Хэрэглэгчийн яриа:Dtroy

Page contents not supported in other languages.

түгээмэл тунамал чулуу[кодоор засварлах]

Зарим түгээмэл тунамал чулуулгийн зургийн цомог Тунамал чулуулаг нь тунамал хурдасын хуримтлалаар үүсэн бий болдог бөгөөд гурван төрлийн тунамал чулуулаг байдаг. Үүнд: 1. Хэмхдэслэг тунамал чулуулаг – брекчи, конгломерат, элсэн чулуу болон шэйл. Эдгээр нь механик өгөршлийн үр дүнд үүсдэг. 2. Давс болон зарим шохойн чулуу гэх мэтийг багтаасан химийн тунамал чулуулаг. Эдгээр нь уусмал байдалтай материалууд тунах замаар үүсэн бий болно. 3. Органик гаралтай тунамал чулуулаг нь нүүрс болон зарим төрлийн шохойн чулуу бөгөөд эдгээр нь ургамал болон амьтны үлдэгдэлээс үүснэ. Зарим түгээмэл тархалттай тунамал чулуулгийн төрлийг зургийн хамтаар доор харуулав.


Брекчи – Энэ нь томоохон хэмжээний (2 мм-ээс дээш диаметртэй) өнцөглөсөн хэмхдэсээс тогтох хэмхдэслэг тунамал чулуулаг юм. Том хэмжээтэй хэсгүүдийн хоорондын зайг жижиг хэмжээтэй хэсгүүд дүүргэн барьцалдуулсан байдаг. Дээр харуулсан дээж нь бараг хоёр инчийн хөндлөн огтлолтой.


Чөрт (Сhert) Нарийн ширхэгтэй буюу далд мөхлөгт тунамал чулуулаг нь цахиурын давхар исэл (SiO2)-ээс тогтоно. Энэ нь нодул болон бөөгнөрсөн масс үүсгэх бөгөөд давхарга байдалтайгаар бага хэмжээгээр тохиолдоно. Эдгээр нь танан хагарал үүсгэх бөгөөд ихэвчилэн маш хурц өнцөг үүсгэдэг. Эртний хүмүүс чөртийн хагарлыг ашиглан зүсэх тасдах зэвсэг болгон ашиглагдаг байсан. Дээр харуулсан дээж нь 2 инч буюу 5 см орчим хөндлөн огтлолтой. Нүүрс нь ургамалын үлдэгдэлээс бий болдог органик тунамал чулуулаг юм. Ургамалын үлдэгдэл нь голчлон намгийн орчинд хуримтлагдана. Нүүрс нь шатамхай бөгөөд ихэвчилэн түлшний зорилгоор олборлогдоно. Дээр харуулсан дээж нь 2 инчийн буюу 5 см-ийн хөндлөн огтлолтой. Конгломерат нь том хэмжээний мөлгөржсөн (2 мм-ээс их диаметртэй) хэсгүүдээс тогтох хэмхдэслэг тунамал чулуулаг юм. Хайргуудын хооронд дахь зайг ерөнхийдөө жижиг хэмжээтэй буюу химийн гаралтай хэсгүүд дүүргэн барьцалдуулсан байдаг. Дээрхи дээж нь 2 инчийн буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Төмрийн хүдэр нь уусмалд болон тунамал хуримтлалд төмөр болон хүчилтөрөгч (заримдаа өөр нэгдлүүд) нэгдэх үед бий болдог химийн гаралтай тунамал чулуулаг юм. Гематит нь (дээр харуулсан) нь хамгийн түгээмэл тунамал гаралтай төмрийн хүдэр юм. Энд харуулсан дээж нь 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Шохойн чулуу нь кальцийн карбонатын найрлага бүхий чулуулаг юм. Энэ нь хясаа, шүр, замаг болон бусад организмын үлдэгдлээс хуримтлагдан бий болдог. Мөн нуур болон далайн усанд ууссан кальцийн карбонатаас тунасан химийн гаралтай байж болно. Шохойн чулууг олон зүйлд ашигладаг. Хамгийн түгээмэл нь цементийн түүхий эд, буталж нунтагласан чулуулаг болон хүчил саармагжуулагч байдлаар хэрэглэдэг. Энд харуулсан дээж нь 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Чулуун давс (галлит) – Давстай нуур буюу далайн ууршилтын үр дүнд үүссэн бий болдог химийн гаралттай тунамал чулуулаг юм. Үүнийг мөн галит гэдэг эрдсээр нь сайн мэдэх билээ. Энэ нь бага хэмжээгээр хуурай уур амьсгалтай бүсүүдийн газрын гадаргуугаа олддог бөгөөд химийн үйлдвэр болон өвлийн цагт хурдны замд ашиглах зорилгоор олборлоно. Зарим галитыг хоолонд амт оруулах зорилгоор ч хэрэглэнэ. Дээр харуулсан дээж 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Элсэн чулуу – ихэвчлэн өгөршилийн үр дүнд бий болсон элсний хэмжээтэй (1/16-2 мм хүртэлхи диаметртэй) жижиг хэсгүүдээс тогтох хэмхдэслэг тунамал чулуулаг юм. Томоохон хэмжээний элсний хуримтлал нь далайн эрэг, цөл, үер болсон газарт болон дельтад хуримтлагддаг. Дээр харуулсан дээж 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Шэйл – өгөршилийн үр дүнд бий болсон шаврын хэмжээтэй (1/256 мм-ээс бага хэмжээтэй) жижиг хэсгүүдээс тогтох хэмхдэслэг тунамал чулуулаг. Энэ нь ерөнхийдөө нимгэн жижиг хэсгүүдэд хуваагдсан байдаг. Дээр харуулсан дээж 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой. Алевролит - өгөршилийн үр дүнд бий болсон шаврын хэмжээтэй (1/256 мм- 1/16 хүртэл мм-ийн хэмжээтэй) жижиг хэсгүүдээс тогтох хэмхдэслэг тунамал чулуулаг. Дээр харуулсан дээж 2 инч буюу 5 мм-ийн хөндлөн огтлолтой.

МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУН БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ[кодоор засварлах]

           МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУН БА ТҮҮНИЙ АЧ  ХОЛБОГДОЛ 

Айсуй цаг биднээс юу нэхнэ вэ? Аугаа их түүхийн үргэлжлэлийг үү? Алс ирээдүйн хөгжлийг үү? Техник технологийн эрин зуун ард хоцорч, мэдээллийн эрин зуун хаалга тогшин хажууд суух болсон 2011 он. Энэ цаг мөчид та өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг хайх болвол хаанаас хайж, хэнд хандах вэ? Тавиур дүүрэн өрөөстэй номон дотроос хуудас бүрээр эргүүлж, мэдэх мэдэхгүй лавлах утас руу тэнхээ мэдэн залгах уу? Эсвэл эргэлзэх зүйлгүй интернэтэд холбогдон хайх утгаа бичин search хэмээгээд enter товчлуур дарах уу? Мэдээж таны хайж буй, мэдэхийг хүсэж буй бүх зүйлс интернэтэд бий. Тэгвэл интернэт гэж юу вэ? Энгийнээр хэлбэл интернэт гэдэг бол өөр хоорондоо холбоо бүхий компьютеруудын дэлхийн маш том сүлжээ юм. Эдгээр сүлжээ компьютерууд хоорондоо холбогдон бие биетэйгээ мэдээлэл солилцож, та тэдгээр мэдээллийг үзэж, харж, уншиж өөрөө ч бас мэдээлэл оруулж, хамтран ажиллаж болно гэсэн үг. Интернэт анх хэрхэн бий болсон бол гэдэг их хачирхалтай. 1969 оны 6-р сар. АНУ цэрэг, боловсролын салбарын компьютеруудыг хамарсан сүлжээ байгуулахаар дөрвөн ширхэг компьютерыг холбов. 1973 он Англи, Норвегийг энэхүү сүлжээнд холбосноор олон улсын сүлжээ болов. Үүнээс 14 жилийн дараа даруй 10,000 компьютерыг хамарсан сүлжээ бий болов. 1989 оноос хойш WWW /world wide web / буюу веб хуудас бий болох үндэс нь бий болсон. Интернэт асар хурдацтай ингэж хөгжсөнөөрөө дэлхий нийтэд шинэ төрлийн бизнес, шинэ төрлийн мэргэжил бий болгосон төдийгүй үүний хажуугаар цоо шинэ хандлагыг бий болгосон. Сайны хажуугаар саар зүйлүүд ч интернэтийг тойрсонгүй. Гэхдээ он цагийн уртад жам ёсоор шалгарал явагдаж сайн нь үлдэж муу нь шигшигдэнэ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сая хүн интернэт ашиглаж байна. 2015 он гэхэд интернэт хэрэглэгчдийн тоо тэрбумд хүрнэ гэж үзсэн байдаг. Эдгээр интернэт хэрэглэгчдийн дийлэнх хэсэг нь залуус байдаг байна. Энэ баримт бол манай орны хувьд гарцаагүй үнэн. Байр байшин, хороолол бүрт нэг биш ч нэлээд хэд алхаад л интернэт кафе байдаг. Та өөрийн хэрэгцээ, санхүү, цаг завтаа тааруулан интернэт кафед сууж болно. Мөн түүнчлэн интернэт хэрэглэгчид их дээд сургууль дүүргэсэн, дундаж буюу дундажаас дээгүүр амьдралтай хүмүүс байдаг юм байна. Интернэт хэрэглэгчдийн тоо харвасан сум шиг хурдан өсөж буй өнөө үед энэхүү давхраа болон насны ялгаа улам бүр багасаж байгаа аж. Ялгаа багасаж буй шалтгаан нь анх бид “интернэт гэдэг өндөр үнэтэй хурд удаан /багатай/, хөрөнгө санхүүгийн хувьд боломжтой хүмүүс хэрэглэдэг” гэсэн ойлголт байсан бол одоо энэ зах зээл дээр өрсөлдөөн жинхэнэ утгаараа бий болж, үнэ хямдарч үнийн өрсөлдөөн ард хоцорч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, борлуулалтын дараах үйлчилгээгээр / service after sales / өрсөлдөж байна. Гэртээ интернэтгүй ч гэсэн интернэтэд холбогдоогүй байгууллага гэж үгүй. Энэ олон байгууллагуудад мэдээж хүн л та бид ажилладаг шүү дээ. Тэгэхээр хичнээн хүн интернэтийг өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаж байна вэ? Өнгөрсөн гуравдугаар сарын хэвлэл, мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа хийх явцад нийслэлчүүдийн 73,2% нь интернэт хэрэглэдэг болох нь батлагдсан байна. /өмнөх онд 55,6 % байсан байна /. Саяхан бид нэг сая давсан иргэнтэй хэмээн нийслэл хотоо Метрополис хот хэмээн нэрийдсэн. Тэгвэл нэг саяийн 73,2% нь 732,000 хүн болж байна. Өнгөрсөн онд 556,000 байсан гэж үзэхэд нэг жилийн дотор 176,000-аар нэмэгдсэн байна. Интернэт хэрэглэгчдийн тоо ингэж өсөж буй шалтгааныг тодруулах дүр зураг хийхэд хамгийн эхний ойлголт бол интернэт хүмүүст хэрэгтэй болохоор тэд ашиглаж байгаа. Тиймээс тоо нь өдрөөс өдөрт хором бүрт нэмэгдэж байна. Интернэт нь хөгжим, зурагт, сонин, сэтгүүл, ном, кино театр, дэлгүүр, утас гэх мэт олон зүйлийг орлож байна: Тэр ч бүү хэл АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар Интернэт гэртээ хэрэглэгчдийн гуравны нэг нь Интернэтийн оронд телевизороо орхих бодолтой байна гэжээ. Бид онлайн мессенжэрт /yahoo, meebo, gogo гэх мэт/орон зай, цаг хугацаа, хамааралгүйгээр бүр дүрсээ харан ярьж, бас богино зурвас солилцоно гэдэг асар том хөгжил бас боломж. Мөн өөрийн хувийн мэдээлэл бүхий найз нөхдийн сүлжээнд /Hi5,Tagged гэх мэт/ элсэн, олон найз нөхөдтэй болж, хэлэх гэсэн зүйлээ үлдээж, авахыг хүссэн хариугаа удаахгүйгээр авчихдаг. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх блогдоо /gogo blog, banjig blog, tedy blog гэх мэт/ сонирхолтой гэсэн мэдээллийг оруулж, чөлөөт ярилцлага өрнүүлж, бусадтай үзэл бодол, мэдлэг чадвараа хуваалцах өргөн боломжийг ч надад интернэт олгодог. Шаардлага гарсан үед дүүдээ, эгчдээ интернэт худалдаагаар /tedy.mn/ нэгжийг нь аваад өгчихнө. Утасны төлбөрөө төлөх гэж заавал үйлчилгээний салбарт очин цаг зав алдахгүйгээр интернэтээр төлчихнө. Энэ ч мөн хөгжил. Алс орныг зорьсон ахтайгаа яг л дэргэдээ байгаа юм шиг ярьж хөөрнө. Хүний нутагт яаж байгаа бол гэж өдөр шөнөгүй санаа зовж суудаг эцэг эхийн минь ч сэтгэл санаа дүрс дүрсээ харан /web camer/ яриад эрүүл саруул байгаад нь санаа амарна. Тэр хэмжээгээр ах шиг минь олон залуус ар гэртээ сэтгэл зовох нь багасч, зорилгоо биелүүлэн эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэнээрээ хувь нэмэрээ оруулах болно. Энэ мөн л интернэтийн хөгжил шууд биш ч, цаад утгаараа эх орон болоод хувь хүнд үзүүлж буй ач тус. . Ажил дээр ч мөн бас интернэтийн хэрэгцээ их. Дээш доош өөр алба хэлтэс рүү гүйхгүйгээр дотоод мессенжэрээрээ дамжуулан асуух, хэлэх зүйлээ тухайн хүнд хэлчихнэ. Электрон шуудангаараа дамжуулан хэрэгтэй мэдээ мэдээлэл, тайлан мэдээгээ солилцоно. Алс холын салбарт нэгжтэйгээ үр дүн, тайлан төлөвлөгөө болоход эндээс бид, тэндээс тэд нар ирж очно гэхгүйгээр видео хурал /video conference/ хийн зөвшилцөн ярилцана. Мэдээж энэ бүгд цаг зав, хөрөнгө санхүүгийн хувьд асар том хэмнэлт. Хөгжил гэдэг энэ бүгд дээ. Цаг минутыг хүлээлгүй секунд бүрт хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд. Цагаан дээр хараар бичигдэн үлдэх хорвоо дэлхийн түүхэнд Хэрэгтэй мэдээлэл, шаардлагатай харилцаа холбоогоор Хувь хүн, албан байгууллага гэж ялгахгүйгээр Хөгжлийг “Бүх дэлхийн мэдээлэл дамжуулах сүлжээ” /Интернэт/ би танд атгуулна.