Хэрэглэгчийн яриа:Алтаншагай

Page contents not supported in other languages.

ХЭХОЭХ ТӨВ[кодоор засварлах]

Манай “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ыг 2013 оны 6-р сарын 08-нд Э.Алтаншагай, Г.Ганжаргал нарын санаачилгаар анхны хурлаар үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ гэж

Манай байгууллага иргэдэд зориулсан сургалт, иргэдийн өмчлөх эрх, хүний эрхийг хамгаалах дэмжих зорилготой байгуулагдсан. Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг хүний эрх эрх чөлөөний заалтын 16 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь заалт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг.

Монгол улсын нийт хүн амын дийлэнх хувь нь үнэт цаасны зах зээлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, мөн буруу ойлголттой явдаг нь энэ төрлийн мэдээлэл, сургалт хангалтгүй бас чанаргүй байгаатай холбоотой юм. Үүнээс үүдэн иргэд өөрийн эзэмшлийн хувьцааг зөв захиран зарцуулж чадахгүй байгаа нь чанартай сургалт зохион байгуулах эрэлтийг үүсгээд байна.

Бид чадварлаг боловсон хүчин, орчин үеийн бизнесийн арга барил дээр суурилан Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн мэдлэг боловсрол, үнэт цаасны зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэгийг шат дараалалтайгаар зөв олгох, хөрөнгийн зах зээл дээр хамтран ажиллах, хамтдаа хөгжих зорилгын хүрээнд сургалт явуулдаг юм.

Уг сургалтыг зохион байгуулсанаар ард иргэдийн эдийн засаг болон үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг дээшилсэнээр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд ихээхэн түлхэц болох төдийгүй иргэд өөрсдийн өмч хөрөнгийг үр ашигтайгаар захиран зарцуулах мэдлэг боловсрол дээшлэх юм.

Сургалтаар хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банк, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг цэнхэр, ягаан тасалбар, үнэт цаасны данс, брокер дилерийн компани, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх, Хувьцаат болон Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөрөнгө оруулалтын сан зэрэг иргэн хүний мэдэж байвал зохих мэдээлэл, онол, хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгдөг.

1990 оноос өмнө Монголчууд нийтээрээ хувийн өмчгүй, зөвхөн хувийн хэрэглээтэй, нийгмийн болон улсын өмчийн бааз суурийн дээр амьдарч байсан тэр үеийн нийгмийг Социалист нийгэм гэж томъёолж байв. 1990 оноос өмнөх Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаа нуран унаж, монголчууд ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засаг буюу капиталист тогтолцоонд шилжиж иргэдэд хувийн өмчтэй болох эрх, үндсийг Шинэ үндсэн хуулиар олгож, иргэд улсаа, удирдагчаа, хоол хүнсээ, өмч хөрөнгөө, хэрэглээгээ чөлөөтэй сонгох сонголтын нийгэмд нийтээрээ орсон юм. Мэдээж сонголт хийх иргэд өөрийн өмчтэй болох нь хууль, хүний жам ёсны эрх, хүний амьдрах үндсэн зарчмын хувьд зүйн хэрэг болсон. Шинэ үндсэн хуулиас улбаалж, иргэдэд Улсын өмчийг хувьд шилжүүлэх ажлыг Өмч хувьчлах хуулиар эхлүүлж, тэр үеийн Засгийн газар, өмч хувьчлах комисс одоогийн Төрийн өмчийн хороо зохион байгуулж, иргэдэд бага, их хувьчлал гэж 2 үе шатаар улсын өмчийг хувьчлах болон хувьчлахгүй өмч гэж хувааж хувьчлахдаа. Иргэдэд бага хувьчлалын эрхийн бичиг нэг мянган төгрөгний үнэ бүхий ягаан тасалбарыг иргэн бүрт 3 олгож, бага хувьчлалд хамрагдах тоног төхөөрөмж, объект, орон сууцыг тэрхүү 3000 төгрөгний эрхийн бичгээр авах эрхийг олгож байсан. Их хувьчлалаар иргэн бүрт 7000 төгрөгний цэнхэр тасалбар Эзэн Чингисийн зурагтай хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг олгож улсын өмчөөс өөрт тохирох өмчийг хувьчилж авах боломжийг олгож байсан.

Энэхүү эрхийн бичгийг иргэдэд сайн тайлбарлан таниулаагүйн улмаас иргэдийн ихэнх нь буруу ашигласан байдаг. Тухайн үед 10000 төгрөгний эрхийн бичиг нь 10 мотоциклтой тэнцэх хөнөнгө оруулалтын эрхийг бичиг байжээ. 5 ам бүлтэй айлд 50000 төгрөгний эрхийн бичиг буюу тухай үеийн УАЗ-469 автомашин худалдан авах хэмжээний мөнгийг өгсөн гэж хэлж болох юм. Хөрөнгө оруулалтын эрхийг бичгийг иргэд зөв болон буруу хэрэглэсэн түүх нэгэнт бий болжээ.

Зөв хэрэглэсэн жишээ: тухайн үед 447 улсын үйлдвэрийн газрыг Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж иргэдийг хувьцааг нь тэрхүү эрхийг бичгээрээ авах боломжийг өгчээ, нэгдлийн малыг хөрөнгө оруулалтын эрхийг бичгээрээ авах, өвөлжөө авах, тодорхой тоног төхөөрөмжүүдийг хувьчилж авах барилгын, хоол үйлдвэрлэлийн, газар тариалангийн, авто баазын жолоочийг авто машинаа, орон сууцанд амьдардаг иргэдийг орон сууцаа хувьчилж авах, зарим иргэд хамтарч Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хамтарч байгуулах ажлуудыг хийж иргэдэд тодорхой өмчтэй болжээ.

Буруу хэрэглэсэн жишээ: тухайн үед Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн үнэ цэнийг сайн ойлгоогүй иргэд хар зах дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ бэлэн мөнгөөр зарах, хэрэглээний эд бараагаар сольж хэрэглээд дууссан тохиолдол байна, тухайн үед найздаа, ах дүү хамаатан, садан төрөлдөө өгсөн бэлэглэсэн тохиолдол байна, тухайн үед иргэдийн тодорхой хувь нь улсын үйлдвэрийн газрын дарга, нягтлан, бусад удирдах албан тушаалтанд өгчихсөн тохиолдол байна, зарим иргэд хөрөнгө оруулалтын эрхийг бичгийг хүүхдээрээ тоглуулж устгуулсан, галаа асаасан, усанд урсгасан, хаясан, зарим иргэд ямарч өмч хувьчилж авалгүйгээр авдартаа хийж дарсан тохиолдол байна. Үе үеийн Засгийн газар иргэдэд төрийн өмчийн объектыг хувьчилж авах ажлыг хийж ирсэн. 2011 онд Манангийн засгийн газар иргэдэд 1000000 төгрөгний үнэнийн дүнтэй Эрдэнэс тавантолгой ХК-ний 1072 хувьцааг иргэн бүрт олгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ үйл ажиллагааг Эх орны хишгийг иргэн бүрт гэх уриатайгаар шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлж байгаа вэ?

Монгол улсын нийт иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Засгийн газраас доорхи тогтоол, шийдвэрүүд гаргасан. Үүнд: 1. 2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоол: Монгол улсын иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх тухай 2. 2012/04/11-ны өдрийн №116 дугаар тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбоотой авах зарим арга хэмжээний тухай 3. 2012/05/30-ны өдрийн №181 дүгээр тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай, нэрлэсэн үнэ, бичилт хийх, бутархай хувьцаа, хувьцааны төлбөр төвлөрүүлэх асуудал 4. 2012/06/13-ны хурлын №35 дугаар тэмдэглэл: Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас иргэдийн жагсаалт хүргүүлэх, сурталчлах 5. 2012/06/13-ны өдрийн №201 дүгээр тогтоол: ““Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам” батлах тухай 6. 2012/06/25-ны өдрийн №218 дугаар тогтоол: “Эрдэнэс МГЛ” ХК-ийн давуу эрхийн хувьцааг Монгол улсын иргэдэд олгох тухай Засгийн газрын тогтоолын дагуу Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийг төв нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалт, Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийсэн байна. Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт: • 2011 онд оюутны сургалтын төлбөр 500000 төгрөг • 2012 онд оюутны сургалтын төлбөр 500000 төгрөг • 2011 онд эрүүл мэндийн даатгал 8040 төгрөг • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус тус хүртсэн иргэд хамаарагдана. Анхаарах зүйлс • 2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэд 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй. • 2012/04/11-ний өдрийн №116 тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй. • 2011/04/01 – 2012/04/11-ны хооронд Монгол улсын харъяатаас гарсан болон нас барсан иргэн нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхгүй бөгөөд зөвхөн 536 ширхэг хувьцаа эзэмшинэ. • Хишиг хувь хүртсэн иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлсэн. ЗГ-т хувьцаагаа зараад 1 сая төгрөг авсан. Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ? /Жишээ/ • Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа: • (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9 Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063 • Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөгнийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа: • (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545 Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527 • Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа: • (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528 Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544 • Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол: Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536 • Иргэн Оюун Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртгээгүй бөгөөд Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан тул иргэн Оюун хувьцаа /1072 – 1072 = 0/эзэмшихгүй. Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг крилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой байна.

Эрдэнэс тавантолгой ХК нийт 15,000,000,000 хувьцаатай бөгөөд үүнээс 3 тэр бум хувьцааг 2,8 сая иргэнд тэнцүү хувааж өгсөнөөр нэг иргэнд 1072 хувьцаа оногдож нэгж хувьцааны нэрэлсэн үнэ нь 933 төгрөг бөгөөд 1 сая төгрөгний хувьцааг иргэдэд олгожээ.

Эх орны хишгийг иргэн бүрт олгох ажлын үр дүнгээр 2014 оны байдлаар: -Ойролцоогоор 300000 орчим иргэн бэлэн мөнгө нэг сая төгрөг бэлнээр авчээ Төрөөс, үүнд Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2011-2012 оны Оюутнууд, -Ойролцоогоор 1000000 иргэн Эрдэнэс тавантолгой ХК-ний 1072 хувьцаагаа авахаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэгдсэн бөгөөд үнэт цаасны дансаа нээж хувьцаагаа өөрийн нэр дээр авсан 400000 иргэн байна. 600000 иргэн үнэт цаасны дансаа нээлгэж хувьцаагаа өөрийн нэр дээр аваагүй байна. Хувьцаагаа өөрийн үнэт цаасны дансанд хийж авна гэдэг нь тухай иргэн хувьцаагаа захиран зарцуулах боломжтой болж байгаа юм. хувьцаагаа зарах, нэмж худалдаж авах, ногдол ашиг авах, хэн нэгэнд бэлэглэх, гэрээслүүлэх, өвлүүлэх, барьцаанд тавих, Компаний эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож саналын эрх эдэлж ТУЗ-д сонгогдох, сонгох, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, санхүү эдийн засгийн төлөвлөгөө, тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, ашиг сонирхолын зөрчилтэй хэлцэлд санал өгөх, их хэмжээний хэлцэлд санал өгөх таслах эрхтэй оролцох юм. -Ойролцоогоор 1,5 сая иргэн 2012 онд Загийн газарт хувьцаагаа нэрэлсэн үнэ болох хамгийн бага үнээр зарж 1 сая төгрөгөө бэлнээр авах өргөдлийг хороо, багаар дамжуулан өгсөн боловч 2014 он дуусах гэж байхад иргэд мөнгөө аваагүй байна. Нэг үеэ бодвол иргэд ухаалаг болжээ. 2012 оны нэг сая төгрөг 2014 оны нэг сая төгрөгний худалдан авах чадвар 40 хувиар унажээ. Ийм асуудал иргэд болон Засгийн газарт тулгарсан болохоор иргэд хувьцаагаа буцаан авах асуудлыг Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв тавьж маягтын дагуу өргөдөл гаргаж Засгийн газар, Эрдэнэс тавантолгой ХК удирдлагад хүргүүлж байна.

Нэгэнт иргэд сая төгрөг авахаар өргөдөл гаргасан боловч авч чадаагүй иргэд хувьцаагаа буцааж авахаа илэрхийлж өргөдөл өгч байгаа бол хувьцааг нь буцааж олгож болох талаар Эрдэнэс тавантолгой ХК удирдлага Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд 2014 оны 03 сарын 13 өдрийн 01/405 албан тоотоор ирүүлсэн байна.

2013-2015 онуудад Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв иргэдээс хувьцаагаа буцааж авах өргөдлийг цуглуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж мөнгө аваагүй иргэд бүгд хувьцаа авах бүртгэлд шилжүүлэх УИХ-ын өргөдлийн байнгын хорооны тогтоол 2015 оны 02 сарын 18 өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, Монгол улсын Засгийн газар хувьцаагаа буцааж авах иргэдийн асуудлыг 2015 оны 04 дүгээр сарын 20 өдрийн хурлаараа хэлэлцээд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор иргэдэд хувьцааг нь буцааж бүртгэсэн. иргэдийн хувьд үнэт цаасны дансаа нээж хувьцаагаа баталгаажуулж авах нь үлдлээ.

ДООРХ ЛИНКЭЭС МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛНО.

www.youtube.com/watch?v=gabumymGy5w

www.youtube.com/watch?v=2zMZqcQsVNc.

www.youtube.com/watch?v=dKT11BaeFzw

www.youtube.com/watch?v=ZFtJF7-1XKA

www.youtube.com/watch?v=iEu2QSQtIj0

www.youtube.com/watch?v=kwDnIQYjlEU

www.facebook.com/altanshagai.erdenebagana


                                        ХЭХОЭХ ТӨВ   

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 3 ДУГААР ХОРОО, УРТ ЦАГААНЫ УРД, МОНГОЛ-ТАЙВАНЫ ТӨВ, ХААН БАНКТАЙ БАЙШИНГИЙН 4 ДАВХАР 409 ТООТ, 99287222, 88003477