Jump to content

Хэрэглэгчийн яриа:Boloroogl05

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ерөнхий ойлголт Төхөөрөмжүүд өөр хоорондоо янз бүрийн аргаар холбогддог. Жишээ нь, кабель утсаар /дотоод сүлжээ/, интернэтээр, утасгүй холбоогоор мөн Bluetooth, Infrared технологи буюу хэт ягаан туяаны сигналаар гэх мэт. Түүнчлэн гадны улс орнуудад компьютер, энтертэйнмент системүүд буюу телевиз, хөгжим болон телефон утас гэх мэт хэрэгслүүдээ хооронд нь холбож ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүдийг холбохдоо утас кабелиар болон радио сигнал, хэт ягаан туяагаар холбож болдог. Хэрхэн холбогдох нь өдрөөс өдөрт улам илүү ихээр боловсронгуй бөгөөд амар, хялбар болж байна. Bluetooth холболт бол утасгүй бөгөөд автомат холболт юм. Бидний өдөр тутмын амьдралыг маш энгийн бөгөөд сонирхолтой болгож эхэлжээ. Хоёр төхөөрөмж бие биетэйгээ холбогдохын тулд эхлээд байрлалаа тогтоож, хоорондоо зөвшөөрөх ёстой. Байрлалыг тохиролцоно гэдэг нь физикээр бол: хоорондоо холбогдоход оролцох шугамын талаар буюу өөрөөр хэлбэл хоорондоо үүсгэж байгаа шугамаар сигнал чөлөөтэй дамжих уу гэдгийг ярилцаж тохиролцоно гэсэн үг. Ойлгомжтойгоор хэлэхэд тэд хэрвээ бодит кабель утсан холбоогоор холбогдохоор байсансан бол хэр зэрэг урт кабель хэрэг болох нь вэ гэдгээ тохиролцоно гэсэн үг юм. Хэдийгээр утасгүй холбоо ч гэсэн хоорондын зай, хэмжээ гэж байх ёстой. Энэ зай хэмжээг тогтоогоод дараагийнхаа асуудлыг шийднэ.

  • Нэг цагт хэр зэрэг мэдээлэл дамжуулах вэ? Жишээ нь, сериал портоор /цуваа холбоогоор/ нэг удаад 1 бит мэдээллийг дамжуулдаг, тэгвэл зэрэгцээ буюу параллель портоор нэг удаад хэд хэдэн битийг дамжуулдаг байна.
  • Тэд бие биетэйгээ хэр зэрэг ярих вэ? Электроник төхөөрөмжүүд бүгд ямар утга агуулгатай бит мэдээлэл дамжуулагдаж байгааг, өөрөөр хэлбэл хүлээн авч байгаа мэссэж үү, эсвэл илгээж байгаа мэссэж үү гэдгээ хэлэлцдэг. Үүнийг командын дагуу тохируулсан байдаг, өөрөөр хэлбэл илгээж байгаа нь send горимыг, хүлээн авч байгаа нь receive горимд байх ёстой байдаг.

Bluetooth хэрхэн холбогддог вэ? BLUETOOTH нь сүлжээний бага зай талбайг эзэлдэг бөгөөд маш бага цэнэг зарцуулдаг, хөндлөнгөөс холболт оролцохоос хамгаалж, түүнийг буцаадаг байх шаардлага зүй ёсоор хэрэгтэй. Гэхдээ таньдаг төхөөрөмж байхад шууд автоматаар холбогддог. Bluetooth нь хоёр түвшинд ажилладаг сүлжээний чухал стандарт юм.

1. Физик түвшинд бол хоорондоо радио давтамж ашиглан холбогдох 2. Харин протокол түвшний тухайд яривал, төхөөрөмжүүд хаана ч байсан нэг цагт тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулдаг юм.

Өөрөөр хэлбэл bluetooth-ээр холбогдож байгаа төхөөрөмжүүд /гар утас, компьютер гэх мэт/ бүгд хоорондоо мэдээллийг дамжуулж чадна. Bluetooth бол үнэтэй биш, автоматаар холбогдох чадвартай утасгүй холбоо юм. Бас харилцаа холбооны дэвшил болсон утасгүй холбоонд Infrared технологийн холболтыг багтаадаг. Infrared /IR/ нь хүний нүднээс бага давтамжийн гэрлийн долгионыг ашиглан мэдээллийг хүлээн авч, дамжуулах чадвартай. Infrared-ийн та бидний хамгийн сайн мэддэг энгийн жишээ гэвэл телевиз, DVD тоглуулагч, систем хөгжим зэргийн алсын удирдлага байна. Infrared технологийг төхөөрөмжид суурилуулахад үнэтэй бишээс гадна найдвартай байдаг учраас олны хүртээл болжээ. Гэхдээ infrared нь хоёр дутагдалтай. Эхнийх нь, infrared бол "харааны шугам” бүхий технологи юм. Өөрөөр хэлбэл, телевиз, DVD тоглуулагч дээр алсын удирдлагыг хүлээж авах "цэг” буюу улаан гэрэл байдаг. Алсын удирдлагын урд хэсэгт бас жижигхэн улаан гэрэл байна. Энэ хоёрыг заавал өөд өөдөөс нь чиглүүлж байж алсаас удирддаг. Гар утсан дээр ч ийм улаан гэрлүүд байдаг бөгөөд тэд хоорондоо алсын удирдлагын зарчмаар холбогдож мэдээлэл, зураг, ая солилцож чаддаг. Хоёрдох дутагдал гэвэл, infrared нь "цэгээс цэгт” технологи юм. Телевизийн удирдлагаар телевиз л удирддаг болохоос, нэг зэрэг DVD тоглуулагч удирддаггүйг та санаж байгаа байлгүй дээ. Үүгээрээ infra¬red нь bluetooth-ээсээ ялгаатай юм. Гэхдээ энэ хоёр чанар нь заримдаа дутагдал биш давуу тал болох нь бий. Учир нь infrared дамжуулалтын үеэр төхөөрөмж дундуур хөндлөнгөөс өөр нэгэн төхөөрөмж, халдлага нэвтрэх нь маш ховор байдаг. Өрөө дүүрэн өөр бусад infrared хүлээн авагч нар байлаа ч, infrared холболтын "цэгээс цэгт” гэсэн чанарын дагуу мэдээлэл ганцхан хүлээн авагчдад л очдог тул энэ нь нэг талаараа ашигтай юм. Гэтэл Bluetooth холболтоор олон хүнд зэрэг мэдээлэл илгээх боломжтой. Энэ нь вирус тараах том нөхцөл бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ технологи нь "цэгээс цэгт” болон "цэгээс олон цэгт” гэсэн зарчмаар холбогдож мэдээлэл дамжуулж чаддаг. Хуучин Bluetooth 1.0 стандарт нь секундэд 1 мегабайт мэдээлэл дамжуулах хурдтай байсан бол 2.0 стандарт нь 3 мегабайт мэдээлэл дамжуулах болсон. Bluetooth 4.0-ийн тухайд 2009 оны 12 сарын 17-нд, Bluetooth SIG нь Bluetooth бага энерги зарцуулах 4.0 хувилбарийг гаргаж хэрэглэгчдийн хүртээл болгосон. Танил байсан Wibree болон Bluetooth ULP одоо хэрэглэгдэхээ болилоо.2007 оны 6 сарын 12-нд Nokia Bluetooth SIG нар Wibree-г Bluetooth-н онцлох шинжээр нэрлэж байсан билээ.Бага энерги зарцуулах Bluetooth технологи нь 1 жилийн хугацаатай баттерейн хамт бүтээгджээ.

Start a discussion with Boloroogl05

Start a discussion