Хэрэглэгчийн яриа:Ө.Отгонбат

Page contents not supported in other languages.

Монголын Электро Бүжгийн Холбоо[кодоор засварлах]

“Монголын электро бүжгийн холбоо” ТББ

Танилцуулга:

2009.08 сар: 2009 онд “MTDC” буюу “Mongolian tecktonik dance club” гэж нэрээр анх байгуулагдаж байсан. Монголд болж буй томоохон шоу арга хэмжээнүүд дээр бүжиглэж, тус бүжгийг нийтэд түгээх, танилцуулах ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн. 2009.10 сард анхны бүжгийн сургалтаа нээж, 15 хүүхдэд үнэ төлбөргүй 2 сарын хугацаанд Тектоник хэмээх бүжгийг заасан нь одоо Монголд маш их хүч түрэн хөгжиж эхлээд байгаа “Electro Dance” бүжгийн урсгалын эх үндэс болсон.

2009.12 сар: Үйл ажиллагааг цааш өргөжүүлэн 2009.12 сард “Монголын Тектоник бүжгийн холбоо”-г байгуулж холбооны дэргэдэх “Монголын Тектоник бүжгийн клуб”-нь албан ёсоор 2009.12.07нд Баянбүрдийн салбар байран дээр нээлтээ хийсэн. “Монголын Тектоник бүжгийн холбоо”-ны гол зорилго нь: Дэлхийн бүжгийн урсгалд маш их хүч түрэн орж ирж буй уг бүжгийн урсгалыг Монголдоо дэлхийн хэмжээнд, хөл нийлүүлэн хөгжүүлэхийн төлөө зорьсон бөгөөд холбооны дэргэдэх Тектоник бүжгийн клуб нь хүүхэд залууст бүжгийн сургалт үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, өөрсдийн багахан ч гэсэн үйлдлээр нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг болон ажиллаж байна.

2010.07 сар: “Монголын Тектоник бүжгийн холбоо” нь “Монголын Электро бүжгийн холбоо” болон нэрээ өөрчилж, дэлхийн чиг хандлага, түүний хөгжилтэй хөл нийлүүлэн зэрэгцэн ирсэн. “Монголын Тектоник бүжгийн холбоо” нь ашгийн төлөө бус Монголын орчин үеийн бүжгийн урсгалын төлөө ажилласаар ирсэн ба “Монголын Электро бүжгийн холбоо” нь ч мөн адил уг бодлогыг баримтлан ажиллахаас гадна үүнээс ч олон олон зүйлийг нэг талаараа хүүхэд залуусын төлөө, нөгөө талаар Монгол улсынхаа Хөгжлийн төлөө ажиллах болно.


2010.07 сард “Vertifight” 2010 Mongolia 1st Electro dance Championship /Электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн/-ийг маш амжилттай зохион байгуулж 1200 гаруй бүжиг сонирхогч хүүхэд залуусыг цуглуулж чадсан. Уг тэмцээн нь “Vertifight” Электро Бүжгийн тулаан нь дэлхийд болдог томоохон бүжгийн тулаануулыг нэг бөгөөд үүний Монгол дахь хувилбарыг бид маш амжилттай зохион байгуулсан. 1.000.000 төгрөгийн шагналын санг түрүүлсэн хүүхэд залуус, хамтлагуудад өгсөн ба ашгийн төлөө бус ажилласан.


2010.08 сар: Өргөө кино театртай хамтран “Step Up3” киноны нээлтийг амжилттай зохион байгуулж Өргөө кино театрын гадаа талбайд хуран цугласан 500 гаруй хүүхэд залууст өөрсдийн бүжгийг сонирхуулсан.

2010.10 сар: “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” аяны залуустай хамтран “Эрх чөлөөний Парад”-ыг 3 дах жилд нь Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулж хуран цугласан 4000 гаруй хүмүүст өөрсдийн бүжгээ сонирхуулсан. Парадаар дамжуулан бүжиг сонирхон ирсэн 30 хүүхдэд бүжгийн сургалтыг үнэ төлбөргүй 1 сар явуулсан.


2010.11 сар: Мобиком корпорацийн санхүүжилттэйгээр Монголын хамгийн анхны, Хамгийн том, 300 хүүхэд залуусыг хамруулсан Флаш мобыг 2010.09-2010.11 сарын хооронд 2 сарын хугацаанд бэлтгэж 2010.11.11-нд TEDY төвийн гадаа маш амжилттай зохион байгуулсан. Уг флаш мобын гол зорилго нь Монголын орчин үеийн бүжгийн урсгал ямар түвшинд явааг, орчин үеийн хүүхэд залуус маань юу хийж бүтээж чададгыг, тэдэнд ямар гэрэлт ирээдүй байгааг хүн болгонд харуулж, Монголынхоо нэрийг Ази төдийгүй Дэлхийн тавцанд гаргаж чадах хэмжээний ажлыг зохион байгуулсан.


2010.11 сар: “Монголын Электро бүжгийн холбоо”-ны дэргэдэх Teckbros хамтлаг, Hip Hop бүжгийн Soul In Beatz хамтлагтай нэгдэн 10 хүний бүрэлдэхүүнтэй болж “BeatNiG” Family-г үүсгэн МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “Mongolian’s Best Dance Crew” тэмцээнд оролцож байгаа. Хип хоп болон электро бүжгийн 2 эрс тэрс өөр урсгал нэгдсэнээр Монголын орчин үеийн бүжгийн урсгалд “Electro Hop” хэмээх цоо шинэ урсгалыг нэвтрүүлж байгаа бөгөөд бүх зүйлээрээ шинэлэг байж хүүхэд залуусыг байлдан дагуулж байна.

2011.12 сарын байдлаар “Монголын Электро бүжгийн холбоо” нь

  4 бүжгийн дугуйлангийн салбартай, нийт 300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй бүжгийн сургалт явуулсан.
  15 орчим томоохон шоу, арга хэмжээн дээр оролцсон.
  Бие даасан том хэмжээний 2 ажлыг зохион байгуулсан байна.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

  2009.10 сард анхны бүжгийн сургалт эхэлсэн
  2009.11 сард www.youtube.com сайт-д Монголын хамгийн их views-тэй бүжгийн видео бичлэгийг байрлуулсан. /өнөөдрийн байдлаар 98.270 /2011.06.03/  гаруй хүн үзсэн/
  2009.12 сард “Монголын тектоник холбоо” үүсгэн байгуулагдсан
  2009.11 сараас NTV тв-ээр Urbancity нэвтрүүлгийн бүжгийн буланг хөтлөн явуулж эхэлсэн
  2010.01 сард бүжгийн сургалтын 2 дахь салбараа нээсэн
  2010.04 сард Холбооны дэргэдэх “Teckbros” бүжгийн хамтлаг 6 хүний бүрэлдэхүүтэйгээр байгуулагдсан.
  2010.05 сард бүжгийн сургалтын 3 дах салбараа нээсэн
  2010.07 сард “Vertifight” 2010 Mongolia 1st Electro dance Championship /Электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн/-ийг маш амжилттай зохион байгуулж 100 гаруй бүжиг сонирхогч хүүхэд залуусыг цуглуулж чадсан.
  2010.08 сард Өргөө кино театртай хамтран “Step Up3” киноны нээлтийг амжилттай зохион байгуулж Өргөө кино театрын гадаа талбайд хуран цугласан 500 гаруй хүүхэд залууст өөрсдийн бүжгийг сонирхуулсан.
  2010.10 сард Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе аяны залуустай хамтран “Эрх чөлөөний Парад”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.
  2010.10 сард бүжгийн 4 дэх салбараа нээсэн
  2010.11 сард Монголын Хамгийн анхны Хамгийн том, 300 хүүхэд залуус оролцсон Флаш Мобыг амжилттай зохион байгуулсан.
  2010.11 сард Teckbros+Soul In Beatz=BeatN1G Family нь Mongolian Best dance crew тэмцээнд оролцож байгаа. Хамгийн олон буюу 10 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг.
  2011.01.15: “Монголын Электро Бүжгийн Холбоо”-ны дэргэдэх “Beatn1g” family-нь “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” цолыг хамгийн анх удаагаа хүртсэн.
  2011.03.01: Хотын хэмжээнд 6 зааланд бүжгийн сургалтыг явуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлж, орчин үеийн бүжгийн урсгалын хөгжилд багагүй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
  2011.04.01: ХЗДХЯ-с Метрополис клубт зохион байгуулсан “Green Friday” архигүй, тамхигүй партинд ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон.
  2011.04.07-04.28: "Be Dance Battle"-ийг маш амжилттай зохион байгуулж, 3 долоо хоногийн турш 1000 гаруй хүүхэд залуусыг Чөлөөт бүжгийн ертөнцөөр аялуулж, шинэ шинэ авьяастнуудыг нээсэн. Уг бүжгийн тулаанд "Монголын Электро бүжгийн холбоо"-ны дэргэдэх Electro Madness, Electro rhytm хамтлагууд тунац үлдсэн ба Electro Rhytm хамтлаг 3 шүүгчийн саналаар аваргалсан юм.
  2011.05.27: Мэдээлэл технологийн 90 жилийн ойн үзэсгэлэн дээр Мишээл Экспогийн гадаа жижиг хэмжээний Флаш Мобыг зохион байгуулсан.
  2011.05.28, 30: ҮСАХ-нд Бүжгийн өдөрлөг зохион байгуулсан.
  2011.08.07: ҮСАХ-нд “Vertifight 2011″ Бүжгийн өдөрлөг зохион байгуулсан. 
  2011.11.11: Их дулгүүрийн урд талын фантамд 800н хүний ФЛАШМОБ буюу Монголын хамгийн том бүжгийн үзүүлбэрийг тус тус зохион байгуулсан.

Vertifight second championship photos

“Монголын Электро Бүжгийн Холбоо”-ны гишүүд:

Удирдах зөвлөлийн гишүүн: А.Дөлгөөн

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Ариунбат

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Ариунболд

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Ганзориг

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Баясгалан

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Мөнгөнтулга /Beat1 Family/

Удирдах зөвлөлийн гишүүн: Б.Билгүүн /AIM4R/

Удирдах зөвлөлийн гишүүн: Н.ГалсанДорж /Beat1 Family/

Удирдах зөвлөлийн гишүүн: Ө.Отгонбат /Beat1 Family/

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Мөнх-од /Beat1 Family/

Удирдах зөвлөлийн гишүүн: н.Тулга /Beat1 Family/