Хэрэглэгчийн яриа:Dulamsurenerdenebileg

Page contents not supported in other languages.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТ БА ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО Хүүхдийг Эрхийн тухай Конвенц нь (цаашид ХЭК гэх) 1999 оны 11-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр бүх гишүүдийн саналаар батлагдаж 1990 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Хүүхдийг Эрхийн тухай Конвенц нь хүний эрхийн олон улсын баримт бичгүүдээс хамгийн олон орон нэгдэн орсон баримт бичиг болно. Гишүүн орнууд нь ХЭК-ийг хэр хэрэгжүүлж байгаадаа Хүүхдийн эрхийн хороонд тодорхой хугацаанд тайлагнаж байдаг бөгөөд Хүүхдийн Эрхийн хорооны бүрэлдэхүүнд гишүүн орнуудаас сонгогдон дэвшсэн 18 хүн дөрвөн жилийн хугацаанд ажилладаг. ХЭК болон түүний нэмэлт протоколуудаар хүлээсэн үүргээ гишүүн орнууд хэрхэн биелүүлж байгааг үнэлэн дүгнэх нь Хүүхдийн Эрхийн Хорооны нэн тэргүүний хамгийн чухал үүрэг юм. ХЭК болон түүний нэмэлт протоколд элсэн орсон болон хүлээн зөвшөөрсөн орнуудаас тайланг хүлээн авч хэлэлцдэг байна. Мөн тухайн улсын ТББ, болон хүүхдүүдээс мэдээллийг хүлээн авч хэлэлцдэг бөгөөд үүнийг хөндлөнгийн илтгэл хэмээн нэрлэдэг. Хөндлөнгийн илтгэлийг авснаар тухайн орны хүүхдийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэн дүгнэх, санал бодлоо бүтээлчээр солилцох боломжийг гишүүн орнууддаа өгч буй явдал юм. Улс орнууд тус Конвенцýд нэгдсэнээс õîéø 2 жилийн дараа гишүүн орны өргөн барих ёстой анхны тайлан нь Хорооны дүгнэлт хийх ажлын суурь болж өгдөг. Үүний дараа үйл ажиллагааны тайлангаа 5 жил тутамд өргөн барих ёстой. Түүнчлэн тайлангийн хоорондох хугацаанд нэмэлт мэдээлэл юмуу тайланг Хороо шаардаж болдог. Хүүхдийн эрхийн хорооноос тухайн улсын илтгэлийг хэлэлцэх үед дараагийн тайлан бичих хугацаа хэтэрсэн байвал 2,3-р илтгэл, эсвэл 3,4-р илтгэлийг хамтатган бичиж болно гэж 1999 онд Хороо шийдвэрлэсэн байна.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ[кодоор засварлах]

Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ бол дэлхийн хүүхэд багачууд болон тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг баталгаажуулсан олон улсын хүний эрхийн баримт бичиг болох Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үндсэн зарчим юм. 1989 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг соёрхон баталсан билээ. Монгол Улс Конвенцод 1990 онд нэгдсэн орсноор ХЭК-ийг хүлээн зөвшөөрсөн 5 дахь орон болсон юм. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг билээ. Тус Конвенц нь 4 үндсэн зарчим дээр тулгуурладаг. Эхний 2 дахь нь зөвхөн хүүхэд бус бүх хүмүүст үйлчилдэг бол удаах 2 зарчим нь хүүхдэд тусгайлан үйлчлэх зорилготой юм. - Хүүхэд өөрийнхөө яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсааны болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, эрүүл мэндийн байдал, төрсөн нөхцөл, эцэг эх юм уу хууль ёсны асран хамгаалагчдын байдал болон өөр нөхцөл байдлын улмаас ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй. - Хүүхэд эсэн мэнд өсөн бойжих, хөгжих эрхийг амьдралын бүх талбайд эдлэнэ. Үүнд, бие бялдарын, сэтгэл санааны, нийгмийн сэтгэцийн, танин мэдэхүйн, нийгмийн болон соёлын зэрэг бүгд орно. - Хүүхдэд нөлөөлөл аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарна. - Хүүхэд өөртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцох, өөрийнхөө саналыг илэрхийлэх эрхтэй. Хүүхдийн санаа бодлыг хүндэтгэн анхааран сонсож, асуудал шийдвэрлэхдээ бүрэн ач холбогдол өгөх ёстой.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЯНАЛТЫН ТОВЧООН[кодоор засварлах]

• 1996 оны 1 сард Монгол Улсын анхны илтгэлийг Хүүхдийн эрхийн хороо хүлээн авч хэлэлцсэн. • Монгол Улсын хоёрдугаар илтгэлийг 2003 оны 5 дугаар сард хүлээн аваад 2005 оны 5 дугаар сарын 26-нд хэлэлцэж, мөн оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж гаргасан юм. • Дээрх зөвлөмжид Монгол Улс ээлжит 3 ба 4 дэх тайлангаа нэгтгэн бэлтгэж илтгэлээ ирүүлэхийг хүссэн билээ. • Монгол Улсыг тав дахь тайлан илтгэлээ 2014 оны 10 дугаар сарын 20 өдөр Хүүхдийн Эрхийн Хороонд өргөн барихыг хүссэн байна. • 2009 онд Õүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын Засгийн газар ãóðàâ áà дөрөв дэх тайлан илтгэлийг явуулав. • Хүүхдийн Эрхийн Хорооноос 2010 оны 1 сард Монгол улсад Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар дүгнэлт зөвлөмжийг ирүүлсэн байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ГУРАВ БА ДӨРӨВ ДЭХ ТАЙЛАН ИЛТГЭЛД ӨГСӨН ДҮГНЭЛТ ЗӨВЛӨМЖӨӨС[кодоор засварлах]

/Хэсэгчлэн авав./ - Хууль тогтоомж, мэдээлэл цуглуулах, ялгаварлан гадуурхахгүй байх, бие махбодийн шийтгэл, үрчлэлт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, ёс бус харилцаа, амьдралын түвшин, гудамжны хүүхдийн талаарх зөвлөмжүүдийг хангалттай хэмжээнд хэрэгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авахыг шаардаж байна. - Өөрийн хууль тогтоомжийг Конвенцийн зарчим, заалтуудтай уялдуулж, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахыг дахин зөвлөж байна. Мөн Хүүхдийн эрхийн талаар цогц хуулийг боловсруулж хэрэгжүүлэхийг шаардаж байна. - Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн механизмийг бүх түвшинд, тэр дундаа орон нутагт тодруулах шаардлагатайг зөвлөж байна. Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөл нь төлөвлөcнийхээ дагуу хуралдахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. - Хүүхдийг эрхийг хэрэгжүүлэх, хөхүүлэн дэмжих талаар үндэсний хэмжээний цогц төлөвлөгөө байхгүй байгаад сэтгэл зовниж байна. - Иргэний нийгэм зэрэг бүх холбогдох талуудтай хамтран зөвлөлдсөний үндсэн дээр 2010 оноос хойших Үндэсний хөтөлбөр, цаашлаад үүний хэрэгжилтэнд гарсан ахиц, сул талуудыг илрүүлэх үүднээс үнэлгээ хийж, үүний мөрөөр авах арга хэмжээний механизмыг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх, үүнд зориулж хангалттай хэмжээний санхүү болон хүний нөөцийг хуваарилах зөвлөлгөөг өгч байна. - ХЭҮК дээр хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, гомдол хүлээж авах механизмыг бүрдүүлэх, үүнийг зөрчсөн үед арга хэмжээ авах чадвар, эрх мэдэлтэй байх, хүүхдээс өөрсдөөс нь гомдол хүлээн авах эрхтэй, чадвартай болгох тал дээр шаардлагатай бүх арга хэмжээг авахыг Хорооны зүгээс уриалж байна. - Хүүхдэд зориулж хуваарилсан төсөв хөрөнгийг (боловсрол, эрүүл мэнд, хүчирхийллээс сэргийлэх, чөлөөт цаг) гадаад, дотоодын эдийн засгийн аливаа хямрал, байгалийн гамшгаас хамгаалах. Үүнтэй холбогдуулан, хүүхдүүдэд зориулан хэдий хэмжээний мөнгийг хэр үр ашигтай зарцуулж байгааг тодорхойлох үүднээс үндэсний төсөвт үүнийг олж илрүүлэх үзүүлэлтийн системийг ашиглах тал дээр шаардлагатай бол олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөж байна. - 18-аас доош насны бүх хүүхдийн талаарх мэдээллийг цуглуулах, одоо байгаа болон шинээр цуглуулах мэдээлэлд дүгнэлт хийж, төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн сайжруулахад ашиглах шинжлэх ухааны нотолгоог бий болгохыг зөвлөж байна. - Конвецийг түгээх, түүний зарим заалтуудыг зохистой системтэй сургалтаар олон нийтэд тэр дундаа хүүхэд, эцэг эх, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд түгээх, хууль сахиулах албан тушаалтан, их хурлын гишүүд, шүүгч, хуульч, эрүүл мэндийн ажилтан, багш, сэтгүүлч зэрэг хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг хүүхдийн эрхийн талаар ойлголттой болгох тал дээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, бэхжүүлэхийг Хороо зөвлөж байна. - Хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх ерөнхий зарчмыг бүх л хуулийн заалтууд төдийгүй, хүүхдэд нөлөөлж болохуйц шүүх, засгийн газрын шийдвэр, төсөл хөтөлбөр, үйлчилгээнд зохих байдлаар тусгах тал дээр тавьж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэн сайжруулахыг Хорооноос гишүүн оронд зөвлөж байна. - Гэр, сургууль, орон нутаг, халамж асрамжийн байгууллага, шүүхийн болон захиргааны шийдвэр зэрэг хүүхдэд нөлөөлж буй бүх асуудалд хүүхдийг оролцоог дэмжиж, цаашид хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зарчмыг сахин, хэрэгжүүлж, дэмжих тал дээр хүчин чармайлт гаргахыг Гишүүн улсад зөвлөж байна. - Төрсний бүртгэлд хоцорч хамрагдаж буй хүүхдийг үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжоор хангах зэргээр бүх хүүхдийн төрсний бүртгэлт хамруулах, ингэхдээ алслагдмал аймаг, малчин өрхөд илүү анхаарал хандуулах тал дээр хүчин чармайлтаа сайжруулж ажиллахыг Хороо зөвлөж байна. - Бүх хүүхдэд, тэр дундаа алслагдмал аймаг, хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүд өөрийн нас, хэрэгцээнд тохирсон зохих мэдээллийг эрх тэгш хүртэх боломжийг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа сайжруулах, зохистой мэдээллийг хүртэх боломжоор хүүхдийг бүрэн хангахаас гадна хүүхдэд хортой мэдээллээс хүүхдийг хамгаалах тал дээр зохих зөвлөмжийг боловсруулахыг зөвлөж байна. - Гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг бүх орчинд бие махбодийн шийтгэлийн аль ч хэлбэрийг хүүхдийн хүмүүжлийн арга болгож хэрэглэх явдлыг зогсоох, урьдчилан сэргийлэх тал дээр хууль тогтоомж батлаж хэрэгжүүлэхийг Хорооноос зөвлөж байна. - Цаашлаад Гишүүн улс Конвенц, тэр дундаа 28-р зүйл, мөн Хүүхдийг бие махбодийн шийтгэл болон бусад харгис, хүнлэг бус шийтгэлээс хамгаалах талаар гаргасан Хорооны 8-р ерөнхий тайлбарыг (CRC/GC/2006/8, 2006) харгалзан үзэж бие махбодийн шийтгэлийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх, хүүхдийн эрхэмсэг оршихуйн эрхийг хүндэтгэх, хүмүүжлийн бусад арга барилыг хэрэглэх тал дээр хүүхдүүдийг оролцуулан олон нийтэд боловсрол олгох, мэдээлэл өгөх, нийгмийг дайчлах компанит ажлыг зохион байгуулахыг Хороо зөвлөж байна. - Хүчирхийллийн бус, эерэг хүмүүжлийн арга барилыг сурталчлах бодлого журам, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эцэг эх, гэр бүлд хэрэгцээтэй үед нь шаардлагатай дэмжлэгээр аль болох өргөн хүрээнд хангах талаар 2005 онд өгсөн зөвлөмжөө Хороо дахин илэрхийлж байна. - Хүүхдийн асрамжийн газарт системтэй хяналт дутмаг байгаа, хүүхдийг асрамж халамжийн газарт илгээсний дараа кейс менежементийн үйлчилгээ үзүүлэх, хянах тогтолцоо бүрдээгүй, төвлөрүүлэн халамжлахаас өөр хувилбарт халамжийн үйлчилгээ үзүүлж болохуйц хүүхдийн халамжийн зохицуулалтыг үндэсний хэмжээнд системтэйгээр шийдсэн байдал дутмаг байгаад Хороо харамсаж байна. - Дотоодын болон улс хоорондын үрчлэлтийг зохицууладаг дүрэм журмыг хүүхдийн эрх ашгийг дээдэлсний үндсэн дээр Конвенцийн 21-р зүйлийн заалтууд болон Гаагийн конвенцтэй уялдуулахыг зөвлөж байна. Цаашлаад, Гишүүн улс холбогдох интитутыг, тэр дундаа Гаагийн конвенцийн хэрэгжилтийг хангах чадвар, бүрэн эрх бүхий үндэсний газрыг байгуулахыг санал болгож байна. - Хүүхэд тэр дундаа охид хүчирхийлэлд өртсөөр байгаа, хүчин, ураг төрлийн хүчингээс сэргийлэх талаар одоо мөрдөж буй хууль эрх зүйн заалтыг сахиулах явдал хангалтгүй, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн эсрэг үйлдсэн хүчингийн гэмт хэргийн шийтгэл ялгаатай байгаа, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд хамгаалал, нөхөн сэргээх тусламж хангалттай хүрдэггүй, харин ч эсрэгээрээ тэднийг гэмт хэргийн буруутан мэтээр үзэх явдал байгаад харамсаж байна. Цаашлаад гэр бүлийн хүрээнд болсон бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллан шийтгэхгүй байгаад харамсаж байна. - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь “эрхэмсэг оршихуйн эрхийг нь дээдэлсэн, бие даасан байдал, оролцоог нь дэмжсэн нөхцөлд сайн сайхан, бүрэн дүүрэн амьдрах” эрхээ эдлэхэд бэрхшээлтэй байгааг Хороо тэмдэглэж байна. - Хүүхдүүд хөдөө аж ахуй, уул уурхайн салбар, цирк зэрэг газарт ажиллан сургуулиас завсардаж байгаа, хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөх, алт угаахад ашигладаг химийн бодист хордох, ажлын байран дээр бэртэж гэмтэх явдал их, тэдэнд хүрч буй нийгмийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Хүүхдийн хөдөлмөрийн сөрөг үр дүнг шийдвэрлэж, хянах тал дээр яаралтай арга хэмжээ авахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. - Хүүхдийг гудамжинд гарахад нөлөөлж буй үндсэн шалтгааныг ойлгох, эдгээр шалтгааныг арилгахын тулд нөхцөл байдлыг үнэлэх, гудамжны хүүхдийн хэрэгцээг шийдвэрлэхийн тулд эмзэг бүлгийн болон хамгаалал шаардлагатай хүүхдийн талаар яаралтай судалгаа хийх, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдийг нэгтгэн дүгнэхийг Хороо зөвлөж байна. - Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон хүүхдүүд, тэр дундаа охидуудтай гэмт хэрэгтэн мэт харьцаж, хангалттай хамгааллын үйлчилгээ үзүүлэхгүй байгаад Хороо сэтгэл зовниж байгаагаа тэмдэглэж байна. Цаашлаад, буруутан этгээдийг мөрдөн шалгах, яллах явдал дутагдалтай байгаад сэтгэл зовниж байна. - Хүнийг хил дамнуулан худалдах хэрэг, үүний хамрах хүрээний талаар найдвартай мэдээлэл дутмаг, хүн хил дамнуулан наймаалахаас сэргийлэх, хохирогч нарыг хамгаалж, тусламж үзүүлэх үйлчилгээг төсөвөөс бараг санхүүжилт авалгүй ТББ, олон улсын байгууллагууд бие даан хийж байгаад Хороо сэтгэл зовж байна. Бүрэн эхийг ................. үзнэ үү.