Хэрэглэгчийн яриа:B.Anu

Page contents not supported in other languages.
                                      Tангуд


Монголчуудын нэрлэдэгээр өрнийн хар Тангуд буюу Хашин иргэн, Хятадуудын хэллэгээр Баруун Ся улс буюу Даншианууд, өөрсдийгөө “Өндөр цагаан их улс” хэмээсэн Тангудууд 1038-1227 (906 эсвэл 982 оноос эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй) оныг хүртэл одоогийн Хятадын Ганьсу,Саанси, Ниншя мужуудад оршин байв. Тэд Төвд-Бирм хэлний язгуурын (Бирм хэлрүү илүү ойрхон) одоо устаж үгүй болсон Кианик хэл буюу Тангуд хэлээр ярьж, Кидан болон Хятад бичгээс эх авсан өөрсдийн зохиосон бичиг үсгийг хэрэглэн Бурханы шашны болон Кидан,Хятадаас олон ном зохиолыг Тангуд хэлэнд хөрвүүлэн буулгаж, өөрснөө ном судар зохион модон бараар хэвлэн буулгаж явжээ. Тангудуудын угсаа гарвалын талаар одоог хүртэл маргаантай байдаг бөгөөд түүхийн бичлэг дэх “улаан нүүртэн”, “хар тэргүүтэн” гэсэн хэллэгээс үүдэн Тангудууд нь хоёр үндэстэн угсаатнаас эсвэл нийгмийн хоёр давхрагаас тогтдог байсан гэж үздэг байна. Өндөр Цагаан Их Улс хэмээх нэрийн тухайд Төвд Тангудын ижил домгоос үүссэн, Бурханы шашны Дандарын ёсны нэр томъёоноос үүссэн гэх таамгууд байдаг байна. Сүүлийн үеийн археологийн олдвор, түүхийн бичлэг зэргээс үүдэн Тангуд хүмүүс ихэвчлэн Киан аймагт хамаарах ба хаан язгууртнууд нь Тоба болон Сүнбэ аймгуудын удам угсааныхан гэж үзэх болжээ.Тангуд аймгууд Төвдийн эзэнт улсын цэргийн шахалтанд автаж Төвдийн улс төрийн ноёрхолыг хүлээн зөвшөөрч, зарим нь Ордос хавьд ирж Хятадын Тан улсын Дэнзон хаанд бууж өгсөн үеэсбуюу 799 оноос Хятадын сурвалжид тэмдэглэгдэх болжээ. Тан улсад бууж өгсөн Тангудууд Хуан Чаогийн бослогын үеэр Тан улсад үнэнч хэвээр байсан ч 906 онд Тан улс мөхөж Хятадад 5 гүрэн, 10 хаант улсын үе эхэлснээр тэд дэ-факто (Тангудын удирдагч Ли Жигиан Диннаны Жиэдүши буюу Диннаны цэргийн захирагч цолтойгоор 5 гүрний мэдэлд байсан гэж хятадын түүхэнд гардаг ч) тусгаар улс болсон юм. 932 онд хожмын Тан улсын хаан Минзон тэднийг Киданы холбоотон болсон хэмээн ташаарч Диннаныг эзлэх оролдлого хийсэн авч амжилт олоогүй бөгөөд Тангудууд 5 гүрний үед (906-960 онууд) тусгаар тогтнолоо хадгалан байв. Тангудууд ийнхүү 906 оноос хойш туурга тусгаар, эрх чөлөөт улс байсан хэдий ч түүхийн сурвалжуудад Ли Дэмин “Тангуд улс”-ыг үндэслэсэн гэх 982 оноос ч бус, Ли Дэминий хүү Ли Юанхао 1038 онд өөрийгөө Да Ся-ийн эзэн хаан (1038-1048 онуудад хаан байв) хэмээн зарлаж, Сүн улсын хаанаас өөрийгөө түүнтэй эн чацуу хаан гэхийг шаардсан үеэс Тангуд улсын түүхийг эхлүүлдэг байна. Тангуд Улс нь бурханы шашныг ихээхэн хөгжүүлсэн ба Тангудын Буддизм нь Төвд болон Хятадын нөлөө багатай, харин Киданы буддизмтай ихээхэн төстэйгээс гадна Киданаас орчуулсан шашны бүтээлүүд нэлээн хэмжээгээр олдсон байна. Хаадыгаа Бодисатва хэмээн үздэг байснаас Монголчууд Илаху бурхан хэмээдэг байсан ч байж болох юм. Мөн несториан болон муслим шашин, күнзийн суртлууд ч оршин байсан ба буддизм нь сажийнхаасаа илүү гармапагийн урсгал зонхилон байсан гэж үздэг. Хаад нь бүхий л шашныг адил харж үзэхээс гадна лам нарт эрх олгодог байсан бөгөөд засгийн зөвшөөрөлгүй ламын үйл ажиллагаа явуулбал нэлээн хүнд цээрлэл оногдуулдаг байжээ.

Тангудууд хонь, тэмээ үржүүлэн газар тариалан эрхлэн байхаас гадна олон хот суурин байгуулж, сүм хийд олныг бүтээсэн байна. Мөн ангийн зориулалттай шонхор шувуугаараа алдартай байв. Тангуд Улс нь бурханы шашныг ихээхэн хөгжүүлсэн ба Тангудын Буддизм нь Төвд болон Хятадын нөлөө багатай, харин Киданы буддизмтай ихээхэн төстэйгээс гадна Киданаас орчуулсан шашны бүтээлүүд нэлээн хэмжээгээр олдсон байна. Хаадыгаа Бодисатва хэмээн үздэг байснаас Монголчууд Илаху бурхан хэмээдэг байсан ч байж болох юм. Мөн несториан болон муслим шашин, күнзийн суртлууд ч оршин байсан ба буддизм нь сажийнхаасаа илүү гармапагийн урсгал зонхилон байсан гэж үздэг. Хаад нь бүхий л шашныг адил харж үзэхээс гадна лам нарт эрх олгодог байсан бөгөөд засгийн зөвшөөрөлгүй ламын үйл ажиллагаа явуулбал нэлээн хүнд цээрлэл оногдуулдаг байжээ.