Jump to content

Хэрэглэгчийн яриа:Altankhundaga

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Имарт Чингис салбар

[кодоор засварлах]

Имарт нь БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз. Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн жижиглэн худалдааны компани юм.

Бид 1993 онд байгуулагдсан, БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2006 онд Wall–Mart–ийн салбаруудыг өөртөө нэгтгэсэн юм. 2015 оны 12-р сарын байдлаар БНСУ–д 159, БНХАУ-д 16 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Вьетнам, Монгол Улсын жижиглэнгийн зах зээлд шинээр нэвтэрч 2023 он хүртэл 200 салбар дэлгүүрийг шинээр нээн, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.

Монгол улсад Имарт хайпермаркетийн үйл ажиллагааг Алтай Холдинг ХХК-ийн 90% хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулдаг. Анхны салбарыг 2016 онд 7-р сард, “Имарт Чингис” нэртэйгээр нээсэн билээ.

Бид Имартыг хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр хичээн ажиллаж байна.

  • Худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн 43 мянган метр квадрат талбай,
  • 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн,
  • Үйлчилгээний цоо шинэ бодлого, үйл ажиллагаа,
  • 3 болон 4-р давхартаа Монголын хамгийн том буюу 260 автомашины дулаан зогсоол,
  • Хүүхэдтэйгээ худалдан авалт хийх боломжтой үйлчилгээний нөхцлүүд,
  • Тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн стандартыг хангасан “Имарт Чингис” дэлгүүр таныг угтан авах болно.

Нэг цэгээс бүх хэрэгцээт бараа үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлснээр байнгын хэрэглэгчдийнхээ үнэт цагийг хэмнэх болно.