Jump to content

Хэрэглэгчийн яриа:Bayark

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шинжлэх ухааны танин мэдэхүйн аргууд.[кодоор засварлах]

Арга бол танин мэдэхүйд болон практикт тодорхой үр дүнд хүрэх хэрэгсэл, чадвар юм. Шинжлэх ухааны арга өөртөө үнэн магад мэдлэг олж авахын тулд хэрэглэгддэг дүрэм, эв дүй, журмын системийг агуулж байдаг. Арга бол танин мэдэхүйн чадвар буюу грекээр “ямар нэгэн юманд хүрэх зам” гэсэн утгатай юм. И.П.Павлов: шинжлэх ухаанд аргын ролийн тухай өгүүлэхдээ: “ үйл ажиллагааны аргаас, арга чадвараас судалгааны хамаг ноцтой байдал шалтгаална. Төдийлөн авьяасгүй хүн ч сайн арга хэрэглэвэл ихийг бүтээж чадна. Суут хүн ч муу арга хэрэглэснээр ажил нь талаар өнгөрөх болно, яг оносон, үнэ цэнэтэй баримт сэлтийг олж авч чадахгүй” гэж бичсэн байна. Ф.Бекон аргыг “пад харанхуйд мунгинаж яваа хүний замыг гэрэлжүүлж өгдөг дэнлүүтэй” зүйрлэжээ. Эртний грекэд ажиглалт танин мэдэхүй хамгийн өргөн аргуудын нэг байжээ. Демокрит байгалийг ажиглах, түүний хуулиудыг илрүүлэх, амьдралаа байгальд нийцүүлэн зохиохыг уриалсан байна. Сокрот сонсогчидтойгоо явуулах маргаан, харилцан ярианы аргыг идэвхитэй хэрэглэдэг байжээ. Платон харилцан яриаг эсрэг тэсрэг үзлүүдийг нэгтгэх арга болгон ашиглаж байжээ. Аристотель зөв сэтгэхүйн болон үнэний эрэл хайгуулын арга, хэлбэрийн тухай шинжлэх ухаан логикийг боловсруулсан юм. Дундад зууны үеийн философид логик баталгааны арга өөрийнхөө үзлийг үндэслэх арга болон өргөн хэрэглэгдсэн байна. Шинэ үед Бекон индукцийн, харин Декарт дедукцийн аргыг боловсруулжээ. Философид ахуйг ямар нэгэн хөдөлгөөн, өөрчлөлтгүй зүйл гэж үздэг метафизик арга давамгайлж байсан юм. 19-р зууны германы сонгодог философид судалгааны гарал зүй, түүхэн цаг үеийн тодорхой аргууд идэвхтэй боловсруулагдан хэрэглэгдэх болжээ. Шинжлэх ухааны аргууд. 1. Ажиглалт бол шинжлэх ухааны танин мэдэхүйн туршлагын түвшин дэх эн тэргүүний буюу анхдагч, энгийн буюу жирийн танин мэдэх үйл явц мөн. Энэ нь гадаад ертөнцийн юмс үзэгдлүүдийг чиглэсэн зорилготой, зохион байгуулалтай, системтэй хүртэл мэдэхэд оршино. Өдөр тутмын амьдралд байдаг ажиглалтын янз бүрийн төрлүүдийг бодвол шинжлэх ухааны ажиглалт хэд хэдэн онцлогтой. Тэдгээрийн тоонд онолын тодорхой зорилтыг шийдвэрлэх, таамаглалын шалгах явдал, төлөвлөгөөт ба зохион байгуулалттай шинж, санамсаргүй гарч болох алдааг хааж боодог системт чанар хамаарагдана. 2. Хэмжилт бол ажиглалтын онцгой төрөл юм. Хэрэв ердийн шууд ажиглалт буюу багаж хэрэгслийн тусламжтай ажиглалт бидэнд объектын чанарын онцлогуудын тухай мэдээлэл өгдөг бол хэмжээс нь судлагдан буй объектын тооны харьцааны тухай мэдээлэл өгдөг. Судлагч хүн ажиглалт хийж, объектив бодит байдалд юу болж байгааг мэдэж чаддаг боловч бодитойгоор өрнөж буй үйл явцад оролцож, түүнийг өөрчилж чаддаггүй. 3. Туршилт бол шинжлэх ухааны танин мэдэхүйн зорилгоор хэрэгжүүлдэг үйл ажиллагааны онцгой төрөл юм. Туршилт нь ажиглалтыг бодвол судлагч судлагдаж буй объектын байдалд хөндлөнгөөс оролцох оролцоогоор, судалгааны зүйлд үзүүлдэг идэвхтэй нөлөөллөөр тодорхойлогддог. Туршилтын явцад субъект судлагдан буй объектод тусгай багаж, төхөөрөмжийн тусламжтайгаар нөлөөлдөг. Үүний ачаар судлаач: a) Объектыг хөндлөнгийн үзэгдлүүдээс болон түүний мөн чанарыг бүрхэгдүүлэгч үзэгдлүүдээс тусгаарлах, түүнийг цэвэр байдлаар нь судлах; b) Үйл явцын байдлыг нарийн чанд төлөвлөсөн бөгөөд хяналт, тооцонд захирагдахуйц нөхцөлд дахин давтан харуулах; c) Эрж хайж буй үр дүнд хүрэх зорилгоор янз бүрийн нөхцлийг төлөвлөх, солих, нийцүүлэх болоцоотой болдог байна. Туршилтын онолын сэтгэлгээнд нягт холбоотой, онолын шаардлагаар төлөвлөгдсөн танин мэдэхүйн тодорхой зорилгыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулагддаг, аливаа онолын бааз суурийг бүрдүүлэгч баримт сэлтийг судлах, хуримтлуулах зайлшгүй чухал арга хэрэгсэл болдог. Туршилт бол бүхэлдээ практиктай адилхан онолын аль нэг баримтлал, урьдчилсан таваарын үнэн эсэхийн объектив шалгуур юм.

4. Загвар, загварчлал. Ямар нэг шалтгаанаар тухайн объектыг шууд туршин судлах нь бэрхшээлтэй буюу бололцоогүй, эдийн засгийн хувьд зохисгүй буюу сонирхолгүй тохиолдолд загварыг хэрглэхэд хүрдэг. Түүгээр уг объектыг биш, түүнийг орлогч загварыг судалдаг. Загвар бол бодитой оршдог, шинжлэх ухаанд танигдаж мэдэгддэг юмс буюу объекттэй гадаад байдлаараа ижил төсөөтэй бөгөөд судалгааны явцад түүнийг орлож, уг эх материалын тухай мэдээлэл олж авах бололцоо олгодог зүйлийг шинжлэх ухааны категори мөн. Загвар нь материаллаг буюу үзэл санаануудын байгууламжуудаас зохиогдсон байгалийн ба нийгмийн бодит бодлын хийгээд, сэтгэх үйл ажиллагааны хөгжлийн хуулиар зохиогдсоноос хамааран материаллаг ба сэтгэцийн байдалтай байж болно. Нарийн чанд тэмдэглэгдэн үндэслэгдсэн харьцаануудын аль нэгээр эх материал буюу үзэл санаатай ижил төстэй байх нь загварын чухал онцлог юм. Загвар уг эхтэйгээ орон зай ба физикийн талаар, бүтэц ба үүргийн хувьд ижил төсөөтэй байж болох боловч заавал ижил төсөөтэй төрлөөр илэрхий хэлбэрээр томъёологдсон байх ёстой. Чухам энэхүү ижил төсөөтэй байдал загварыг судалж олж авсан үр дүнг уг эхэд хамааруулах бололцоотой болгодог. Загварчлал бол эх материалын бүтэц, үүрэг, шинжүүдийг нөхөн сэргээх чадвартай загварыг зохион бүтээх үйл явц мөн.

5. Анализ, синтезийн нэгдэл. Аливаа объективын шинжлэх ухааны танин мэдэхүй буюу судалгаа ихэвчлэн түүнийг задлан шинжлэхээс эхэлдэг. Анализ гэж судалгааны объектыг хийсвэр сэтгэхүйгээр, түүний бүрдэл хэсэг, тусгай шинж, талуудаар ангилан салгаж судалдаг арга юм. Харин анализ бол судалгааны эцсийн зорилго биш, тэр нь бүхлийг нөхөн сэргээх, түүний дотоод бүтэц, үйлчлэлийн шинж, хөгжлийн хуулийг ойлгож мэдэхийг эрмэлзэж байдаг. Энэ зорилго дараах онолын синтезээр хэрэгждэг. Синтез-анализын аргаар таньж мэдсэн бүхлийн хэсэг, тал, холбоо зэргийг хийсвэрлэлийн замаар бүхэл болгон нэгтгэн дүгнэж танин мэдэх арга юм. Синтез анализын аргаар таньж мэдсэн бүхлийн хэсэг, тал, холбоо зэргийг хийсвэрлэлийн замаар бүхэл болгон нэгтгэн дүгнэж таньж мэдэх арга юм.Анализ, синтез материаллаг ертөнцийн бүтэц, зүй тогтол бүхий объектим үндэстэй. Объектив бодит байдалд бүхэл байх түүний хэсгүүд, нэгдэл ба ялгавар, тасаллдал ба үл тасалдал түгээмэл байдаг бөгөөд задрал ба нэгдэл, эвдрэл ба эмхрэлйн үйл явц байнга өрнөж байна. Хүмүүс эдгээр объектив үйл явцыг үндэс болгон байгалийн хуулийг ухаарч, эдгээр үйл явцыг зорилгодоо нийцүүлэн практик үйл ажиллагаагаараа хэрэгжүүлдэг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүх төрөл ямар нэг байдлаар янз бүрийн бодис, юмсыг задалж, нэгтгэж байдаг. Энэ нь юуны өмнө химийн аж үйлдвэрт хамаарна. Хүмүүс янз янзын эд юмсыг байгаль дах жам ёсны нэгдлүүдээс гаргаж авдаг, тэдгээр юмыг өөрсдөдөө хэрэгтэй шинж бүтэц болгон нэгтгэдэг. Бүх шинжлэх ухаанд анализ синтезийн аргыг ашигладаг. Анализын тусламжтайгаар хэсгийг судлахгүйгээр бүхлийг ойлгож мэдэж чаддаггүй. Синтезийн тусламжтайгаар бүхлийг судлахгүйгээр хэсгийг эцэст нь хүртэл мэдэж чадахгүй. 6. Индукци, дедукци, тэдгээрийн холбоо. Баримтаас онолд шилжих шилжилтийн диалектик шинж чанар өөрийн гэсэн объектив, онцлог үндэслэлтэй. Шинжлэх ухаан маш олон категоритай. Тэдгээрээр дамжуулж бодит байдлыг таньж мэддэг, дүгнэдэг, тайлбарлан таниулдаг. Тийм категориудын нэг бол “баримт” хэмээх категори юм. Шинжлэх ухааны баримт бол бидний ухамсараар тэмдэглэн тогтоогдсон, объектив байдлаар оршсон буюу оршиж байгаа бодитой үйл явдал ба үзэгдэл юм. Гносеологийн чиглэлт шинжээрээ индукцийн эсрэг арга бол дедукци юм. Орчин үеийн үзлийн үүднээс дедукцийг зөвхөн ерөнхий тухай баримтлалаас хэсгийн тухай мэдлэгт хүрэх арга, төдийгүй, бас логикийн дүгнэлт, дүрмүүдийн тусламжтайгаар шинэ үнэнүүдээс аливаа дүгнэлт гаргадаг арга гэж ойлгох нь зүйтэй. Дедуктив оюун дүгнэлтэн дэх сэтгэцийн хөдөлгөөн ерөнхийн тухай мэдлэгээс хэсгийн тухай мэдлэгт хүрч байдаг. Индукцийг бодвол дедектив оюун дүгнэлт гаргалгад нь мэдлэг агуулагдаж буй нөхцөлд үнэн магад мэдлэг өгдөг. Шинжлэх ухааны судалгааны сэтгэхүйн индукци, дедуктив арга органик холбоотой. 7. Түүхэн ба логик арга. Бодит байдлын тухай шинжлэх ухааны танин мэдэхүй түүхэн ба логик аргыг өргөн хэрэглэдэг. Байгаль, нийгэм, сэтгэхүйн түүх бол тэдгээрийн үүсэл гарал, оршин тогтнол, өөрчлөлт шинэчлэлийн өртөө тасалдал ба үргэлжлэл, тахир мухир, эргэлт зэргийг багтаасан нарийн төвөгтэй үйл явц юм. Иймээс түүхэн арга бол объективын тулж өнгөрсөн түүхэн замналын одоогоос эхлэл рүү нь чиглүүлэн он цагийн дарааллын журмаар судалж, түүнд тохиолдсон бартаа саад, бэрхшээл, зөрчил, бууралт, сэргэлт, дэвшил зэргийг сэтгэлчлэн нөхөн сэргээх аргыг түүхэн арга гэнэ. Үзэгдлүүдийн хөгжлийн түүхийн судалгаанд логик арга хэрхэн хэрэглэгддэг вэ, энэ аргын онцлог юунд орших вэ, Энгельсийнхээр логик арга бол түүхэн хэлбэрээс болон өгүүлэхүйн авцалдааг алдуулагч санамсаргүйгээс чөлөөлөгдсөн түүхэн арга юм. 8. Тодорхой ба хийсвэрлэл. Хүн мэдэрч танин мэдэхүйн үе шатан дээр шинж чанарынхаа олон янз байдлаар тодорхой илэрч байдаг хүрээлэн буй ертөнцийн бодит байдалтай шууд тулгардаг. Хүн хийсвэр ойлголтуудын тусламжтайгаар хүрээлэн буй бодит байдлын гол талууд, зүй тогтолт харилцаануудыг ойлгоход хүрч, дараа нь түүний олон янзын тодорхойлолтын хэлбэр бүхий ойлголтуудын холбооны тусламжтайгаар тодорхой бодит байдлыг бүх үндсэн ба дам хэлхээ холбоонд сэтгэчилэн нөхөн сэргээдэг. Хийсвэрлэл бол зөвхөн дараачийн тодотгол болон амьдрал, бодит байдалд дээд зэргээр ойртуулах зайлшгүй чухал хэрэгсэл юм.