Хэрэглэгчийн яриа:Dagbarinchin

Page contents not supported in other languages.

жанжаа хутагт[кодоор засварлах]

Зангиа хутагт буюу Жанжаа хутагт, Өвөр монголын шашны тэргүүн, Монгол улсын/ хуучнаар Ар Монгол/ Жавзандамба хутагтын хамт Монгол орны хоёр том хутагт хэмээн өргөмжлөгдсөн. Далай лам, Банчин богд /Банчин эрдэнэ/, Жавзандамба, Жанжаа нар нь Бурхны шашны Гэлүгбийн урсгалын дөрвөн том хутагт хэмээгддэг. Жанжаа хутагт нь анх Энэтхэгт төрсөн ба тавдугаар дүрээс эхлэн Төвд оронд төрөл авч, Монгол Төвдөд ихэвчлэн Төвдөд төрсөн анхы дүр буюу тавдугаар дүрийг 1-р дүрийн Жанжаа хутагт хэмээн үздэг.

1-р дүрийн Жанжаа хутагт Дагва-Осор /1607-1641/ Хөхнуурт төрсөн. Бага насандаа Төвдөд ном сурч байхаа авъяал билиг, эрдэм ухаанаар олноос ялгарч маш олон гайхамшигийг үзүүлж байсан тул 5-р Далай лам энэхүү бандийг Жанжаа хутагтын хувилгаан болохыг тодруулсан.

2-Р дүрийн Жанжаа хутагт Агваанлувсангойндан /1642-1715/ Хөхнуурт төрсөн. Банчин богд хоёрдугаар дүрийн Зангиа хутагт болохыг нь тодруулж байсан. 1693 онд Манж чин улсын засгийн газраас “Засаг лам” цол олгон говийн өмнөд монголын шашны үйл хэргийг хариуцуулж 1705 онд хутагт цол олгосон. Энэ дүрийн Жанжаа хутагт нь 8 настай Бээжин хот орж шашны номд сайтар суралцаж төгссөн ба хаан болон хатад, үр хүүхдүүд, төрийн түшээд нарт ном айлддаг байжээ. Хаантан хутагтыг гүн хүндэтгэдэг байсан нь хутагтын айлдлыг эгэл хүмүүний адилаар сөхдөн сонсдогоос илт харж болох юм. Түүнчлэн Жанжаа хутагт нь Далай лам, Банчин эрдэнэ, Жавзандамба зэрэг Гэлгүбийн урсгалын бусад гурван хутагт болон хаан төрийн хоорондын холбоос болж байсан нь яахын аргагүй үнэн билээ.

3-Р дүрийн Жанжаа хутагт Ролбидорж, /1716-1786/ Бурхан шашны алдарт бүтээл “Ганжур”, “Данжур”-ийг Төвд хэлнээс Монгол Манж хэлэнд орчуулах ажилд гар бие оролцсон суут хутагт билээ. Мөн Санскрит тарнийг тэмдэглэдэг Манж үсгийг зохиосон. 1736 онд улсын их багш өргөмжилсөн. 1792 оноос Манжийн засгаас Жанжаа хутагтын хойд дүрийг “алтан бумбаны сугалаа”- ны дүрмээр тодруулах журмыг гаргасан.

4-Р Жанжаа хутагт /1787-7846/ Ишдамбийжалцан, Хөхнуурт төрсөн. Шашин номы үйл хэргээр Төвд оронд олон удаа морилсон ба Монголын олон аймаг хошуудаар явж буяныг дэлгэрүүлж байсан.


5-Р Жанжаа хутагт /1849-1875/ Ишданзанням, Хөхнуурт төрсөн. 6-Р Жанжаа хутагт /1848-1888/ Ишданзанжамц, Хөхнуурт төрсөн.


7-Р Жанжаа хутагт /1891- 1957/ Лувсанбалдандамбийжигмэд, Хөхнуурт төрсөн. Өвөр 49 хошуу болон Хөхнуурын 29 хошууны шашны тэргүүн тэрээр Төвд, Хөхнуур, Өвөр монгол, Халуун гол, Лио нин, Бээжин, Утай зэрэг газруудад 300 харъяат сүм хийдүүдтэй. 1912 онд Хятадад өрнөсөн “таван үндэстэн найрамдах”, шашны эрх чөлөө зэрэг хөдөлгөөний үеэр Юан ши кай Хятад иргэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Жанжаа хутагтад цол олгож байсан. 1924 онд Хятадын зүүн хойд мужийн сүсэгтэн олны урилгаар заларч 100,000 гаруй хүмүүст сахил хүртээсэн. 1930 онд Монгол Төвдийн хорооны гишүүн болсон. 1931 оны Японы арми Хятадын зүүн хойдын мужийг эзэлсний дараа Хятад иргэн улсын засгаас Жанжаа хутагтын Өвөрлөгч түмний сэтгэл зүрхэн дэх өндөр байр суурийг ашиглан өөрийн элч төлөөлөгчөө болгон Өвөр монголд илгээж Өвөр монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Чингис хааны алтан ургийн жүн ван Шилийн голын Дэмчигдонров буюу Дэ вангийн эсрэг барьж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. 1937 онд бүх хятадын японы эсрэг дайн эхлэхэд Жанжаа хутагт Утайд байсан. 1947 онд Хятад иргэн улсын засгаас түүнд “Төрийг хамгаалагч их хутагт багш” цол хайрласан ба улс ардын их хурылын гишүүнээр сонгогдсон. 1948 онд ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхөөр ажилласан. 1949 онд Тайван руу гарсан. 1957 оны 03-р сарын 04 ны өдөр 67 насан сүүдэр дээрээ Тайванд нирваан дүрийг үзүүлсэн.