Хэрэглэгчийн яриа:Dembeek

Page contents not supported in other languages.

BTV Television - Business Television Mongolia[кодоор засварлах]

Танилцуулга[кодоор засварлах]

Монголын хэвлэл мэдээллийн салбарт хангалттай олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг ч BTV буюу Бизнес телевиз нь Монголд санхүү, эдийн засгийн чиглэлээр дагнан мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг цорын ганц телевиз юм. Бид Блүүмберг агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улс эх орон төдийгүй дэлхий дахины санхүү, эдийн засгийн мэдээ мэдээллийг үзэгчдийн хүртээл болгох боломжтой болсон билээ. BTV телевиз 2009 оны 6-р сард анхныхаа эфирээ цацаж, мөн оны 11-р сард орон даяар шууд дамжуулж эхэлсэн. Бид хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээр удирдуулсан залуу эрч хүчтэй 80 орчим ажиллагсадтай. Мөн телевизийн бодлого өнгө төрх, үйл ажиллагааг сайжруулахад гадны мэргэжилтнүүдийг урин авчирч, телевизийн маркетинг болон мэдээний албанд гэрээт ажилтнаар тогтмол ажиллуулж байна.

Хамтын ажиллагаа[кодоор засварлах]

BTV бол Блүүмберг агентлагын Монгол дахь албан ёсны түнш юм.

Мөн Ази – Номхон Далайн Бүс Нутгийн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо (ABU) болон Монголын Бизнесийн Зөвлөл (BCM), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) зэрэг бизнес болон мэргэжлийн томоохон байгууллагуудад гишүүнчлэлтэй. BTV телевиз Монгол орны 21 аймаг болон Монгол Улсын стратегийн чухал түнш орнуудад суурин сурвалжлагчтай тул болж буй үйл явдлыг газар дээрээс нь мэдээлж, мэдээллийн бодит, шуурхай зарчмыг хангахын төлөө ажиллаж байна.

Техникийн хүчин чадал[кодоор засварлах]

BTV телевиз хамгийн сүүлийн үеийн Япон улсын “Sony” фирмийн техник, тоног төхөөрөмжүүд ашигладаг. Дуу дүрсний өндөр чанартайгаар Улаанбаатар хотын үзэгчдэд өргөн нэвтрүүлгээр цацахаас гадна идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй кабелийн сувгуудаар эфирээ цацаж байна. Мөн хөдөө орон нутгийн үзэгчдэд хиймэл дагуулын тусламжтайгаар дуу дүрсний алдагдалгүй, өндөр чанартайгаар хүрч байгаа билээ.

Бид дэвшилтэт сансрын антенныг ашиглан дэлхийн сая сая үзэгчдийн таашаалыг хүртсэн шилдэг сувгуудыг хүлээн авч, үзэгч та бүхэнд мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Мөн хилийн чанадад суугаа болон интэрнетийн сүлжээ хүрсэн Монгол орны өнцөг булан бүрээс та манай сувгийг www.btv.mn/live/ хаягаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

Бид Улаанбаатар хотод болж буй үйл явдлыг халуун цэгээс нь шууд дамжуулах тоон системийн явуулын станцтайгаас гадна хөдөө орон нутгаас шилэн кабель ашиглан шууд дамжуулах боломжтой. Шагнал урамшуулал

Манай телевизийн хэдийгээр богино хугацаанд ч гэсэн Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг, ард түмний мэдлэг, оюун санаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллагуудаас дараах шагналуудаар шагнаад байна. Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 2009 он – Шилдэг хөгжмийн хөтөлбөр Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 2010 он – “Хулгар хээрийн дууль” зохиомжит нэвтрүүлэг NTV телевизээс зохион байгуулсан Шилдэгийн Шилдэгийг шалгаруулах “Алмаз” зураглаачдын наадам 2010 – Шилдэг зураглаач МҮХАҮТ-ын “Entrepreneur 2010” наадам – Шилдэг Хэвлэл Мэдээллийн Байгууллага гэх мэт шагналууд хүртээд байна. Маркетинг

BTV телевиз маркетингийн бодлогынхоо хүрээнд харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан үнийн бодлого, урамшууллын систем бүхий харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгож байна.

Бид улирал бүр өөрсдийн явуулдаг хэвлэл мэдээллийн мониторинг болон Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаан дээр үндэслэн телевизийн бүтээгдэхүүн, мэдээ, нэвтрүүлгүүдээ үзэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах мөн шинэ шинэ бүтээгдэхүүн гаргах бодлого баримтлан ажиллаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээр удирдуулсан манай баг хэвлэл мэдээллийн зах зээл дээр эзлэх байр суурь, телевизийн өнгө төрх, имиджийг тодорхойлж байна.