Jump to content

Хэрэглэгчийн яриа:С.Батэрдэнэ

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Би нутгийн зүг санаа шидлэн Битгэртлээ санасан нутгаа харсан самсаа шархируулан зогсохдоо би сайхан уулсаа үүлтэй нь харсан сарлаг үхрээ савага сүүлэй нь сарталзах хамартай нь харсан саальчин бүсгүйг хувинтай нь саамаа юүлж байгааг нь харсан яруугийн голоо үерлэж байгааг нь ямаатуудынхаа уулсыг бороотой нь янгир дүүлдэг оргилтой нь харж ядарсан сэтгэлээ сэргээсэн би

би нутгаан харсан хайрласан

бумбатын амыг модтой жимстэй нь буга согоотой хөхөө донгодохтой нь харж хөх утаа сууналах хөдөөгийн айлтай нь хөхрөн цэнхэртэх ногооны униартай нь харж хагийн цэнхэр нуураа агваштай нь халуунд сэрүүцэн усанд умбах халтар хөх жаалуудтай нь харж зогссон тэртээх өндөр уусыг харсан би тэмээн сүүлийн амыг хад асгатай нь хайнаг хөлөлсөн хөтөлсөн өвөөтэй

хажууд нь дагасан халтар банхартай нь

хар модон дугуйтай үхэр тэрэгтэй нь харсан би баярласан бахархсан сумынхаа төвийг оргил дээрээс харсан сургуулийнхаа барилгыг харсан би сурагч хүүхдүүдийн хөгжилдөн инээлдэхийг сурган хүмүүжүүлэгч танидаг дүүгээ харж сурагч үеээ дурссан би сумынхаа даргыг харсан ярилцсан би сундалдан давхих эрчүүлийг харж өөрийнхөө бага насаа дурссан тэнгэрт эргэлдэх элээ шувууг харж тэртээх голын эрэг дээрхи тоосго цохих хүмүүсийг харсан малаа нуурт тууж яваа манай саахалт айлын өвөөг харсан магадгүй намайг таниад инээсэн нь манай аавын найз байсаныг харсан би би харсан тэднийгээ бишүүрхүү ч бүгдийг нь харсан бахархсан би цай чанаж тос хольж, хоол хийдэг цайлган зочиломтгой хамаатнуудаа харсан цангиа гуайн адуу гэж ярилцах малчин эрийг харж бахархсан би хатавчинд майлах хураг ишгийг харсан би хаалгаа онгойлгон дурандах ах хаанаас хэн ирж байгааг хэлж байна харин яг хэлсэн тэр хүн хормой шууж инээсээр орж ирсэн мэнд мэдэлцэн хөөрөг зөрүүлэх агшин миний аавын дүр төрх харагдах шиг аягатай цай өгөх эзэгтэйн дүр ээжийн минь нөмгөн зогсох нь харгадсан би нутгаан харсан бахархсан би холын холд суугаа би нутгаан харсан сэтгэлдээ бодолдоо төрсөн нутгаан харсан өөдөө тэнгэрт одсон өвгөдөө санасан өөрийг минь хайрлах нутгаан санасан

нутгаан хайрласан нулимас мэлэрүүлэн

төрсөн нутгаан бодсон би үеийн нөхөдөө дуудан дурссан үүлэн дунд мөнхөрсөн найзаа санасан хүүхэд насандаа эргэж очисон мэт санасан нутгаан би хайсан харсан нуураа би нулимасаараа мялаасан миний дусал нулимас нуурт минь нэмэр болон аривжуулсанд би бахарсан нутагт минь миний хэлсэн үг нулимастай хүрсэнд би бахархсан

Хайрлаж байгааг минь өршөө Хайрлахын сайхныг би л амссан юм Хайрлахын учрыг би мэдэх юм Хайрлахын сониныг би л анзаарч Хайрлахын амтыг би мэдэрдэг юм Хайр олон янз байгааг олж харсан би Хайр өнгөтэй үнэртэй байгаа үзсэн би Хайр дуутай хууртай байгааг сонссон би Хайр нулимастай гунигтай байгааг мэднэ би Хайр сүүн цагаан сэтгэл агуулдаг Хайр гоо үзэмж төрүүлдэг Хайр цав цагаан зүстэй Хайр хатуу биш зөөлөн Хайр сайхан бүхний эхлэл Хайр санах мөрөөдөхийн туйл Хайр мөнгө хөрөнгө нэхдэг

Хайр хардалт агуулдаг

Хайр хар санаа төрүүлдэг Хайр өшөө хорсол дагуулдаг Хайр салаалж сонжидог Хайр салж саринах гэмтэй Хайр сартай нартай хамт Хайр сарнайтай цэцэгтэй Хайр сүрчигтэй бас сүнстэй Хайр зүүдтэй зөн совинтой Хайр үзүүртэй бас иртэй Хайр хортой бас хорлолтой Хайр амьтай бас аймшигтай Хайр сархадтай дарстай Хайр шокладтай ч алимтай Хайр сайхан монгол хоолтой Хайр хүний мэдрэхүйн дээд Хайр хүн болсны гавъяа Хайр хүний сайхан сэтгэл Хайр хүнлэг ариун ёс билээ Хайрлахын сайхныг амсаж Хайрлахын сайхныг эдлэж Хайрлахын сайхныг ойлгож Хайрлахын гайхамшигийг мэдэрнэм Хайрыг тоогоогүй бол чи араатан Хайрыг үнэлээгүй бол чи тэнэг Хайрыг хариулаагүй бол чи мунхаг Хайрыг хүндэлээгүй бол чи алуурчин Хайрыг чи алгаа тосон хүлээж ав Хайрыг чи залбиран бишрэн хүндэл Хайрыг чи өөрийн хувь заяа гэж ойлго Хайрыг чи хамгийн дээд бэлэг гэж бод Хайртай гэж хэлэх хүн бүрт өөр Хайртай гэж хэлүүсэн чамд бүгд өөр Хайртай гэж хэлэх хамгийн хэцүү Хайртай гэж хэлдэг нэг л хүн чинийх Хайрлаж чадах нэг өөр Хайрлаж чадахгүй бол бүүр өөр


Хайрлаж байгаа мэт байх зовлон Хайрлаж байгаа нь үнэн бол өөр Хайрлуулахын сайхныг чи амс Хайрлуулахын хэцүүг чи мэдэр Хайрлуулахын учирыг чи сайн бод Хайрлуулсан бол адилхан хайрла Хайр эдлээгүй хүн байхгүй Хайр дайраагүй хүн бас байхгүй Хайр амсаагүй бол чи хүн биш Хайр мэдэхгүй бол чи ухааны хомсдолтой Хайртай гэж чи олон хүнээс сонссон Хайртай шүү чамдаа би гэж янших Хайртай гэж байна хэмээн шаардах Хайртайдаа гэж аяаглах үгсүүд хэцүү Хайрлаж явах хайрласнаасаа сайхан Хайрлуулж байж хайрлах бүүр сайхан Хайрыг хүндлэх нь хүн чанар Хайрыг хүлээн авах нь мөн чанар Хайрыг сэтгэлээрээ хэлсэн хүн л чинийх Хайрын тухай шүлгээн бодлоон дуусгая Хайрыг хүндэлдгийн хувьд чамд зориулав.


Хайрыг Хамгийн ариун нандин цэвэрээр нь Хайрлан хайрлан чамд өгсөөн би

Хайртай учраас  л үүнийг бичиж байгаа юм

Хайр бүхнээс агуу бүхнээс хүчтэй бүхнээс ариун Khanidaa zoriulav 2013-03 15


Ухаарал авах үгсүүд Сайхан үгс сэтгэл сэргээж ухаан тэлдэг Сайн үйл хийморь сэргээж бие хөнгөрдөг Сайхан нөхөр түшиг тулгуур болж өгдөг Сайн унаа замын хань ажлын эрч хүч өгдөг Өнгө мөнгө хоёр нэг өдөр сайхан байвч Өнө удахаараа өвчин зовлон дагуулж, Өнчрөл хагацал чирж өшөө хорсол авчирдаг Өнгө зүсэнд биш үнэн сэтгэлд биширч яв Хүн хүн адилгүй Хүний гарт байгаа юмнаас Хүний толгойд байгаа юм нь илүү Хүнийг өөрчлөх гэж хичээсээр Чи өөрөө түрүүлээд өөрчлөгдсөн байдаг Царай толинд харагддаг Сэтгэл архинд харагддаг Нүд харснаараа ханадаггүй Чих сонссоноороо дүүрдэггүй Буурлын үгийг сонсохгүй бол Буцлах ч үгүй болох ч үгүй Муу хүнд толгойгоо илүүлснээс

Сайн хүнд хацраа алгадуул

Хэзээ ч бүү амал, тэгвэл та худалч биш Гомодсон сэтгэл сэмэрсэн хадаг хоёрыг Юугаар ч нөхөж болдоггүй Буруу биш зөв сэтгэлтэй явахад Бурхан биш хүн чамайг аварна Бүх хүнтэй эелдэг бай Олон хүнтэй эвсэг бай Харин цөөн заримтай нь Илэн даангүй бай Хэрэв чи надад чоно шиг загнавал Би чамд анчин шиг зан гаргана Хүн хамгийн дотно хүндээ Хамгийн гүн гомддог


Нүдээ нээ гадна чинь боломж бий Өөрийгөө нээ дотор чинь авьяас бий

Хоосон мөнгөгүй хүн Чамайг амжилтанд хүргэх Зуун арга замруу хөтөлдөг бол Дүүрэн мөнгөтэй хүн Чамайг сүйрүүлэх Зуун шалтгаанлуу дагуулдаг Хамгийн ядуу гээд Харийнханд нутгаа муулж байхад Хамгийн баян гээд

Харийнхан нутгий минь сэндийчиж байна

Боловсрол ухаан олж хурааснаараа баяждаг бол Сэтгэл зүрх өгч тарааснаараа бас баяждаг юм Хайрлаж дурласан хүмүүс Нүдээрээ биш сэтгэлээрээ харьцдаг



ЗҮРХЭНД ҮЧЛЭЭ СУУЖ ХӨГШИРДӨГГҮЙ ЮМ

Энэ хорвоо дэлхий дээр зөвхөн чамд зориулагдсан Ганцхан хүн л байгаа түүнийгээ л хүлээ Тэр хэнтэй хамт байх нь хамаагүй зөвхөн чинийх

Хэн нэгэн чамаас болж нүднээ Гунигийн нулимастай байх Хамгийн харамсалтай зүйл Хэн нэгэн чиний төлөө нүдэндээ Баярын нулимастай байх Хамгийн жаргалтай мөч Хайрлахад мөнгө хэрэггүй Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ Надад асар их эрч хүч хайрладаг Хагацал бага хайрыг унтрааж Их хайрыг өдөөдөг ЯГ Л САЛХИ Лаа бөхөөж, түүдгийг ноцоодог шиг


Замын цэцэгээр богцоо дүүргэд залуу насны босгыг алхав

Хэн нэгэнд санаа зовж л амьдрахгүй бол хожим Хэн ч чамд санаа зовохгүй л хорвоо хорвоо

Өтлөж үхэх минь өнөөдөр тодорхой Өвчингүй байхыг эрхэмлэж сур

Хуучин анд шинэ нөхөр бүрийн сэтгэлд бус тархинд Хуурах санаа ашиглах бодол нуугдаж буй чи болгоомжил

Өргүй бол баян өвчингүй бол жаргал Сайхан гэгч өвчингүйг хэлнэ Саруул гэгч нартайг хэлнэ



Энд бичсэн зүйлийг дахин дахин уншиж сэтгэлдээ нэгийг бодож, өөрийгөө дотор нь оруулан төсөөлөхөд, чиний үнэн дүр зураг харагдах болно