Хэрэглэгчийн яриа:Bayanbat

Page contents not supported in other languages.

Эх хавтангийн тухай[кодоор засварлах]

Компьютерийн гэрийг (case) нээхэд эх хавтан (motherboard) харагдана. Ер нь компьютерийн гэрт хамгийн гол төхөөрөмжүүд байрладаг. Тухайвал: Уян, хатуу, компакт диск унших төхөөрөмжүүд,төв процессор, түүний байрлах суурь, санах ойнууд, тэжээлийн блок, гадаад төхөөрөмжүүдийг залгахад зориулсан үүрнүүд гэх мэт олон төхөөрөмжүүд байрладаг.

Мөн түүн дотор motherboard [эх хавтан] гэж нэрлэдэг компьютерийн хамгийн гол цөм бөгөөд хамгийн томдоо орох эх хавтан байрлана. Энэ хавтан дээр компьютерийн бүх дотоод төхөөрөмжүүд бэхлэгдэх буюу холбогддог. Компьютерийн уураг тархи гэж нэрлэдэг процессор буюу CPU (Central Processing Unit) мөн л эх хавтан дээр байрлана. Процессор бол мэдээлэл боловсруулах гол ажиллагааг гүйцэтгэдэг төхөөрөмж юм. Процессорын мэдээлэл боловсруулах хурдыг мегагерцээр [Mhz] хэмжинэ. Өнөө үед харилцан адилгүй хурдтай, төрөл бүрийн процессорууд байгаагаас хамгийн өргөн хэрэглэгдэж буй нь Pentium процессор юм.


Эх хавтан ба процессор хоёр бие биедээ тохирч байх ёстой. Эх хавтанд дурын процессор таарахгүй, харин зөвхөн түүнд зориулагдсан процессор л таарна. Эх хавтан дээр процессороос гадна дууны карт ба видео карт, санах ой гээд олон төхөөрөмж байрладаг гэдгийг дээр дурдсан. Эх хавтангийн үүрэг бол түүнд дээр байгаа бүх төхөөрөмж, эд ангиудыг хооронд холбох, тэжээлийг нь хуваарлаж өгөх үндсэн зориулалттай.

Эх хавтан мөн л тодорхой үе шаттайгаар хөгжиж ирсэн. Эхний үеийн эх хавтангууд тэжээл зарцуулалт их, овор хэмжээ том, цөөн тооны элементүүд болон гаднаас нэмэж суулгах төхөөрөмжийн үүр нь цөөхөн байсан. Тухайвал зөвхөн уян диск, санах ойн слот гэх мэт. 1982 оны үед хэрэглэж байсан IBM 5150 эх хавтангийн зураг доор харагдаж байна.


Өнөө үеийн компьютерийн эх хавтангууд бол маш их өргөн боломж хэрэглэгчидэд олгох болсон. Хэрэглэгч өөрөө компьютерийнхаа хүчин чадлыг нэмэх, өргөтгөх, сайжируулах боломжоор хангагдсан. Танд дан ганц эх хавтан байхад л та түүнд тохирсон төхөөрөмжүүдийг нэмж тавиад бүрэн компьютертай болж болно. Нэмэлт төхөөрөмжүүдийг нэмж тавих нь танаас тийм их мэдлэг, чадвар шаардахгүй. Сүүлийн үед манай оюутан залуус түүгээр ч барахгүй ерөнхий боловсролын сурагчид ч тун сайн хийж сурсан байгаа юм.

                               Эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг. (Motherboard components)

PC компьютерийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол яах аргагүй эх хавтан гэдгийг бид мэддэг. Үүнийг янз бүрээр нэрлээд байдаг. Тухайвал: Main board, mother board, system board, planer гэх мэтээр нэрлэдэг. Эх хавтангийн ерөнхий загварыг Form Factors гэж нэрлэдэг. Энд түүний физик хэмжээ, өргөтгөх үүр, хэлбэр загвар ордог. Хэд хэдэн төрөл загвар байдаг. Тухайвал: Эхэн үеийн эх хавтангийн загвар Baby – AT, Full size – AT, LPX сүүлийн үеийн загвар ATX, Micro-ATX, Flex-ATX, NLX, WTX гэх мэт байхаас гадна Compaq, Packard Bell, Hewlett Packard, notebook гэсэн хэлбэрүүдтэй ч байдаг. Зураг 3 дээр сүүлийн LPX “form factors” –ийн ар талаас нь харсан байдал харагдаж байна. Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд холбогдоно мөн бүх төхөөрөмж хооронд мэдээлэл солилцоход гол үүрэг гүйцэтгэнэ. Эх хавтангууд төрөл, хэмжээгээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи хэсгүүдийг ерөнхийдөө агуулж байдаг. Үүнд:

• Процессор суулгах үүрнүүд (socket, slot) • Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг • Chipset (North and South bridges) - Main board бүр хоёр гол гүүрэн микросхемтэй байдаг. Эдгээр микросхемүүд нь (CPU) төв процессорыг компьютерийн бусад хэсэгтэй холбож өгөх үүрэгтэй. • Super I/O chip – Оролт гаралтын суурь чип • Нэн шуурхай ойнууд (Cache memory) • Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM/DIMM/RIMM sockets) • Тогтмол санах ой (ROM BIOS) • Цаг болон CMOS ийн батери • Jumpers • Залгуурууд (Connectors) • ISA/PCI/AGP bus slots - Дууны кард болон видео кард, сүлжээний кардад зориулагдсан суурь • Battery - Системийн үндсэн тохиргоо буюу он, сар, өдөр, цаг, минутыг хадгалах зориулалтаар ашигладаг. • Integrated Drive Electronics (IDE) – Хатуу диск, компакт диск залгах залгуур • Universal Serial Bus – гадаад төхөөрөмжүүд залгах үүр

Дахин хэлэхэд эх хавтангийн гол ажил бол төв процессор руу бусад бүх эд ангийг (төхөөрөмж) холбох ажиллагаа юм. Сүүлийн үеийн түгээмэл тааралддаг нэг эх хавтангийн ерөнхий бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах зургаас тодорхой харж болно. Зураг 1.


Сүүлийн үед гарч байгаа эх хавтангууд техник технологийн шинэ дэвшилт ололтуудыг ашиглан түүн дээрхи эд ангиуд хоорондоо нэгдэн нийлэх ажиллагаа их хийгдэж байна. Бас түүний хэлбэр загвар, хэмжээ ч янз бүрээр гарах боллоо. Өөрөөр хэлбэл тус тусдаа байсан төхөөрөмжүүд on-board хэлбэрээр хийгддэг болсон. On-board эх хавтангийн хувьд сайн ч талтай, муу ч талууд байдаг. Сүүлийн үед гарч байгаа эх хавтангууд бол сольж тавих буюу сайжируулахад их хялбар болсон. Одоо эх хавтан дээр байдаг чухал элементүүдийн талаар товчхон ярилцана. Sockets & CPUs Энд Sockets ба CPU ийн тухай энд товчхон дурьдая. Учир нь ямар ч эх хавтангийн тухай ярихад эдгээрийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. CPU бол компьютерийн хамгийн чухал елементүүдийн нэг. Түүгээр барахгүй түүнийг уураг тархи ч гэж нэрлэдэг. Энэ тухай бид өмнөх хичээлүүдээр ярьсан. Ер нь компьютерийн ажиллагааны хурдын тухай ярьж эхлэнгүүт л CPU-гийн тухай бодол бидний толгойд орж ирдэг. Үүнээс үүдээд процессорын ажиллах хурд хэдий чинээ их байна компьютерийн ажиллах хурд төдий чинээ хурдан байдаг. Төв процессорын (CPU) байрлах үүрийг л sockets/slot гэж нэрлээд байгаа юм. Эхний үеийн PC компьютеруудад төв процессор ба эх хавтангийн хоорондох контакт хөлнүүд (pins) гагнаастай байсан. Intel фирмийн 486 процессороос хойшхи бүх процессорууд sockets/slot той болсон. Энэ байдал нь хэрэглэгч өөрөө CPU гээ солих боломжтой болсон. Sockets/slot ийг массив хэмжээгээр нь Pin Grid Array (PGA), Land Grid Array (LGA) гэж нэрлэдэг. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Эдгээрийг тодорхой үзүүлсэн хүснэгтүүд байдаг. Chipset Chipset бол маш олон тооны микросхемүүдийн набор цуглуулга юм. Эх хавтанд дээр гагнаастай байдаг. Өнөө үеийн PC компьютерууд North bridge буюу South bridge гэсэн хоёр гол chipset агуулдаг. Эдгээр микросхемүүд нь төв процессорыг компьютерийн бусад хэсэгтэй холбож мэдээлэл солилцох гол гүүр нь болж өгдөг. Зураг 2. Northbridge and Southbridge


North bridge бол эх хавтангийн өмнөх хэсэгт байрлах эд ангийг төв процессор руу шууд холбодог. Энэ гүүрэн схемд санах ой, AGP буюу PCI-ийн контроллерууд холбогддог. South bridge бол North bridge-ээс удаан байдаг. Учир нь юу гэвэл түүнээс гарсан мэдээлэл North bridge ийг таарч CPU-д очдог. Энэ гүүрэн схемд цуваа болон зэрэгцээ портууд, хатуу, уян диск гэх мэт төхөөрөмжүүд холбогдоно. Ер нь бол эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэж нэг гэрт хйисэн хэлбэрийг Chipset гээд байгаа юм. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх хавтан гэсэн үг юм. Chipset нь хэдэн зуун сая транзистор буюу идэвхтэй элементүүдийг агуулсан маш чухал үүрэгтэй микросхем юм. Тухайвал: Төв процёссор, түүний орох гарах замууд, шуурхай буюу нэн шуурхай санах ойнууд, нэмэлт төхөөрөмжүүд болон системийн бүх төхөөрөмжүүдийг зохицуулж төв процессор руу тэдгээрийг хурдаар өндөр холбож өгөх үүрэгтэй. Chipset үйлдвэрлэгчид маш хүчтэй өрсөлдөж байна.

                                 Тогтмол санах ой (ROM BIOS)

Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Үйлдлийн систем нь хүн компьютер хоёрийн холбогч үндсэн суурь программ юм. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална. Тухайвал: Системийн он, сар, өдөр, цаг, минут, уян ба хатуу дискийн төрөл, хэмжээ, системийн нууцлал паспорт, системийг хаанаас эхлүүлэх гэх мэт. BIOS setup программ гэж байдаг. Энэ программ руу орохыг тулд ихэвчлэн del товч дарж ордог.

Super I/O chip – Оролт гаралтын суурь чип

Эх хавтангийн дараагийн 3 дахь том гол микросхем бол оролт гаралтын суурь схем юм. Энэ нь компьютерийн өргөтгөлийн кардуудыг (дээр үед тус тусдаа салангад байсан) нэгтгэж нэг чип дээр хийгдсэн микросхем юм. Ихэнхи Super I/O chip бол доорхи бүрэлдэхүүнийг агуулсан байдаг. • Уян диск контроллер • Цуваа портын контроллер • Параллель портын контроллер • Гар ба хулганы контроллер Гэхдээ сүүлийн үед энэ чип нь South bridge тэй нэгдэж хийгдэх болсон. Энэ нь олон сайн талтай болсон.

Нэн шуурхай ойнууд (Cache memory)

Төв процессор нь шуурхай санах ойгоос мэдээлэл авах бүрдээ мэдээллийг нэн шуурхай ойд байрлуулдаг. Нэн шуурхай ой нь дотоод (L1) ба гадаад (L2) гэсэн хоёр төрөлтэй. Процессор хэрэгтэй мэдээллээ эхлээд дотоод нэн шуурхай ойгоос хайна. Энэ нь процессорт хэрэгтэй мэдээллээ хамгийн хурдан авах боломж бүрдүүлнэ. Эндээс хэрэгтэй мэдээгээ олохгүй бол гадаад нэн шуурхай ойгоос хайдаг. L2 ойн нь L1 ээс удаан боловч RAM аас хавьгүй илүү хурдан юм. Эдгээр санах ойд дахь мэдээлэл байнга шинэчлэгдэж байдаг.

Дууны кард болон видео кард, сүлжээний кардад зориулагдсан суурь.(ISA/PCI/AGP bus slots)

Эдгээр нь компьютерт нэмэлт төхөөрөмж холбох боломж олгодог. Тухайвал: Модем, сүлжээний кард, видео кард, дууны кард гэх мэт. Өргөтгөлийн кард суулгах үүр гэж ч гэдэг. Энэ үүрийн тоогоор нэмэлт төхөөрөмж залгаж болно. Компьютерийг худалдаж авахдаа өргөтгөлийн сул үүрийн тоо нь цаашид таны хэрэгцээг хангах эсэхийг анхаарах хэрэгтэй юм.

Морин хуур[кодоор засварлах]

Нүүдэлчин Монгол түмний оюуны бүтээл болох морин хуур хөгжмийн зэмсгийн тухай товч ярихаар зорилоо. Үүнд:

1. Гарал үүсэл 2. Хөгжил хувьсал 3. Хийц 4. Стандарт хэмжээ 5. Хөг 6. Тоглох арга баоил 7. Морин хуур-Өнөөдөр гэсэн сэдвээр тодруулан ярилцъя.


Ингээд энэхүү хөгжмийн зэмсгийн талаар ярихаасаа өмнө Монгол ардын “Үлэмжийн чанар” хэмээх дууг тоглоё (Хуурдав)

ГАРАЛ ҮҮСЭЛ:

Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм.

Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Жишээ тоглон үзүүлье: (Тоглов)

Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй. (Зураг үзүүлэв)

Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна. (Зураг үзүүлэв)

Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна.

Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ.

ХӨГЖИЛ ХУВЬСАЛ:

Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна. Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.

XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.

Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн Монголчуудын дуу, хуур, бүжиг наадамд голлох хөгжмийн зэмсэг байсаар өнөөг хүрчээ. Ганцхан жишээ толилуулахад, Баруун Монгол ардын биелгээ л гэхэд морин хуургүйгээр биелэх ямар ч боломж байхгүй. (Тоглон үзүүлэв)

Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй.

Юуны өмнө Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ.

Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Үүнээс улбаалж морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна.

МОРИН ХУУРЫН ХИЙЦ

Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь

1. Бөөрөнхий нум 2. Наймантай нум гэж хоёр ангилдаг.

Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг.

МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ

Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.

(Цаг хэмнэх үүднээс та бүхэнд энэхүү хэмжээсийг тараан өгье)

Морин хуурын тэвх (маар): Тэвх буюу маар нь дээд доод гэсэн хоёр тэвхтэй бөгөөд доод тэвх буюу том тэвхний өндөр нь 3.8 см, өргөн нь 7.3 см орчим байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь өндөр нь 2.2 см өргөн нь 3 см орчим байна. Морин хуурын чих: Чих буюу хөглөгч нь 15 см орчим байна. Иш толгойн хэсэг нийтдээ 77 см орчим тоглогдох ашигтай хэмжээ 44 см орчим байна. Морин хуурын цар: Морин хуурын цар нь трапец хэлбэртэй бөгөөд царны дээд хэсэг 20 см, доод хэсэг 28 см, өндөр нь 32 см, ар өвөр талын хоорондох зай 10 см орчим байна. Энэ хэмжээ зөвхөн ерөнхий гаргасан нэг хэмжээ юм. Морин хуур тоглооч, морин хуурч хүний биеийн өндөр нам өргөн бүдүүнээс хамаарч хэмжээнд бага зэрэг өөрчлөлт ордог.

МОРИН ХУУРЫН ХӨГ

Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм. Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна. (Хоёр хөгөөр тус бүр нэг нэг ая тоглон үзүүлэв)

ТОГЛОХ АРГА БАРИЛ

   Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья.

Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.

МОРИН ХУУР - ӨНӨӨДӨР

Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ. Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. 1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал:

• 1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” - г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн. • Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь • Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49” • “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ.

Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ.

Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ.

Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

Ингээд энэхүү илтгэлээ төгсгөж морин хуурын маань эгшиг аялгуу үеийн үед эгшиглэн цуурайтах болтугай