Хэрэглэгчийн яриа:Davaakaka

Page contents not supported in other languages.

дэлхийн зам тээвэр[кодоор засварлах]

Зам тээврийн дараах төрлүүд байна. Үүнд:

1. Хуурай замын тээвэр: Авто зам, төмөр замын тээвэр, дамжуулах хоолой

2. Усан замын тээвэр: Далай тэнгисийн тээвэр, гол мөрөн, нуурын тээвэр

3. Агаарын тээвэр: Онгоц, нисдэг тэрэг, агаарын болон сансрын хөлөг,мэдээллийн орон зайн шилжилт гэх мэт.

4. Зам тээвэр болон хүрээлэн буй орчин гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Тээврийн салбарын үндсэн үзүүлэлт болох ачаа эргэлт нь тн/км-ээр илэрхийлэгдэнэ. Ачаа эргэлтийн хэмжээгээр АНУ, ОХУ, Хятад улсууд тэргүүлдэг бол ний тээвэрлэлтийн 61% нь усан замын тээвэрт ноогдоно. Үүний дараа төмөр зам болон хоолойн тээврүүд удаална. Харин автозамын тээвэрт бүх ачааны 9,5 % нь ноогдох бол агаарын тээвэр маш бага хувийг эзэлнэ.

Автомашины тээвэр: Автомашины тээвэр нь ердийн шороон замаар нутгийн гүнрүү нэвтрэн орж аливаа ачаа барааг хэрэглэгчдэд шууд гар дээр нь хүргэж өгдөгөөрөө бусад тээврийн хэрэгслээс ялгаатай юм. Одоогийн байдлаар дэлхий дээр нийт зорчигч тээврийн 80%-ийг , дунд ба богино зайд ачаа тээвэрлэх талаар автотээвэр голлох байрыг эзэлж байна. Өнөөгийн байдлаар автомашин хэрэглэлтээр АНУ тэргүүлж байгаа бөгөөд 1000 хүнд дундажаар 600 хөнгөн тэрэг ноогдож байхад Баруун Европ, Канад, Австрали, Япон зэрэг орнуудад 400-500, Африкт- 10, Хятадад-3 машин ноогдож байна. Автомашины тээвэрт олон улсын болон дотоодын замууд чухал үүрэгтэй. Авто замын уртаараа Африкийн Сахарын цөлийг нэвтрэн гарах зам, АНУ-д Атлант ба Номхон далайн эргүүдийн хотуудыг холбосон зам, Канадаас АНУ-ыг дайран цаашаа Мехсик хүрээд Латин Америкийн улсуудыг дайрч гардаг замууд нь уртаараа болон барилга байгууламжийн хувьд дэлхийд тэргүүлээд байна.

Төмөр замын тээвэр: Манай дэлхийн 140 оронд нийтдээ 1сая 200 мянга гаруй км урт төмөр зам байдаг бөгөөд түүний хагасаас илүү хувь нь АНУ, Канад, ОХУ, Энэтхэг, Хятад, Австрали, Аргентин, Франц, Герман , Бразил зэрэг 10 оронд байдаг. Төмөр замын бусад тээврийн хэрэгслээс ялгагдах гол онцлог: Цаг уурын ямар ч нөхцөлөөс шалтгаалахгүйгээр тогтмол үйлчилгээтэй, их хэмжээний ачааг бөөнөөр нь алс хол хүргэж өгөх бололцоотой байдгаараа ялгаатай. Сүүлийн үед ШУТХ-ын нөлөөгөөр төмөр замын хурд нэмэгдэж хөдөлгөөний эрчимжилт нь сайжирч байна. Жишээ нь: Япон, Франц, Итали, Герман, АНУ-д 200 км/цагийн хурдтай галт тэргийг ашиглалтанд оруулжээ. Цахилгаанжсан төмөр замын уртаар ОХУ тэргүүлдэг бол АНУ-д гүйцэтгэж буй ажлын 90 гаруй хувийг дулааны чирэгч гүйцэтгэдэг. Швейцари улсад төмөр замыг 100% цахилгаанжуулж чадсан. ХХI зуунд тивийг алгассан хэд хэдэн төмөр замын сүлжээ барьж байгуулахаар төлөвлөөд байна. Хуучин “Торгоны зам”-ын дагуу Турк улсын нийслэл Стамбулаас аваад Ташкентийг дайран Бээжин хүрэх 10 000 гаруй км урт төмөр замыг барьж эхэлсэн. Мөн Ази-Номхон далайн магистрали /Их зам/ зам гэж нэрлэгдсэн замыг барьж байгуулах бэлтгэлийг хийж байна. Энэ зам нь Сингапур-------Бангкок-----------Бээжин------------Якут хүрч цаашаа Беренгийн хоолойн ёроолоор барих хонгилоор дамнан Канадын Ванкувер хүрч цааш Ану-ын Сан-Францискод хүрэх юм.

Дамжуулах хоолойн тээвэр: Сүүлийн үед шинээр хөгжиж байгаа тээврийн төрөл бөгөөд ихэнхдээ шингэн түлш, хийг хоолойгоор урсган тээвэрлэдэг боловч орчин үед нүүрс болон төмрийн хүдрийг ч тээвэрлэх болжээ.Дамжуулах хоолой нь хуурай газар болон усан доогуур байж болно. Сүүлийн үед тивээс тив алгассан хоолойг олон улсад ашиглаж байна. Үүнд: Транс-Аляска, Дружба-1, Дружба-2 зэрэг 4000-5000 км урт хоолойнууд АНУ болон ОХУ-уудад бий. Мөн Газар дундын тэнгисийн ёроолоор, Мехсикийн булан, Берингийн хоолойгоор дамжуулж байна.

Агаарын тээвэр: Сүүлийн үед хамгийн эрчимтэй хөгжиж байгаа тээврийн төрөл бөгөөд хүн ам, шуудан, түргэн муудаж чанараа алдах бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэж өгдөгөөрөө бусад тээврийн хэрэгслээс онцлог юм. Ихэнхдээ олон улс болон дотоодын тээвэрт үйлчилнэ. Хамгийн шилдэгт Австрали, Финлянд, Японы компаниуд багтана. Ялангуяа Хойт Америк, Европын хооронд хамгийн сайн хөгжсөн. Орчин үед тийрэлтэт суудлын нисэх онгоц нь 800-2500км хурдлах болсон. Дэлхийд нисэх онгоцны үйлдвэрлэлтээр АНУ тэргүүлж олон улсын агаарын харилцаанд 1000 гаруй нисэх буудал үйлчилж байна.

Усан замын тээвэр: Усан замын тээвэр нь ачаа эргэлтээрээ эхний байранд орох бөгөөд далайгаар тээвэрлэх ачааны талаас илүү хувь нь нефть, нефтин бүтээгдэхүүн байдаг ба түүнийг тусгай зориулалтын танкераар зөөвөрлөнө. Усан замын тээвэрт далай тэнгисээс гадна томоохон гол мөрөн, боомт болон сувгууд ихээхэн байр суурийг эзэлнэ.Жишээ нь: 1. Атлантын далайд: Европ, Африк, Америк тивийг холбосон гол боомтууд нь Нью-Йорк, Филадельфи, Гиван, Буэнос-Айрес, Лиссабон, Лондон, Санктбург, Гибрелтар. 2. Номхон далайд: Америкийн баруун эргийн дагуух хотууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Сингапурыг холбосон Токио, Владивосток , Сан-Франциско, Лос-Анжелос, Сантъяго зэрэг болно. Мөн томоохон сувгууд болох Газар дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон Суэцийн суваг нь 173км, Панам, Килийн суваг, Бати-Хар тэнгисийг холбосон 1,5 мянга орчим боомт хотууд үйлчилдэг.

Гол мөрөн: Гол мөрний тээвэр нь дотоодын тээвэрт нэлээд чухал бөгөөд хамгийн хямд зардалтай. Ихэнхдээ томоохон гол мөрөн бүрий АНУ, Орос, Хятад, Европын орнуудад сайн хөгжсөн. Үүнд: Дунай, Рейн, Эльба, Одра, Парана, Ариун Лавренти, Волга, Хөх мөрөн, Меконг, Ганга, Инди мөрнүүд ихээхэн ач холбогдолтой.