Хэрэглэгчийн яриа:Aagii11
Оцон шувуу нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, тэр дундаа Антарктидаар төвлөрөн амьдардаг усны, нисдэггүй шувуу юм. Усанд өндөр дасан зохицсон энэ шувуу нь энгэр цээж нь цагаан, нуруун хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг.
Ихэнх оцон шувуу нь сам хорхой, загас, арваалж зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр, Галапагос оцон шувуу хэмээх нэг зүйл нь экваторын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь Император оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дундажаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байна. Хамгийн жижиг зүйл нь Цэнхэр оцон шувуу ба 40 см өндөр, 1 кг жинтэй. Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдээ сэрүүн, дулаан бүсээр нутаглана. Балар эртний үеийн зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байжээ.
Start a discussion with Aagii11
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with Aagii11. What you say here will be public for others to see.