Хэрэглэгчийн яриа:ДулмааДарханбаяр

Page contents not supported in other languages.

Шаварын үүсэл Бидний сайн мэддэг шавар нь шаварлаг эрдсээс тогтдог. Шаварлаг эрдэс нь цахиур, хєнгєн цагаан, устєрєгч, хvчилтєрєгчийн атомаас бvрдэх бєгєєд усанд норсны дараа уян зєєлєн болж, шатаахад хатуурдаг онцлогтой юм. Арван гурван мянган жилийн тэртээ хvн тєрєлхтєн байгалиас анх авч ваар сав хийж ашигласан тvvхий эд нь шавар боловч зєвхєн шинжлэх ухаан, техник эрчимтэй хєгжиж эхэлсэн XIX зууны сvvлчээс шаварлаг эрдсийн бvтэц, тухайлбал тэдгээр нь октаэдр, тетраэдр гэдэг хоёр давхаргаас тогтдогийг нээн илрvvлжээ. Шавар нь элсний нэгэн адилаар чулуулгийн єгєршилтєєс vvсдэг байна. Чулуулгийн анхдагч нь газрын гvн эх хайлмал байдалтай эрдэс бодис болох магма юм. Магма нь газрын хєрсийг нэвтрэн гаралгvй гадаргуун ойр буй бага даралттай хєндийнvvдэд царцаж гvний (интрузив) чулуулгийг vvсгэх ба vvний нэг тєлєєлєгч нь бидний сайн мэдэх боржин чулуу юм. Боржин чулуу нь хээрийн жонш, анортит зэрэг олон тєрлийн эрдсээс тогтдог байна.


Газрын гадаргуу дээр гарч царцсан магмыг бялхмал (эффузив) чулуу гэх бєгєєд vvний тєлєєлєгч нь хvрмэн чулуу юм. Хvрмэн чулуу нь натри, кали, кальцийн талын аргай, оловин зэргээс тогтдог. Салхи, усны vйлчилгээ, темлературын хэлбэлзлээс хамааран чулуулаг бутарч жижгэрдэг ба энэ нь чулуулгийн єгєршилтийн анхны шат юм. Уулархаг нутагт єгєршилтийн vйл явц илvv эрчимтэй явагддаг байна. Чулуулгийн хэмхдэс нь єгєршилт болсон газраа байхаас гадна дэлхийн татах хvч, ус, салхины урсгэлаар єєр газарт зєєгдєн хотгор хонхорыг дvvргэдэг. Энэ бvх vзэгдлийг физикийн ухаанаар єгєршилт гэж нэрлэдэг юм.


Эрдэмтдийн vзэж буйгаар, одоогоос Z2.0 сая орчим жилийн ємнє триас галбын vед Монголын ихэнх нутаг уулт єндєрлєгийн байдалтай болж физик єгєршил идэвхэжсэн байна. Шавар vvсэхэд физик єгєршилтийн зэрэгцээ химийн єгєршил чухал vvрэгтэй байдаг. Химийң єгєршил гэж ус, органик болон химийн бусад бодис чулуулагт vйлчилж тэдгээрийн бvтэц, найрлагыг єєрчилж шинэ эрдэс бий болгох vйл явцыг нэрлэдэг. Физик, химийн єгєршил нэгэн зэрэг явагдах боловч эрдэс чулуулаг эвдэрч жижгэрснии дараа химийн єгєршил идэвхэждэг учир тvvнийг єгєршилтийн хоёрдугаар шат гэж vзэж болох юм.

Химийн єгєршилд ус чухал vvрэг гvйцэтгэдэг. Усны гол vйлчилгээ нь тvvнийг уусгах чадвар юм. Бороо, цас, гол мєрний ус нь чулуулгийн хэмхдэс дэх хээрийн жонш, гялтгануур зэрэг эрдсийн найрлагад байдаг натри, кали, магни зэрэг химийн язгуур мах бодийг уусгаж шаварлаг эрдсийг бий болгодог. Энә vзэгдлийг бодис алдалт буюудеградац гэдэг. Деградацийн vзэгдлийн (єєрєєр хэлбэл, чулуулгийн єгєршлийн) эцсийн бvтээгдэхvvн нь каолин эрдэс юм.