн Холбоо гэх мэт.

Хэрэглэгчидэд хэрэгтэй мэдээллээр хангах нэг нийтлэг арга нь бүтээгдэхүүн болон үйлчилгээг туршсан бие-даасан судалгаа эсвэл туршилт ба, үүнд өөр өөр үйлдвэрлэгч болон компаниудыг оролцуулдаг юм.

Хэрэглэгчдийн байгууллагуудын ажилладаг бас нэг талбар нь хоол хүнсний аюулгүй байдал юм. Энэхүү талбар дахь нөлөөлөлт үзүүлэх хэрэгцээ нь тэдний уламжлалт арга зүйтэй нийцэхэд илүү төвөгтэй байдаг, учир нь энэ салбарын шинжлэх ухаан, дэглэм ба эмчилгээний нотлох баримтууд нь бусад салбаруудаас илүү цогцолбор ба энгийн-бус байдаг, жишээлбэл гэрийн цагаан барааны цахилгаан аюулгүй байдал орно.