Хэрэглэгчийн яриа:Batsiinaa

Page contents not supported in other languages.

МОНГОЛ ЭМ НАЙРУУЛАХ АРГА

Уламжлалт анагаах ухааны ба монгол эмнэлгийн ном зохиолуудад эм найруулах аргын ангилалын тухай төрөл бүрээр бичсээр ирсэн. тухайлбал: Анагаах ухааны дөрвөн үндэст: Эмийг найруулах аргыг ангилахдаа:

1. Амтаар найруулах 2. Чадлаар найруулах гэж хоёр зүйл байдаг.

Алтан хадмалд:

1.. Аймаг хэсгээр найруулах \ 17 зүйл \ 2. Амт чадлаар найруулах гэж хоёр зүйл байдаг.

Анагаах Ухааны дөрвөн үндэст: амирлуулах \ 7 \, арилгах \ 5 \ гэж хоёр зүйл байдаг. Алтан хадмалд: товч өгүүлэх, дэлгэрэнгүй өгүүлэх гэж хоёр зүйл байдаг.

Товч номлоход: аливаа эмийн чадлыг зохицуулан найруулахад

1. Амирлуулах 2. Арилган үйлдэх хоёр болно.

Дэлгэрэнгүй өгүүлэхэд: Арилган үйлдэх эмэнд нь 5 буюу 7 аймаг орно. Үүнд: тан, талх, үрэл, нухмал, тосон эм эм зэрэг болох бөгөөд Хойд үндэст: аймаг хэмээн тэмдэглэсэн. Эдгээр дээр архин эм, ханд эм хоёрыг нэмбэл 7 аймаг болно хэмээжээ. Арилган үйлдэхэд: Зөөлөн шимт, туулгах, бөөлжүүлэх, нихура, хамрын туулга, зэрэг болно. Эдгээр нь хий тэргүүтэй гурван гэм, хурмал өвчин, толгойн өвчнийг арилгадаг. Монгол эмийг амт, шингээлт, чадлаар найруулах үндсэн 3 арга байдаг. Хамрын эм, зөөлөн шимт, нируха мэт уух эмээс бусад зүйл нь амт ба шингээлтийн найрлагад хамаарагдахгүй боловч чадлын найрлагад багтана. Эм найруулах тухай (онолын үндэс) 2О дугаар бүлэгт тэмдэглэсэн нь: (. . . амтнуудыг эс засваас аль нь боловч хүчтэй юм. Амт нь адил боловч чадал нь тус тусын шүтэх хүчин лүгээ урвуулж найруулсаны эрхээр гарч болох бөгөөд эс зохилдвоос доорхи нь дээрхийгээ сүрээрээ дарах болно. Бүгд зохилдвоос амтаар үйлийг үйлдэх юм. Амтачлан үл хорловоос шингээлтийн хойно үйлийг үйлдэх юм. Амтаасаа эргэж буцваас чадлаар үйл үйлдэх тул амтыг хавсрах ба чадлыг хавсрах, шингээлтийн сүүлийг хавсруулж найруултугай) гэжээ.

1. Амтаар найруулах арга Энэ бол хий, шар, бадганы гурван гэмийн хувиралтыг харьцангуй зохилдуулах олон зүйлийн эмт бодисын амт, амт дагалдсан чадал, эрдмээр үндэслэл болгож, зохилдуулан нийлүүлж, найруулах арга мөн. Амтаар найруулах арга бол эмт бодисын гол болох амт, амт дагалдсан найман чадал, арван долоон эрдмүүдийг хий, шар, бадганы арвидах, хоргодох, хямралдах өвчний хувиралтад чиглүүлж, тэдгээрийг эрүүл хэвд нь оруулахаар эмт бодисоо зохицуулж найруулдаг арга юм.

2. Чадлаар найруулах арга: Энэ бол олон зүйлийн эмт бодисын мөн чанарын чадлыг мөрдөж, аливаа өвчний хувиралттай уялдуулан зохилдуулж нийлүүлэн найруулах арга мөн. Мөн чанарын чадал гэдэг нь даруй эмт бодис нэг бүрийн өвөрмөц хүчин зүйлээс болсон өвчин эмгэгийг анагаах тухайд чадлыг зааж байна. Энэ арга нь өргөн хэрэгцээтэй бөгөөд эм найруулах хамгийн чухал үндсэн арга.


3. Шингээлтээр найруулах арга Энэ бол шингээлтийн 3 хүчний үйлдлээр эмт бодисын амт нь хувирахын дагуу үүссэн амтын шингээлтийн чадлыг мөрдөж эм найруулах арга мөн . Өөрөөр хэлбэл эмт бодисын уул амт нь ялзлагч бадган , шингээгч шар , гал тэгшитгэгч хий зэрэг ходоодны 3 илчтэй учраад амт чанар нь мэдэгдэм хувиралт гарч үүссэн амтын шингээлтийн чадлыг мөрдөж эм найруулах арга юм. Энэхүү аргаар найруулсан эм найруулгыг голдуу хавсарсан хурсан өвчнийг анагаахад хэрэглэнэ.

Эмийн найралгын бүрэлдэхүүн болон хэмжээ.

Эмт бодисыг ямар арга зарчимаар найруулсан ч найрлага нэг бүрд ерөнхийдөө голлогч эм, хавсрагч эм, үйлчлэгч эм зэрэг бүрэлдэхүүнүүд зохих тун хэмжээгээр оролцох хэрэгтэй.

1. Голлогч эм: Даруй ямар өвчин буюу өвчилсөн оронд чиглүүлсэн эмнэн засах чухал үйлдэл гаргадаг хөл эмүүд болно. Жишээлбэл зүрхний хий өвчинд задь, уушигний халуун өвчинд сороол, элэгний халуунд гиван, дэлүүний хүйтэнд гагол, бөөрний хий өвчинд сүгмэлийг тус тус голлогч эм болгодог. 2. Хавсрагч эм: Даруй голлогч эмийг хавсран гол өвчнийг эмнэн засахын хамт бусад шинжүүдэд үйлдэл үзүүлэн голлогч эмийн үйлдлийг чангатгах эм болно. Иймээс үүнийг голлогч эмтэйгээ адил хувь буюу нэг хувь дутуу хийхэд болно 3. Туслах эм : Голлогч эмийг хавсран дагалдах өвчнийг эмнэн засах эм 4. Үйлчлэх эм: Голлогч эм ба хавсрах эмдээ хөөрөх болохоос гадна найрлагатай зохицуулах үйлдэл гаргах эм. Энэ нь догшин хорт эмийн хорыг багасгах хурц эмийг зөөлрүүлэх мэтээр зохицуулах эм болно. 5. Нэмэр эм.: Нэмэр эм гэдэг нь эмчилгээнд өвчний шинж буюу өвчилсөн оронд чиглүүлэн тусгай үйлдэлтэй 1, 2 хөл эмт бодисыг сонгон,тухайн эм найруулгын дээр зохих хэмжээгээр нэмэрлэж хэрэглэдэг бодис мөн.

Эм найрлагыг хэрэглэх ёс.

Эм уух ёс. Эм уулгах нь хамгийн чухал арга юм. Энэ тухай өлөн, хоолны өмнө, дунд, сүүл, хоолтой ээлжлэх, хоолны завсар, тогтмол цаггүйгээр дахин давтан уулгах,хоолонд эмээ хийж идүүлэх, хоолыг хавчих, шөнө уулгах зэрэг уламжлалт 10 зүйлийн ёс бий.


Эмийг хэрэглэх:

1. Эмийг уламжлалт 10 ёсыг мөрдөж өчний явц, хувиралт зэрэг дээр үндэслэн уулгана. 2. Эм шавах.Биеиййн өнгөн тал дахь хавдар ба шарханд эмийг ус ба цуу буюу өндөгний цагаан ,архи зэрэг зохих шингэнээр зуурч өвчилсөн хэсэгт шавна. Ж нь:далан түрүү 8-ийг хавдарт цуугаар зуурч шавна. 3 .Эм түрхэх. Арьсны өвчин ба шарханд эмээ амьтан буюу ургамалын тос зэрэг шингэнд зуурч түрхэнэ. Ж нь: тарна, хонда 2-ийн талхыг гүнжидийн тосонд зуурч түрхдэг. 4. Эмээр угаах. Арьсаны өвчин, хавдар ,яр зэрэгт эмээ нилээд их хэмжээний усанд чанаж өвчилсөн хэсгийг дахин давтан шавшиж угаана. Ж нь: хамуу, загатнуурыг ямаан зангуун шүүсээр дахин давтан угаадаг. 5. Эм үлээх. Хоолой залгиурын өвчинд ерөндөгийн нунтагийг нарийн гуурсаар үлээнэ.Ж нь:амны хөндийд бэржигэр гарах, ялбарахад хатгуур 7г хоолойд нь үлээх. 6. Шулуун гэдсээр эм тавих.Эмийййн зөөлөн шимжүүлгэ, нируха, хүжин эм болгож, тусгай багажаар шулуун гэдсэнд хийж оруулах. 7. Эм дусаах. Нүд, чих, хамар зэрэг эрхтний өвчинд ерөндөгийн нариййн нунтагийг шар тос буюу усанд шингэлэн дусаана.Ж нь:нүдний улингар, нүд улайхад хонлин 6ийн тангийн тунгалагийг нүдэнд дусаана. 8. Эмээр зайлах. Амны хөндийн өвчинд ерөндөгөө чанаад амны хөндийг ахин дахин зайлж эмнэх болно. Жнь: хоолой хавдсанд 3 улааны танг чанасан шүүсийг нь хөргөж өдөрт хэдэн удаа амыг зайлах. 9. Эм татуулах. Хоолой багалзуураас дээшхи өвчинд тухайн ерөндгийн хуурай нунтгийг хамарт нь татуулах буюу гуурсаар үлээх болно. Жишээлбэл толгойн замын өвчинд "Анхилам-12"-ыг татуулах мэт. 10. Эмээр утах. Тухайн ерөндгөө улаан цог дээр шатааж тэрхүү утаагаар нь утах мэт. Жишээлбэл: өвчнийг утаагаар утах мэт. 11. Дэвтээлэг. Байгалийн буюу хиймэл рашаанд оруулах ба тухайн эмт бодисоор хөөлгөх хийх мэт. 12. Жин дэвтээлэг. Өвчний бодитой байдлыг үндэслэж, тухайн хэсэгт буюу тусгай бэлчирт эм буюу ямар нэгэн бодисоор жин тавих болно. Жишээлбэл: Эс шингэсэн ба цанхад хуурсан давсыг бөс уутанд хийж хэвлий дээр нь жин тавина. 13. Эм үрэх. Шарх, идээлсэн яр, нясуу зэргийг хатааж, шинэ мах ургуулахын тусад шархны нунтаг эмийг өвчилсөн хэсэгт хуурайгаар үрж тавина. Жишээлбэл мэсийн шарханд "Улаан эм-17"-г үрж эмнэх.


Амирлуулагч эм найрлага

1. Тан эм Ус, сүү мэтийг ямар нэгэн шингэнд дэвтээж эм найрлагын уусмал хэлбэр мөн. Ширгээх тан болон дэвтээх тан гэж 2 байна.

Нэг. Ширгээх тан. Хөл болох эмт бодисоо тан эм найрлах шаардлага ёсоор бүдүүхэн шиг талхдаад 250мл ус буюу хэрэгцээ бүхий шингэнд 3-5гр ийг хийж зөөлөн гал дээр аажимаар чанаж гухавны хоёрыг ширгээнэ. Ерөнхийдөө ширгээх танг халуун өвчинд хөргөж хурмал өвчинд зөөлөн бүлээнээр, хүйтэн өвчинд халуун бүлээнээр уулгах буюу бусад эмэнд даруулж хэрэглэ.

Хоёр. Дэвтээх тан. Хөл болох эмт бодисоо 200мл буцалсан ус буву ямар нэг тохиромжтой шингэнд 2-5гр -ийг хийж 8-10 цаг дэвтээгээд тунгалаг шүүсийг нь авч хэрэглэ.


2. Талх. Нэг зүйлийн буюу олон зүйлийн эмт бодисыг хэмхэлж нийлүүлж найруулсан нарийн нунтагласан эм найрлагын хэлбэр мөн.

3. Үрэл эм. Нэг буюу олон зүйлийн эмт бодисыг нунтагдаж юмтай нийлүүлэн найруулсан бөмбөлөг хэлбэртэй хатуу биет эм найрлагын хэлбэр

4. Зуурмал эм. Эмт бодисыг нарийн талхдаад бал бурам чихрээр хөлөх хийж шар томосд зуурсан хагас хатуулаг эм найрлагын хэлбэр мөн.

5. Тосон эм 2-оос дээш эмт бодис хөл болсон эм найрлагыг чанах буюу дэвтээж тунгалаг шүүсийг аваад үнээний сүү шар тосонд чанаж шингээгээд олон зүйлийн эмийн талхыг нэмж хагас хатуу бие бологосон эм найрлагын хэлбэр.

6. Үнсэн эм Алт, мөнгө, зэс, төмөр, зэрхэг өмөрлөг ба үрлсэн эм амьигнаас гарсан эмт бодис гололж бусад эмт бодисыг хавсруулан найруулж хүчин төгөлдөр түлсэн эмийн нунтаг хэлбэр.

7. Ханд Эм Эмт бодисыг чанаж шинээр гүйцэд аваад сайтар ширгээж өтгөрүүлсэн хатуу буюу хагас хатуулаг хэлбэр.

8. Архин эм. Эмт бодисыг чанах буюу дэвтээж шүүсийг нь гарган авч хөрөнгө сэлбэж нэрсэн ба эсгэсэн шингэн биет.

9. Эрдэнийн эм Алт мөнгө зэрэг ховор чухал төмөрлөг болон үртсээр голлож найруулсан хүч ихтэй үрэл болох эмийн хэлбэр.



10. Өвсөн эм. Өвс ургамлын эх сурвалжтай эмт бодис гол хөл болж бүрэлдсэн онцлог бүхий эмийн хэлбэр.

Хандан эмийн тухай

Ханд Эм: Эмт бодисыг чанаж шинээр гүйцэд аваад сайтар ширгээж өтгөрүүлсэн хатуу буюу хагас хатуулаг хэлбэр. Үйлдэл хэмжээ. хурц болохоор өвчийг анагаахад үйлдэл сайитай яр шарх хавдар зэрэгт гадуур хэрэглэх ба халуун чанартай өвчнийг анагаахад уулгана. Эм найрлагын дээр нэмэрлэж болох бөгөөд эм найрлагын дотор шигдэн шар мод мэтийн хандлаж болох амт бодис хөл орсон байвал эдгээрийг хандалж хийвэл эм найрлагын хүч нэн сайн байдаг. Хандыг уух түрхэх хөхүүлэх, дусаад зэргээр хэрэглэдэг. Дангаар нь уух эмэнд нэмэрлэх хандыг эмний чанарт нь тохируулан бал чихрийг хийж болно. Гэтэл эм найрлагын хөл хийх хандад бал чихэр мэтийн зүйлийн холихгүйгээр хамгаалж хэрэглэдэг. Гадуур хэрэглэх хандыг хүч ихтэй хортой бодисоор найруулдаг. Шавх, хөхүүлэх, түрхэхэд хандлах буюу хандлахгүйгээр ургамлын амтьны тос зэргийг найруулан хэрэгцээ бүхий нэмэр эмтэй нийлдүүлэн нохойн арьс, зааны, арьс эсвэл бөс буюу цавуутай бөс зэрэгт түрхэж өвдсөн хэсгэт нь нааж шавдаг. Ерөнхийдөө гадуур хэрглэхэд наалдангуй болгохын тулд үрсийн тос цавуу зэрги йиг хэрэгэлэнэ.

Уламжлалт ханд эм:

Еранхийдөө нийлмэл ханлд хэсэг бусаг ханд гэж 2 хуваан. Басам ханд, цөсөн, туулгаварын зэрэг хандууд нь нийлмэл ханд болно. Хандыг хайлмалын ханд, чацарганы ханд, арчийн ханд, шар модны хан, төлөгч өвсний ханд, мухар цагаан болон цагаан хорын ханд зэрэг нь хэсэг бусаг ханд. /С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг “Монгол эмийн судлал”/

Анагаах ухааны дөрвөн үндэст:

Хандан эм:

Басмын ханд: өвсөн эм, тан эм болон сэрүүн эмүүдийг хандалж, шимийн эм, цөсний зүйл, шарын эмүүдийг нэмэр тавьж уулгавал халуун өвчний зүйлүүдийг арилгана. Өвсөн эмийн ханд: Элдэв зүйлийн сэрүүн өвсөн эм болон хадан хайлмалыг хандалж уулгавал халууныг дарна. Шархны эмийн ханд: Улаан үндэс, хатан хүж, цагаан хар даваг, даръяган зэргийг салхи хяруунд дарагдуулалгүйгээр авсан үндэс навч зэрийг бүхлээр хандалж уулгавал яр шархыг анагаахад сайн. Барилдуулах ханд: Нарс өвс, хатан хүж, барагжагбу, алтан гагнуур, хар ортууз, өдөн гичгэнэ, хар цагаан даваг, улаан үндэс, сорлогон, даръяган, хэлхээ сарана, өргөст хөх, хурган чих, өвсөн 3-н халуун зэргийг хандлаад гүргэм, жуган, цөсний зүйлийг нэмж найруулан уулгавал, мах, яс, толгой, үе мөч зэргийн шархыг анагаана. Туулгах эмийн ханд: Дүржид, тарна, омбо, бага уриангуйн ханд /шириганда/, урт хошуут ар үр зэргийг хандалбал зөөлөн бөгөөд хурц байдаг. Үүнийг уулгавал усан хаванг туулгахад маш сайн. Тарнын ханд: Хүн гөрөөс, баавгай, гахай, сарлаг, үхэр, тарвага зэргийн цөс, зээргэнэ, энгэсэг, хатан хүж зэргийн шүүсийг хандлаад гүргэм нэмж уулгавал хамраас цус цувирах, уушгины судас гэмтэж цус гарах, хүүхэн хэвтэшнээс цус цувирах, судасны сүв нээгдэж цус гарах, цусаар суулгах, бөөлжих зэргийг зогсооно. Хадан хайлмалын ханд /брагшунгийн ханд/: Брагшун усанд дэвтээж, шороогүй шүүсийг сайтар ширгээж, хусамтуулахгүйгээр хандалж уулгавал ходоод, элэг, бөөр зэргийн халуун, нүдний өвчин, шээс хаагдах, бор өвчин, хорын халууныг арилгахад сайн. Чацарганын ханд /Дарвугийн ханд/: Чацарганыг чанаж яасыг нь хаяж, шүүсийг нь ширгээж хандлан уулгавал уушгины өвчин, бадган өвчин, цусан бэтгэ тогтсоныг эвдлэн анагаана. Арцны үрийн ханд /шүгбүрүгийн ханд/: Арцны үрийг хандалж бурамтай найруулан уулгавал гар хөлийн халуун шар усыг хатаана. Шар модны ханд: Шар модны хальс, дурсыг чанаж хандална. Түүгээр нүдний өвчнийг анагаахад сайн. Сэндэнгийн ханд: Энэ нь уяман өвчинд маш сайн. Нарс, өвс, үхэр шүлхийн ханд бол шарын өвчнийг арилгана. Төлөгч өвс /бамбугийн ханд/ ханд нь дотор чангыг эвдэнэ. Цагаан хор, заяг хандалж бурамтай хандалж уулгавал бөөр бэлхүүс зэрэг доод биеийн хүйтэн шар усыг дарна. Хорхой дарагч их найруулга: Барсын таваг, адууны баас, балчирганын үндсийг хандлаад жиданга, зидрага, өмхий давирхай, хорт эмийн зүйлийг нэмж найруулан түрхвэл хорхойн гүвдрүү, алаг марияг арилгана.

Хандан эмийг найруулах арга:

Хандлах эмийн шороог сайтар угаан арилгаад, том, том хэмхлэн чанаж, шүүсийг гүйцэт гаран шаарыг сайтар шүүж хаяаад, цэвэр ваар саванд хийж буцалган хусамтуулахгүйгээр хөдөлгөж өтгөрөн хар хөөс гарахад гал дээрээс гарган чулуун дээр нэгэн дуслыг дусааж үзэхэд хөрсний дараа бөөгнөрч чадвал болсны хэмжээ мөн. Үүнийг авахдаа савны ирмэгний хусмыг оруулалгүйгээр авч саванд хийж хадгална.